Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Реппер Gee дельфинүүдтэй “саагна”
Оддын амьдрал

Реппер Gee дельфинүүдтэй “саагна”

Урлаг Урлаг21/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Gee-crop_500x5004127743712013-11-13-09-45[www.urlag.mn]6564137812016-11-21-17-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын цирк Монголчуудад зориулан  Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Дельфинарий” асар байгуулан  гайхалтай тоглолтыг толилуулж байгаа билээ.

Аав, ээж, хүү гурван дельфин үзэгчдэд өөрсдийн дуулах, бүжиглэх, зурах, сагс тоглох,  цагариг эргүүлэх зэрэг олон гайхалтай үзүүлбэр хийж  байгаа. Үзэгчдийн таашаалд нийцэж буй тоглолтыг гадаад харилцааг дэмжин ажиллагч “Тэнгэрийн Модун” ТББ, Московский Дельфинарий хамтран зохион байгуулж байгаа. Тэгвэл “Тэнгэрийн Модун” төрийн бус байгууллагаас  тоглолтыг  үзэх хүсэлтэй ч  амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдийн төлөөлөл болгож 97-р сургуулийн сурагчид мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд уг тоглолтыг 11-р сарын 30-ны өдрийн 18:00 цагт үзүүлэхээр болжээ.  Яг энэ тоглолтыг  үзэхээр ирсэн  үзэгчдэд зориулан реппер Gee уран бүтээлээ  ухаалаг дельфинүүдтэй хамтран  хүргэх юм. Тэрбээр дүү нарынхаа хамт дельфины тоглолт үзсэн бөгөөд сэтгэгдэл өндөр байсан. 

Хилийн чандад амьтны хүрээлэнд л харах боломжтой дельфинийг тун ойроос үзэх боломжтой энэхүү  тоглолтыг та  лхагва, пүрэв, баасан гаригт 18 цагаас, бямба, ням гаригт 12:00, 15:00, 18:00 цагуудаас үзэх боломжтой.

Хүүхэд ч гэлтгүй том хүн үзэж болохоор уг тоглолтыг хүмүүс  гэр бүлээрээ  ихээр үзэж байгаа. Тасалбарыг  Үндэсний соёл амралтын хүрээлэн, Улсын их дэлгүүрт  худалдаалагдаж байгаа бөгөөд тоглолтын дараа үзэгч та бүхэн ухаалаг дельфинтэй хамт зургаа авхуулах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026
Оддын амьдрал Урлаг

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026

Өнөөдөр Холливудын жүжигчин Анн Хэтэуэйн төрсөн өдөр

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.