Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Г.Ундармаа найруулагч болжээ
Оддын амьдрал

Жүжигчин Г.Ундармаа найруулагч болжээ

Урлаг Урлаг18/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10712730_533993160033837_7876048528139066377_n7971464992014-11-18-12-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Шинэ үе”-ээс түр чөлөө авч, кино хийж, эмнэлгүүдийн хүлээлгийн танхим тохижуулах ажил хийж яваа жүжигчин Г.Ундармаа ээлжит уран бүтээлээ дуусгаад байгаа ажээ. “Single ladies” уран сайхны киногоороо чамгүй амжилт олсон “U-Film” энэ удаад дахиад л эмэгтэй хүний тухай сэдвийг барьж авсан гэнэ. Тодруулбал, ямар эмэгтэй хамгийн аз жаргалтай байдаг вэ гэдгийг харуулахыг хичээсэн ажээ.

Чухам яагаад эмэгтэй хүний сэдэв сонгож авсан тухайгаа жүжигчин Г.Ундармаа “Би охин, хүүхэн, бүсгүй, эмэгтэй, эхнэр хэмээн нэрлэгдсэн эмэгтэй хүн. Хэдэн жилийн дараа эмээ гэж бас нэрлэгдэнэ. Эмэгтэй хүний сэтгэлийг, эмэгтэйчүүдийнхээ хүсэл мөрөөдлийг, тэднийхээ амьдралыг ямар ч эрдэм номноос илүүтэйгээр мэдэх учраас уран бүтээлийнхээ сэдвийг эмэгтэйчүүдээр сонгож  аваад байгаа юм” хэмээн ярьжээ.

Тэрбээр шинэ бүтээлийнхээ найруулагчаар нь ажилласан бөгөөд өөрөө ямар нэг дүрд тоглоогүй аж. Киноны зураг авалт аль хэдийнэ дуусч, дуу оруулалт, хөгжим гээд бусад ажлуудаа хийж байгаа юм байна. Харин ямар жүжигчид тоглосон болоод киноны нэрийг нууцалж байгаа аж. Гэхдээ тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг өгч, сурталчилгаагаа цацах юм байна.  Харин  киноны нээлт ирэх оны нэгдүгээр сард болох ажээ.

Н.Пунцагболд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.