Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин С.Сэрчмаагийн бухимдалд залуу дуучид хариу барилаа
Оддын амьдрал

Дуучин С.Сэрчмаагийн бухимдалд залуу дуучид хариу барилаа

Урлаг Урлаг04/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zaya-13469679402014120401135633802112014-12-04-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ч.Цэлмүүн болон “Нэгэн зүгт” хамтлагийн С.Заяа нарын дуулсан “Шинэ жил ирлээ” дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч, дуучнаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй хэмээн бухимдаад авсан дуучин С.Сэрчмаа "Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан байна. Тиймээс энэ бүхэн цаанаа ямар нэг ашиг сонирхлоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж, шинэлэг юм хийхгүй, хүний дууг булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна” гэж бичсэн тухай мэдээлж байсан.

Тэгвэл  “Шинэ жил ирлээ” дууг нь албан ёсны зөвшөөрөлгүйгээр шинэчлэн дуулж, олонд хүргэсэн залуу дуучин Ч.Цэлмүүн, “Нэгэн зүгт” хамтлагийн ахлагч С.Заяа нар мөн дуугүй байсангүй.

Дуучин С.Заяа түүний энэ үйлдлийг буруушааж, нэгэн тайлбар хийсэн бөгөөд “Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд суралцдаг хүүхдүүд анх энэ дууг дуулдаг байсан. Түүнийг нь дуучин С.Сэрчмаа өөрийнхөөрөө дуулж олонд хүргэсэн нь үнэн. Гэхдээ би энэ “Шинэ жил ирлээ” дууг зохиосон хөгжмийн зохиолч буюу Н.Санжаагаас 2014 оны 11-р сарын 18-нд дуулах зөвшөөрөл авсан. Зөвшөөрөл авсны дагуу би дуучин Ч.Цэлмүүнд санал тавьж хамтдаа дуулсан. Би өөрөө мэргэжлийн дуучин хүн, юу гэж ямар ч зохиогчийн эрхгүй, дууг нь авч дуулахав дээ” хэмээн эгдүүцлээ нууж хаасангүй. Харин дуучин Ч.Цэлмүүн " “Сэрчмаа эгчээ, уучлаарай! Би санал тавьсны дагуу л дуулсан болохоос албаар ингээгvй юм шvv!!!”  хэмээн тайлбар хийжээ.

Ийнхүү маргаан дэгдээд байгаа асуудлын хувьд албан ёсны зөвшөөрлөө үзүүлэхийг шаардсан нэг хэсэг байхад, аливаа зүйл өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстой гэдгийг сануулсан хүмүүс ч цөөнгүй байгаа аж. Мөн дуучин С.Сэрчмааг залуу үеийнхэндээ ийн хатуурхаж, уран бүтээлийг нь хааж боомилох эрхгүй хэмээн шүүмжлэх хүмүүс ч олон байгаа гэнэ шүү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.