Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Баяр хүргэх нэрээр шагналын мөнгийг минь уран гараараа суйлжээ”
Одод

Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Баяр хүргэх нэрээр шагналын мөнгийг минь уран гараараа суйлжээ”

Урлаг Урлаг29/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
97d480d584c9c436a785712f318520784135577502016-01-29-12-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одыг зохиосон олон сайхан дуугаар нь монголын ард түмэн сайн мэдэх билээ.

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадам өчигдөр СТӨ-нд болов. Тус наадамд тэрбээр “Тавилангийн харгуй” дуу гуравдугаар байр эзэлсэн юм.

Тэгвэл бүтээлээ үнэлүүлж, хөөрч явахдаа хүн болгонтой гар барих үед нь хэн нэгэн шагналын 300 мянган төгрөгийг халааснаас нь хулгайлсан хэрэг гарсан байна.

Энэ тухайгаа Т.Сэр-Од “Сэтгэл догдлуулсан баярт мөчийг ашиглан баяр хүргэх нэрээр “урт мөртлөө уран” гар сунган хүний халаасыг тэмтэрдэг нэгэн байдаг аж. “Морин хуур-2015” наадмын мөнгөн шагналыг маань халааснаас минь суйлж авсан тэр нэг хүнд хандаж хэдэн үг хэлье. Таны өнөөдөр олсон “олз” гээд бодож байгаа мөнгө их, багадаа гол нь биш, уран бүтээлч бидний хувьд хамтарч ажилласан бүтээлийн маань урамшуулал, дуунд дуртай ард түмний сэтгэл шингэсэн үнэ цэнэтэй зүйл байсан юм шүү!!! Уран бүтээлийнхээ ариун сүмийг бид буян мөрийн газар гэж сүсэглэн дээдэлж явдаг жирийн л нэг бүтээлчид. Эрхэм танд хамгийн хүнд хэцүү цаг, нөхцөл байдал тохиолдоход хэнийг ч гэж ялгалгүй бүтээлээрээ сэтгэлийг тань ариулж, сэргээж өгөхсөн гэж хичээж, бүтээж туурвиж яваа л хүмүүс.

Хамтран ажилласан уран бүтээлчиддээ шагналынхаа хишгийг хүртээх гээд очих хооронд ийм муухай юм болсонд хумслагч танд гомдох биш, харин ч таны өмнөөс маш их санаа зовж байна даа!!!! Муу хулгайчаа л гэж хэлье дээ, өөр хэлэх үг ч алга” хэмээн бичиж олонд дуулгав. Түүнийг ийнхүү шагналын мөнгө алдсанд хүмүүс ихэд бухимдангуй байна.

О.Ариун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны дөрөвдүгээр шатны ялагч боллоо

13/10/2025

Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл задарсан эсэхийг шалгаж байна

13/10/2025

Сэтгэл зүйн асуудлууд, дотоод мэдрэмжийг илэрхийлэх үзэсгэлэнг толилуулж байна

13/10/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

13/10/2025

“Eyes Closed” дууг гурван цагийн дотор 1,8 сая хүн үзжээ

12/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.