Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монгол сурагчийн бүтээл дэлхийн үзэсгэлэнд шалгарчээ
Үзэсгэлэн

Монгол сурагчийн бүтээл дэлхийн үзэсгэлэнд шалгарчээ

Урлаг Урлаг23/03/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1515155137080647162021-03-23-08-39[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Япон улсад зохион байгуулагдсан Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдааны шагналт байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Лочингийн бүтээл шалгарчээ. Тус үзэсгэлэнд манай улсаас есөн хүүхдийн бүтээлийг илгээсэн байна.

   1981 оноос хойш хоёр жил тутам зохиож буй уг үзэсгэлэнгийн энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 56 орны нийт 8062 бүтээл ирснээс “Канагавагийн шагнал” нэртэй шагналт байранд монгол хүүхдийн бүтээл багтсаныг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв. Тус газрын харъяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв, “Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээ” ТББ хамтран НҮБ-ын Хүүхдийн Сан, БНСУ-ын КОЙКА ОУБ-ын санхүүлжилтээр “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” төсөл хэрэгжүүлж буй.

   Энэ хүрээнд төслийн гурван аймаг болох Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт уур амьсгалын өөрчлөлт, түүний хүүхдэд нөлөөлөх нөлөөний талаар ойлголт мэдээлэл түгээх зорилгоор гар зургийн уралдаан зарлажээ. Уг уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг Японы Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд илгээсэн байна.

Б.ЖАРГАЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.