Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Т.Ариунаа: Дүр бүтээхийн зовлонг айхтар мэдэрсэн
Оддын амьдрал

Т.Ариунаа: Дүр бүтээхийн зовлонг айхтар мэдэрсэн

Урлаг Урлаг09/09/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Ариунаа1071061572012-09-09-12-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Домгийн өглөө” мюзикл бүтээлээ хийх гэж хэрэндээ л зүдэрсэн гэх гавьяат жүжигчин Т.Ариунаа ёстой л нэг хаширчээ. Дууны клипэнд ихэвчлэн өөрөө тоглох дуртай тэрбээр нэгэн үе “Хэрвээ би жүжигчин байсан бол ямар ч дүрийг харуулж чадна” гэж бардамнаж явсан. Харин бүтэн жил шахам үргэлжилсэн “Домгийн өглөө” мюзизл киноны зураг авалт, түүхэн дүрүүдээс болоод гавьяат маань нэлээд шантарсан аж. Тиймээс саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ найз нөхдийнхөө өмнө “Би одоо тэгж том дуугарч чадахаа больсон.

Жүжигчин байсан бол гэж ярих нь битгий хэл, дүр бүтээсэн гэхэд ч хэцүүхэн болоод байна. Энэ киногоо хийх гэж зүдэрч явахдаа дүр бүтээхийн зовлонг айхтар мэдэрсэн” гэж ирээд л хөлсөө арчив. Энэ ч утгаараа, жүжигчдийн хөдөлмөрийг ихэд үнэлж, дүрийн тухай огт өөр ойлголттой болсон гэнэ. Харин кино жүжгийн дууг дуулах санал ирэхэд нэлээд судалж байж хариугаа хэлдэг юм байх. “Хоёр цаг гаруй үргэлжлэх киноны үйл явдал, утга санааг би хэдхэн минутаар хэмжигдэх тэр л дуугаар хүмүүст ойлгуулах учиртай. Тэгэхээр би тодорхой хэмжээгээр уг бүтээлд уусан орж, гол дүрийн ертөнцийг харуулах болохоор сайн судалдаг” гэж үүнийг тайлбарлажээ.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.