Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Их Британийн “FACE-2014” тэмцээний шилдгүүдийн нэгээр Б.Баясгалан шалгарлаа
Оддын амьдрал

Их Британийн “FACE-2014” тэмцээний шилдгүүдийн нэгээр Б.Баясгалан шалгарлаа

Урлаг Урлаг02/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Bayasa-085828-4630626522588779942014-05-02-09-16[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Их Британи Улсын Хөрөг барималчдын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг олон улсын дээд зэрэглэлийн оны шилдэг нүүр царайг тодорхойлох “FACE-2014” тэмцээнд монгол залуу Б.Баясгалан хоёр уран бүтээлээрээ амжилттай оролцож байна.

Тэрбээр тэмцээний гуравдугаар үе шатыг амжилттай давж, финалд шалгарчээ. Б.Баясгалангийн оролцсон “FACE-2014” тэмцээний шилдэг бүтээлүүдийг тавдугаар сарын 12-17-нд Лондон хотын “Sladmore Contemporary Gallery”-д үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Б.Баясгалан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн бөгөөд өдгөө Итали улсын Флоренцийн гэгээн Принцийн уран зургийн сургуульд  соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх хугацаандаа энэ тэмцээнд оролцож байгаа юм.

Тэрбээр Италид суралцаж байхдаа өнгөрсөн нэгдүгээр сард Флоренц хотод уран бүтээлийн үзэсгэлэнгээ урлаг сонирхогчдын хүртээл болгосон авьяаслаг уран бүтээлч юм байна.

Б.Баясгалан 2012 онд Флоренцийн Урлагийн академийг фигуратив арт чиглэлээр суралцан төгсчээ.

Энэ сургуулиа дүүргэсэн жилдээ  АНУ, Их Британи, Европын урлагийн шилдэг таван том сургуулийн захирлууд оролцон ялагчийг тодруулдаг ARC (Art Renewal Center) буюу реализмын чиглэлийн хүн зураг, хүн баримлын шилдэг бүтээл шалгаруулдаг тэмцээнд оролцож,  Гран при шагналыг анх удаа Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан.

Тэгвэл дэлхийн сонгодог урлагийн чиглэлээр уран бүтээл туурвиж буй Б.Баясгалан хоёр дахь удаагаа эх орныхоо нэрийг дэлхийд таниуллаа.

“Би хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөлийн нуугдмал хөг аялгууг уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлэхийг эрмэлздэг. Миний ирээдүйн зорилго бол Грек, Ромын архитекторын классик сонгодог чиглэлээр мэргэшиж, түүнийгээ уран бүтээлтэйгээ хослуулан сонгодог бүтээл туурвихыг хүсдэг” гэж ярилаа.

Б.Баясгалан Лондон хотод зохиогдох “FACE-2014” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцоод эх орондоо ирэхээр төлөвлөжээ.

Э.Оргил

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.