Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ц.Алдармаагийн талаар Д.Оюунтуул өнөөдөр мэдээлэл хийнэ
Оддын амьдрал

Ц.Алдармаагийн талаар Д.Оюунтуул өнөөдөр мэдээлэл хийнэ

Урлаг Урлаг07/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a791149893201601060245830722242016-01-07-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ердөө жил гаруйхны өмнө уран бүтээлийн хамтрагч, хуурай эгч гэгдэх жүжигчин Д.Оюунтуулыг буцалсан халуун усаар түлж гэмтээн, олны дунд шуугиан тарьж явсан Ц.Алдармаа “эргэж ирлээ”. Орхон аймагт аялан тоглолттой байсан “Шинэ үе” продакшины жүжигчид амарч тухлах цагаар тэд хоорондоо маргалдаж, Д.Оюунтуул түүний дал нурууны тус газарт аягатай халуун ус цацсанаар хэрэг мандсан гэгддэг.
 
Маргааш өглөө нь түлэгдэж хорссон Ц.Алдармаа ус буцалгагч барин ирж, эрхэм хуурай эгчийгээ амьдаар нь шалзлахаар шийдсэн бөгөөд жүжигчин Д.Оюунтуулын бие хүн харахын эцэсгүй шахам болтлоо шархалсан байдаг. Эл хэрэг шүүхээр шийдэгдэж, жүжигчин Ц.Алдармаа долоон жилийн хорих ял оноосон ч Д.Оюунтуул гомдлоо буцаан татсанаар тэр төд удалгүй эрх чөлөөтэй болж, хохирогчийнхоо эмчилгээний зардлыг барагдуулах үүрэг авсан.
 
Ийнхүү хэсэг хугацааны дараа бүрэн эдгэж илааршаагүй ч гэлээ, жүжигчин Д.Оюунтуул уран бүтээлдээ эргэн орж Ц.Алдармаа ор сураггүй алга болсон нь үнэн. Гэтэл тэрбээр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцсон нь олон хүнийг гайхашруулаад авлаа. Жүжигчин бүсгүй энэ үедээ Д.Оюунтуулд эмчилгээний зардал болгон тухайн үед 25 сая төгрөг өгсөн боловч дахин 35 саяыг нэхэн шуналтаж эхэлсэн. Мөн жил гаруй хугацаанд өөрийгөө буруутган шаналсан нь хангалттай гэж боддог төдийгүй өдгөө кино урлагт зүтгэх бодолтой байгаагаа ний нуугүй ярьжээ.
 
Тэгвэл Д.Оюунтуулаас нэвтрүүлгийн дараа тодруулга авахад "Алдармаа надаас ердөө уучлалт гуйгаагүй, би бүх зүйлийн талаар үнэн баримтыг дэлгэнэ" хэмээжээ. Тэрээр өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд бүх баримт нотолгоог үзүүлж, Ц.Алдармаагийн ярьсныг үгүйсгэх гэнэ. Нийгэмд буруу зүйл үлгэрлэж, шуугиан тарьсан уг хэрэг намжиж олны хэл амнаас гарч байтал эргээд улам бүр хурцадмал байдалруу шилжих шиг боллоо. Алдармаагийн нулимсаа баран байж хийсэн том алхам талаар болов уу даа… 
 
Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.