Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн соёл” үзэсгэлэн дэлгэгдлээ
Үзэсгэлэн

Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн соёл” үзэсгэлэн дэлгэгдлээ

Урлаг Урлаг22/09/2025Шинэчлэгдсэн:22/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын тусгай үзүүллэгийн танхимд “Монгол ном бичгийн соёл” сэдэвт цуглуулагч Р.Отгонбаатарын үзэсгэлэн дэлгэгдэж /2025.09.17/ олон нийтийн хүтээл болж эхэллээ.

Энэхүү үзэсгэлэн нь хувь хуний хагас зуу орчим жилийн туршид өөрийн боломжит хэмжээгээр цуглуулсан зүйлс боловч малчин монголчуудын 1000-аад жилийн бичиг номын үлгэр жишээ түүнд холбогдох эд өлгийн биет дурсгалыг хойч үедээ уламжлан танилцуулах сайхан өв болж буйгаараа онцлог юм.

Үзэсгэлэнд Монгол бичиг үсгийн түүхэн төлөвийг товч үзүүлж, гол төлөв монгол зурагт ном судрын жишээг зонхилон дэлгэж байна.Тодруулбал, монгол зурагт модон барын ном хэвлэлийн хэсгийг онцолж, бар дармал зурагт номуудын гар зурмал, бичмэл хувилбарыг ч харьцуулан ажиглахад зориулж хэд хэдэн номын хэсгээс жишээлэн үзүүлжээ.

Цуглуулагч Р.Отгонбаатар нь мэргэжил мэдлэг, дур сонирхлынхоо дагуу Монгол бичгийн хэрэгсэл, Монгол ховор ном судрын нэлээд баян үнэт өвүүдийг оюутан ахуйгаасаа цуглуулсаар эх орондоо олон удаа тусгаар үзэсгэлэнгээ гаргаж монгол өв, соёлоо сурталчлахын зэрэгцээ ОХУ, БНПУ, Франц, Румын зэрэг улс орнуудад цуглуулгынхаа үзэсгэлэнг дэлгэж байв.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Хэл бичгийн ухааны доктор Х.Лувсанбалданы мэндэлсний 100 жил, Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Р.Отгонбаатарын 70 насны ойд зориулсан “Хэл зохиол судлал 2025” ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн есдүгээр сарын 27 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

18/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа

24/08/2026

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

24/08/2026

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.