Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»ОХУ-д “Чингис хааны хойч үе ба Орос” үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ
Үзэсгэлэн

ОХУ-д “Чингис хааны хойч үе ба Орос” үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ

Урлаг Урлаг09/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Успенскийн цогчин дугана болон Патриархийн ордны их танхимд  2026 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “Чингис хааны хойч үе ба Орос” нэртэй үзэсгэлэн нээхээр төлөвлөж байгаа ажээ.  Энэ үзэсгэлэнд  Оросын болон дэлхийн түүхийг нээж харуулах гэнэ.

ОХУ тус үзэсгэлэнгээр  дэлхий дахинд  Чингис хааны үр удам XV-XVII зууны үеийн Оросын төр бүтэж бүрэлдэх болон бэхжихэд оролцсон түүх,  тэдний нөлөө, хувь нэмэр, судалгааны түүхийг танилцуулахыг зорьж байна. Москва хот дахь Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас энэхүү үзэсгэлэнгийн үйл явдлын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг танилцуулжээ. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид уг цуглуулгыг дэлхийн түүхийн үйл явцуудыг гүнзгий ойлгоход чухал ач холбогдолтой гэж онцолсон байна.

Кремлийн их танхимд 150 гаруй үзмэрийг дэлгэн танилцуулах бөгөөд Монгол Улс төдийгүй, дэлхий дахинаас нэр хүндтэй музей, архивууд, тухайлбал ОХУ-ын “Эрмитаж”, ОХУ-ын Түүхийн төв музей, Оросын музей, мөн Ш. Маржаний нэрэмжит судалгаа, соёлын хөтөлбөрүүдийг дэмжих сан зэрэг томоохон байгууллагууд уг үзмэрүүдийг дэлгэх юм. Мөн томоохон номын сангууд болон хувийн цуглуулгууд энэхүү төслийн нэг хэсгийг бүрдүүлсэн аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026

Хиймэл оюуны компаниуд хуучин номуудыг “ангуучилж” эхэлжээ

25/08/2026

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026

“Grandeur” контемпорари балет шоуг хүргэнэ

25/08/2026

“Их говийн манаач”, “Хавтгай” төслүүдийг танилцуулна

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.