Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Никитон”-ы Б.Батчулуун “Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн” боллоо
Оддын амьдрал

“Никитон”-ы Б.Батчулуун “Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн” боллоо

Урлаг Урлаг28/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-12-28_1233414449969862012-12-28-20-33[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль олгож эхэллээ. Эдгээр алдар гавъяатнуудын түрүүч болж 1990-ээд оноос эхлэн өнөөдрийг хүртэл залуусыг байлдан дагуулж буй “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун "Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн" хэмээх эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.

Тэрээр удам дамжсан уран бүтээлч бөгөөд өвөөг нь Г.Жамъян гэдэг. Төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт хүн. Харин аавыг нь Ж.Батсайхан гэдэг ба нэгэн үе байлдан дагуулж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч юм. Харин урлагийн ертөнцөд үе дамжин зүтгэж буй нь энэ гэр бүлийн үргэлжлэл нь мэдээж бидний мэдэх “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун.

 “Никитон” хамтлагийнхан урт удаан хугацаанд хамтарч уран бүтээл хийгээгүй ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард фэнүүддээ гэнэтийн бэлэг барьж, тоглолтоо хийсэн юм.

Шинэхэн алдартандаа, уншигч түмнийхээ өмнөөс баярын мэнд хүргье.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канны кино наадам “Тельма, Луиза хоёр”-т хүндэтгэл үзүүллээ

23/04/2026

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

“Цагаан хадны өнгө” баримтат кино Трибекагийн наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

23/04/2026

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.