Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Галерей»Улс төрчдийн халуун ам бүлтэй танилц /Фото/
Галерей

Улс төрчдийн халуун ам бүлтэй танилц /Фото/

Урлаг Урлаг30/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gish14122512592016-05-30-15-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хувийн амьдралаа тэр бүр ил болгодоггүй улс төрчид сонгууль дөхсөнийг илтгэж, фэйсбүүктээ гэр бүлийн зургаа дэлгэснийг уншигч та бүхэнд сонирхуулж байна

-УИХ-ын дэд дарга М.Энхболдынх охин хүү хоёртой.  Хэвлэлд ам нээдэггүй  гэргий Ж.Туяацэцэг нь  ШУТИС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлын албыг хашсан зөвлөх инженер, техникийн ухааны доктор, дэд профессор  гээд баялаг намтартай юм байна. МАН-ын дарга М.Энхболд энэ жил Төв аймагтаа өрсөлдөнө.

-Нийслэлийн МАН-ыг энэ сонгуульд удирдаж орох Ц.Сандуй даргынх дөрвөн хүүхэдтэй өнөр айл

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-д жагсаалтаар орж ирсэн  М.Батчимэг энэ удаад Эрдэнэтэд нэр дэвших сурагтай. Гэр бүлээ барагтай бол ил гаргадаггүй эрхэм гишүүн нөхөртэйгөө 13 настайгаасаа үерхэж эхэлсэн тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэд гурван хүүхэдтэй, том охин нь тусдаа гарч гэр бүлтэй болжээ.

-“Лектор” төвөөр овоглон улс төрд орж ирсэн Ц.Баатархүү Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон. Энэ жил бас Чингэлтэйдээ тоосоо өргөх тэрээр сошиал ертөнцөд өөрийнхөө сурталчилгааг хийх тал дээр тун мэдрэмжтэй нэгэн.

-Д.Бумбаяр зааны гэргий Ц.Одонтунгалаг АН-ын эмэгтэй улс төрчдийн тоонд багтдаг хуульч бүсгүй. НИТХ-ын тэргүүлэгч эл бүсгүй “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийг удирдаж байгаа бөгөөд УИХ-ын сонгуульд Увс аймагт өрсөлдөх сурагтай.

-Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь Сэлэнгэ нутагтаа өрсөлдөхөөр бэлтгэлээ тун чамбай базааж яваа. “Blue Mon” группийг удирддаг түүний нөхөр Ц.Чингис нь бүжигчин мэргэжилтэй, тэд 10 жилийн сурагч байхаасаа дотносон гэр бүл болжээ.

-НИТХ-ын тэргүүлэгч “эко хатагтай” Б.Саранчимэг энэ жил УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. ЗХУ-д оюутан  байхдаа гэр бүлээ батлуулсан ч хуримын даашинз өмсөж чадаагүйгээ “нөхөж”,  оюутан цагийн мөрөөдөл Италийн Сан-Ремо хотод 25 жилийн ойн мөнгөн хуримаа хийжээ.

-“Оргил”худалдааны төвийн Ганбаатар хэмээн олонд танигдаж буй энэ эрхэм Баянгол дүүргээс УИХ-д баараггүй сонгогдоно хэмээн зүтгэж яваа.   2012 оны  сонгуульд НИТХ-д гарч ирсэн МАН-ын цөөхөн нэр дэвшигчдийн нэгийг бодоход улс төрд цоо шинэ хүн биш бололтой.

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Орхон аймагт нэр дэвшихээ зарлаж, ноднингоос хойш тийшээ гүйдэлтэй болоод буй. Сүүлийн үед гэр бүлээрээ очиж сонгогчидтой уулзалт хийн, хүүхдэд зориулсан ном бичиж өрсөлдөгчиддөө байхгүй давуу талуудаа ашиглаж явна.

“Их засаг” –ийн өв залгамжлагч Н.Учрал энэ сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөнө. Хэнтий аймагт нэр дэвшинэ хэмээн хөрөнгө хүч хаясан ч хуваарилалт өөр болсон бололтой. Сонгогдвол ойрын үед УИХ-д гараагүй хамгийн залуу төрийн түшээ болно.

УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ жил Орхон аймагтаа нэр дэвшинэ. Өнгөрсөн сонгуулиар “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээх час хийсэн зохиолтой телевизийн шторкоороо нэлээд оноо авсан тэрээр дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо  олон хандивын ажил хийсэн. Түүний гэргий Э.Туул нөхрийгөө бодоход сошиал ертөнцөд чамгүй олон фентэй, маркетинг сайтай бүсгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Галерей Урлаг

Мөнгөн тэмдэгт урлаач Уран хэмээх Ц.Минжүүрийн нэрэмжит галерей нээлтээ хийнэ

14/11/2024
Галерей Урлаг

“Харандааны хаан” үзэсгэлэн өнөөдөр нээнэ

02/10/2024
Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

05/08/2025

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

05/08/2025

Японд роботон гэрийн тэжээвэр амьтад эрэлттэй байна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.