Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ноён Бондгор: “Дүү минь” дуугаа А.Цэрэнтогтох хүүд зориулна
Оддын амьдрал

Ноён Бондгор: “Дүү минь” дуугаа А.Цэрэнтогтох хүүд зориулна

Урлаг Урлаг21/09/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1234658143481932015092112436918313032015-09-21-13-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор нэрээрээ урлагийнханд төдийгүй Монголын ард түмэнд танил болсон дуу­чин Ц.Амарбаяр нэгэн мэдэгдэл гаргалаа. Тэрээр дүрэлзэн асах галаас эр зориг гарган дүүгээ аварч 80%-ийн түлэгдэлтэй болсон эрэлхэг А.Цэрэнтогтох хүүд зориулж өөрийн дуулсан "Дүү минь" хэмээх сайхан дуугаа дахин клипжүүлж хийхээр болжээ. 

Тэрээр хэлэхдээ: "Нэг эхийн хэвлийгээс мэндэлсэн ахан дүүс, нэгэн биеэ ололцсон итгэлт хүмүүст зориулсан "Дүү минь" дуу 2012 онд сонсогч олон түмэнд хүрч байсан. Гарсан даруйдаа олон түмний дуртай хит дуу болж 2012 оны шилдэг дуу цомыг авч байсан. Энэхүү сайхан дуугаа ах хүний агуу нинжин сэтгэл, уужуу ухааныг Монгол түмэнд гэрчлэн харуулсан А.Цэрэнтогтох хүүд зориулж дахин шинэчлэн гаргахаар боллоо. Клипний ажилдаа удахгүй орно. Ирэх сардаа багтан дуугаа шинэчлэн клипжүүлж Монгол түмэндээ хүргэх болно" хэмээв.

Ийнхүү ахан дүүсийн ариун сайхан холбоо, аз жаргалтай бүтэн гэр бүлийн жаргалыг авч үлдэж чадсан А.Цэрэнтогтох хүү дуутай боллоо. Ирэх сард гарах шинэхэн клипийг Ноён Бондгорын фэнүүд, Монгол зон олон баяртайгаар хүлээн авах болно. Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ…

эх сурвалж: photonews.mn

 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.