Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Үзэсгэлэнт 4 улирал” үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Үзэсгэлэнт 4 улирал” үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг08/10/2025Шинэчлэгдсэн:08/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргал бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ “Үзэсгэлэнт 4 улирал” нэртэйгээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр /2025.10.07/ нээлээ.

Уран бүтээлч монгол болон гадаад орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц, байгалийн гоо үзэсгэлэн, аж байдал, хотжилтын сэдвээр төрмөл мэдрэмж, бодит сэтгэлгээ, өөрийн өнгө аяс, арга барил, оюун ухаанаараа обьектив байдлаар, дүрслэн урлахын яруу сайхан бичилт, илэрхийллээр дүрсэлжээ.

Энэхүү үзэсгэлэнд дотоод болон гадаадад хийсэн судалбар зургийг багтаасан 90 гаруй бүтээлийг дэлгэж байна.

МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргал ярихдаа “Дотоод судалбарт Богдын ордон, Чойжин ламын сүм “Зонховын дуган” зэрэг онцлох бүтээл орсон. Харин гадаад судалбарт БНХАУ-ын Шиамэнь хотод сар гаруй хугацаанд туурвисан бүтээлүүд багтсан. Байгаль бол бидний багш. Байгаль өөрөө амьд, сүнслэг оршихуй. Тэр бүхнээс би өнгө аясаа олж, зүрх сэтгэлээсээ зурсан бүтээлээ хүмүүст хүргэхийг зорьдог. Монголчууд бид эх орныхоо байгальд дуртай, түүгээрээ бахархдаг ард түмэн. Би ч мөн энэ сэдвийг дагнан 30 гаруй жил уран бүтээлээ туурвисаар байна” гэв.

Ташрамд дурдахад, “Үзэсгэлэнт 4 улирал” хэмээсэн  нь “Монголын дөрвөн улирал өөрөө гайхалтай үзэсгэлэнтэй. Улирал бүр өөрийн өнгө, аяс, сэтгэл татам төрхтэй байдаг учир ийнхүү нэрлэжээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх ажээ. “Үзэсгэлэнт 4 улирал” үзэсгэлэнгийн зургуудаас сонирхуулж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.