Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа
Оддын амьдрал

УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа

Урлаг Урлаг13/03/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
erde1297343132013-03-13-09-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 УДБЭТеатрын гоцлол дуучин  Б.Эрдэнэтуяа  хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медаль болох алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Уг шагналыг ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл гардуулан өгсөн юм.

  Тэрээр УДБЭТеатрын гоцлол дуучнаар ажиллаж байх хугацаандаа  Дж.Бизе “Кармен” дуурийн Микаэла, П.И.Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн Лиза, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Дж.Верди “Турандот” дуурийн Лю, Л.Мөрдорж “ХөхөөНамжил” дуурийн Уянга, Д.Лувсаншарав “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Дж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, Дж.Верди “Травиата” дуурийн Виолетта, Аниан, А.Моцарт “Дон Жуан” дуурийн Эльвира, Дж.Верди “Трубадур” дуурийн Леонора, Дж.Пуччини “Богема” дуурийн Мими, П.Масканьи “Тосгоны алдар” дуурийн Сантуцца, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Дездемона, Дж.Пуччини “Тоска” дуурийн Тоска, П.И.Чайковский “Алеко”  дуурийн Земфира зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 30 гаруй сонгодог дуурийн гол дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээсэн, авъяаслаг уран бүтээлч юм. 2002 онд  “Яргуйн уянгат дэлбээ”, 2009 онд “Венецийн үдэш” бие даасан уран бүтээлийн тоглолтуудаа тавьсан.

2011 онд манай театрын тайзнаа анх удаа тавигдсан дэлхийн дуурийн урлагийн нэгэн ноён оргил болох Дж.Верди “Аида” дуурийг тоглоход гол дүрд дуулахын зэрэгцээ хэлний зөвлөхөөр ажилласан байна. Түүний хөдөлмөр уран бүтээлийн амжилтыг үнэлж 1997 онд “Гоо марал” шагналтан, 2000 онд Монгол улсын “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр шагнаж байсан юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026

Тайваньд хадгалагдаж буй Чингис хааны эш хөргийг 15 жилийн дараа дахин олон нийтэд дэлгэнэ

09/06/2026

“Playtime Festival 2026”: Өөрсдийн түүхэн дэх оргил жилийг бүтээхээр зорьж байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.