Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Universal” Б.Анхбаяр буюу А cool гэж хэн вэ?
Оддын амьдрал

“Universal” Б.Анхбаяр буюу А cool гэж хэн вэ?

Урлаг Урлаг10/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download_(1)2510682652012-08-10-14-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

 

Залуусын дунд "Ариунзаяа", "Хоёулаа гэрлэе", "Зөөлөн хайр", "Энхрий", "Аниргүй итгэл" зэрэг дуугаараа хүндлэлийг нь хүлээгээд буй дуучин A Cool буюу Б.Анхбаяр гэж хэн бэ?

Б.Анхбаяр  Багануур дүүргийн харьяат бөгөөд СУИС-ын бүжгийн ангийг төгссөн “бүжигчин” мэргэжилтэй нэгэн. Бүүр багаасаа “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын уралдаан, “Одод болохын хүслэн” реп бүжгийн тэмцээнүүдийг алгасахгүй ордог байжээ. 2006 онд  Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв зуны амралтаараа бүлгийн багш хийдэг байсан аж. Тухайн үед “Ариунзаяа болсон миний хайр…” хэмээн дуулж, анхны уран бүтээлээ туурьвсан гэнэ лээ.

Тэрээр өдгөө ИЗИС-ийн Маркетингийн албаны дарга,  Royal HD телевизийн хөтлөгч гэдгийн хүн бүр мэддэггүй. Мөн  “Эм-Aудио” дуу бичлэгийн студитай бөгөөд шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжин ажилладаг ажээ.

“А cool”-ын ойр дотны найзууд түүний тухай ярихдаа “Б.Анхбаяр чинь “Universal” залуу шүү дээ. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, удирдана, бас болоогүй нүдний шилийн цуглуулгатай үлгэр жишээ найз”  хэмээн ярилаа.

Харин дуучин Б.Анхбаяр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дуу, хөгжим гэдэг миний амьдрал. Миний амьдралын жагсаалтын хамгийн эхэнд дуу маань бичигддэг. Түүний араас олон хүсэл зорилгоо жагсааж болно. Би нүдний шилнээс гадна малгай, тэмдэг цуглуулж ирсэн. Харин чөлөөт цагаараа снукер биллиард, даам тоглох дуртай” хэмээн ярьжээ.

Сонирхуулахад, дуучин A Cool ирэх сард бие даасан цомгоо гарган, тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Б.Дэжид

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.