Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“УВДИС” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнд саатаарай
Үзэсгэлэн

“УВДИС” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнд саатаарай

Урлаг Урлаг17/05/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
poster-_facc3975378092016-05-17-08-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Blue moon" арт галерейн гишүүн  уран бүтээлч, СТА   Э.Гансүхийн "УВДИС" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэхэд бэлэн боллоо. Тэрээр 2014 онд тус галерейд  “Зүүдлэгдээгүй зүүд “ бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгосон ба "Blue moon" арт галерейгаас зохион байгуулсан нийт мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн бүрийг алгасалгуй идэвхитэй амжилттай оролцсоор ирсэн.

Гансүх зураач (багшийн) –ын  оролцсон тэмцээн уралдаан, үзэсгэлэн болон түүний бэлтгэсэн сурагчдын гаргасан амжилтуудийг дурьдвал багагүй цаг зарцуулах нь түүний хэр хөдөлмөрч болоод чадварлагийн нотолгоо биз ээ. Тэрээр 7дахь жилдээ ШҮТИС-д зураг дизайны багшаар ажиллахын зэрэгцээ уран бүтэлээ туурвиж яваа уран бүтээлч юм.

Түүний энэ удаагийн "УВДИС" үзэсгэлэн 21 бүтээлээс бүрдэх ба 21 шинэ санаа, 21 өөр ертөнц, утга агуулага илэрхийлэх болно. 21 гэсэн тоог сонгон авсан нь ч учиртай биз ээ. Эл үзэсгэлэнд орсон бүтээлүүд нэг төрлийн заль. Учир нь хэзээ ч эвлэшгүй агуулга, асар их зөрчилдөөнийг нэгэн цул болгон хөнгөн өнгөөр далдалсан байв. Хувь зураачийн уран бүтээлийн ерөнхий өнгө аяс нь хурц тод өнгө, шүүмжтэй логик үндэслэлээс бүтдэг гэвэл хилсдэхгүй. Гэвч энэ удаад өөрийнхөө мөн чанарыг маш зальжин аргаар илэрхийлсэн болох нь андашгүй.

Энхтайваны Гансүх зураач уг бүтээлүүддээ олон үзэл суртал, үйл явдлыг өөртөө агуулаад зогсоогүй үзэгчдийн сэтгэлгээг хөндсөн. Байж болшгүй төсөөллийн дүрслэлийг бодит нийгмийн асуудлуудтай уялдуулан “наажээ”. Төсөөллийн, зүүдний ч гэмээр эдгээр олон дүр нь дахин задарч хөгжих боломжтой. Өөрөөр хэлбэл үзэгч өөрийн гэсэн дүгнэлт хийн задлаж, сэтгэх орон зайг өгсөн бүтээл ч гэж болно.

Үүний зэрэгцээ Монгол соёл, араншин болон Монгол зөнгөөр бүтээлүүдийнхээ санааг өгүүлэхийг зорьсон бөгөөд дүрс, дүрийн хувьд “Монгол” гэх хайрцганд баригдаагүй нь тодорхой байлаа. Хэрэв уншигч та “Увдис” бүтээлийг нь сайтар ажиглавал миний хэлэхийг оролдсон санааг ойлгох болно.
Бүх урлагийг магтах, шүүмжлэх эрх нь үзэгчдэд байдаг учраас магтаалын үгсээс татгалзлаа. Үзэгч та дүгнэ. 

Уг үзэсгэлэн 2016.05.16-25-ны хооронд  өдөр бүр 09:00 – 00:00  “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88850812 дугаарын утсаар лавлана уу.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Эрхүүгийн зураачид монгол орныг дүрсэлсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргав

24/04/2026
Үзэсгэлэн Урлаг

“Fifty” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

23/04/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.