Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хөгжмийн зохиолч Б.Одбаяр амжилтаа бататгалаа
Оддын амьдрал

Хөгжмийн зохиолч Б.Одбаяр амжилтаа бататгалаа

Урлаг Урлаг19/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM57702419216512014-06-19-12-12[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Залуу хөгжмийн зохиолч Б.Одбаяр энэ онд уран бүтээл арвин, өсөлт, амжилттай яваа. Тэрээр “Гэгээн Муза-2014” наадмаас “Сэрүүн хасын нууц” жүжгийн хөгжмийн бүтээлээрээ шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг өөрийн мэргэжлийн багш, Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шараваас хүртсэн билээ. Тэгвэл саяхан зохиогдсон “Mongolian Academy Awards”-аас өөрийн ажилласан “Үргээлэг” уран сайхны киноны хөгжмөөрөө мөн л шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг хүртэж, амжилтаа бататгааад авлаа.

   Кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академийн дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааны тайзнаа түүнд шагналыг нь Ардын жүжигчин, Төрийн хошой Соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гардуулсан байна. Сонирхуулахад, хөгжмийн зохиолч Оки нь хоёр жилийн өмнөх “Academy Awards”-т “Бодлын хулгайч” киноны хөгжмөөрөө нэр дэвшиж байсан ч шилдгээр хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Богд хаан” киноны хөгжим шалгарч байжээ. Харин энэ жилийн наадамд, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Шарга даага” киноны хөгжим нэр дэвшсэн ч залуу хөгжмийн зохиолч Окигийн “Үргээлэг” хөгжим бусдад үнэлэгдэж, шилдгээр шалгарчээ.

   Залуу уран бүтээлчийн хувьд, энэхүү хүндтэй шагналыг Монголын нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос хүртсэн нь бүр ч гайхалтай, цаашид ч олон шилдэг хэмжээний бүтээл туурвих онгод хийморь хайрласан биз ээ. Ийнхүү хөгжмийн зохиолч Оки 2014 онд тайз, дэлгэцийн төрөлд хоёуланд нь манлайлж, шилдэг амжилт үзүүллээ. Харин түүний дараагийн шилдэг бүтээл юу байх бол…


Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр томилогдлоо

03/07/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

03/07/2026
Оддын амьдрал Урлаг

Нэрт жүжигчин Дэнни Гловер альцгеймерийн өвчтэй болсоноо олон нийтэд мэдэгдлээ

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алтаргана-2026” наадамд Монгол Улсаас 1200 төлөөлөгч оролцлоо

06/07/2026

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнг энэ сарын 8-нд нээнэ

06/07/2026

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

06/07/2026

Өлзийбүрэнгийн Цэрэнчунт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Даваагийн Бурмаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.