Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан "МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэнг монгол түмнийхээ үзэгч мэлмийг мялаан золгож байна. Уг үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.
Үзэсгэлэн 2017.02.22-03.22-ны хооронд гарах бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр музейд хадгалагдаж буй модон эдлэлийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлаар нээлттэй харилцан ярилцаж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачлага дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг, мэдээлэл дамжуулан Монголын музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээн засварлагч мэргэжилтнүүд болон зочин эрдэмтэн судлаач нарын санал бодол тусгасан зөвлөмж боловсруулан музейн үйл ажиллагаанд тусгаж, модон эдлэлийн хадгалалт аюулгүй байдлыг хангах, бодит ажил болгоход чиглэсэн “МОНГОЛЧУУДЫН МОДОН ЭДЛЭЛИЙН ӨВ СОЁЛ” нээлттэй хэлэлцүүлгийг 2017 оны 02 сарын 22-ны 11:00 цагт зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийн хөтөлбөр:
11:05-11:15 “Монголчуудын модон өв соёл” У.Гонгоржав (доктор, профессор)
11:15-11:30 “Модон эдлэлийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтад анхаарах зүйлс”
Д.Нямдорж ( Сэргээн засварлах хэлтсийн дарга) ,
Т.Сүхбаатар (СӨТ-сэргээн засварлагч)
11:30-11:45 “Модны бүтэц” Д.Нямсүрэн (МҮМ-н сэргээн засварлагч)
11:45-12:00 “Богд хааны ордон музейн уран барилгын модон хийцийн асуудалд”
Ц.Гүнчин-иш (БХОМ-н эрдэм шинжилгээний ажилтан)
12:00-12:15 “Чойжин ламын сүм музейн модон эдлэлийн хадгалалт”
Ж. Сувд-эрдэнэ (ЧЛСМ, сан хөмрөгийн эрхлэгч)
12:15-12:30 “Сүм хийдийн уран барилга ба сэргээн засварлалт, хадгалалт
н.Цэрэнжанцан (Сүлд-Уул ХХК захирал)
12:30-12:45 “Дүрслэх урлагийн модон эдлэлийн хадгалалтын асуудалд”
Х.Цэрэнбямба (ДУМ, эрдэм шинжилгээний ажилтан)
12:45-13:00 “Хатаалттай модны муудалтын онцлог”
М.Оюунтулга (докторант, Япон улсын Нара Их сургууль)
13:00-13:15 “Хар хорум музейн сан хөмрөгт хадгалагдаж буй модон эдлэлийн хадгалалт, хамгаалалт”
М.Даваадорж ( ”Хар хорум” музейн сэргээн засварлагч)