Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол, Японы ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Монгол, Японы ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг11/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Япончууд өөрсдийн зохиосон ханз үсгээ Азийн орнуудад сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор анх 2005 онд БНХАУ-д Бээжингийн уран бүтээлчидтэй хамтарч ханз үсгийн үзэсгэлэн дэлгэж байсан түүхтэй аж.

Манай улсад 2017 онд уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэж байсан бол, хоёр дахь удаагаа Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Монгол, Японы ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэн дэлгэгдэж нээлтээ (2025.09.10) хийлээ.

Японы Элчин сайдын яам, “Шицүкэно кай-Ёс зүйн нийгмэлэг”-тэй хамтран хоёр улсын нэр хүндтэй улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, уран бичлэгийн уран бүтээлчдийг оролцуулсан тус үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд дэлгэгдэх бөгөөд, үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масар МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага энэ оноос эхлэн албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасны дагуу Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг батлан хэрэгжүүлж буй энэ цаг үед, мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамтаар МУ-д төрийн айлчлал хэрэгжүүлсний дараа энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буйгаараа онлог. Хоёр улсын “Хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа түүний дотор иргэд хоорондын итгэлцлийн бэхжүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой”-г онцоллоо.

May be pop art of text

May be an illustration of martial arts and text

May be pop art of text

May be an image of 3 people, temple and text

May be an image of 5 people and text

May be an image of 3 people and text

May be an image of 5 people and text

May be an image of 4 people and text

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Б.Хүрэлбаатар анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

17/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Б.Мөнхцэцэг “Гэр” үзэсгэлэнгээ дэлгэнэ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.