Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв
Оддын амьдрал

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“KPop Demon Hunters” анимэйшны “Golden” дуугаараа олонд танигдсан дуучин Ejae “Le Sserafim”-тай хамтран “Made My Night” дууны шинэ хувилбарыг гаргасны дараа цахим орчинд маргаан дэгджээ.

“Le Sserafim” есдүгээр сарын 14-нд “Made My Night (feat. Ejae)” ремиксийг танилцуулсан бөгөөд Ejae зөвхөн дуулаад зогсохгүй уран бүтээлийн ажилд оролцсон байна. Тэрбээр өмнө нь “Le Sserafim”-ийн “So Cynical” дууны уран бүтээлд мөн оролцож байсан бөгөөд энэ нь тэдний хоёр дахь хамтрал болжээ.

Гэвч шинэ дуу гарсны дараахан сошиал орчинд Ejae 2024 онд “Berklee College of Music”-д лекц хийх үеэрээ “Le Sserafim”-ийн дуулах чадварыг шүүмжилсэн гэх мэдээлэл тархсан байна. Уг мэдээллийг “Weibo”-д өөрийгөө тус сургуулийн оюутан гэж танилцуулсан хэрэглэгчийн нийтлэлээс үүдэлтэй гэж “Koreaboo” мэдээлжээ.

Тухайн хэрэглэгчийн ярьснаар нэгэн оюутан Ejae-д өөрийн дууны демог сонсгож, уг бүтээлээ “Le Sserafim” эсвэл “Mamamoo”-ийн Хвасад өгөхөөр төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Харин Ejae уг дууг “Le Sserafim”-д өгөхгүй байхыг зөвлөж, тэднийг “муу дуучид” гэж хэлсэн гэх агуулгыг нийтэлжээ. Мөн дуу зохиогчийн хувьд уран бүтээлчийн дууны цар хүрээг харгалзах ёстой бөгөөд уг дуу Хвасад илүү тохирно гэж хэлсэн гэх мэдээлэл тархсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Stray Kids”-ийн Феликс төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлав

17/09/2026
Оддын амьдрал Урлаг

“Panasonic” жүжигчин Ха Ёны оролцсон сурталчилгаагаа устгажээ

17/09/2026
Дуу хөгжим Урлаг

IU, Ю Ин На нарын 16 жилийн нөхөрлөл дуутай болов

17/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

18/09/2026

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.