Жүжигчин З.Онон Шинэ цагийн “Хоролмаа” гэдгээрээ олны танил болсон. Ийнхүү нэрлэхийн учир нь "Учиртай гурван толгой" кинонд тоглосон юм.
Түүний бага нас Налайх дүүрэгт өнгөрсөн бөгөөд тэрбээр “Голомт” цогцолбор сургуулийг 2005 онд төгсчээ. Багаасаа л хөдөлгөөнтэй, сэргэлэн нь дэндсэн хүүхэд байсан болохоор урлагийн хүн болсон аж.
Жүжигчин болох нь гэнэтийн шийдвэр байсан тухай бас ах эгч нь зөвлөсний хүчинд хошин урлагийнхантай мөр зэрэгцэн алхаж явна. Ах эгч нь зөвлөсөн тул СУИС-д шалгалт өгөхөөр Сугар багш дээр очоод л санаа шулуудаад шалгалтдаа бэлдсэн гэдэг. Түүнийг жүжигчин болохоор шийдэхэд ээж, аав хоёр нь нэлээд гайхаж, цочирдон хүлээн авч байсан гэдэг.
МҮОНТ-ийн “Шигтгээ” хэмээх загварын нэвтрүүлгийг хөтөлдөг байсан З.Онон анхны дадлагаа “Х түц” продакшинд хийснээр тэрбээр тайзан дээр анх гарсан байна. Энэ үеэсээ л “Х түц”-д үлдчих юмсан гэсэн нууцхан мөрөөдөл нь биеллээ олжээ.
Тэрбээр заяаныхаа ханьтай сургуулийнхаа дотуур байранд танилцаж байжээ. Та бүхэн түүний хайртыг П.Идэржавхлан гэдгийг андахгүй мэдэж байгаа. Хосууд өдгөө хоёр хүүхэдтэй. Ингээд жүжигчин бүсгүйн өөрчлөлтийг гэрэл зургаас нь үзэцгээе.
О.Ариун
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20
-
21
-
22
-
23
-
24
-
25
-
26
-
27
-
28
-
29
-
30
-
31
-
32
-
33
-
34
-
35
-