Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Мисс Х.Бадамгэрэл, Загвар өмсөгч С.Төгс нар хамтарчээ
Оддын амьдрал

Мисс Х.Бадамгэрэл, Загвар өмсөгч С.Төгс нар хамтарчээ

Урлаг Урлаг20/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Miss6595636192013-06-20-13-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын загварын ертөнцийн энэ цаг үеийн төгс илэрхийлэл болж яваа Мисс Х.Бадамгэрэл, Загвар өмсөгч С.Төгс нар хамтран олон улсын загварын тайзнаа эх орныхоо нэрийг мандуулах чинхүү хүсэл эрмэлзэлтэй чадварлаг загвар өмсөгчдид болоод загварын ертөнцөд хөл тавих хүсэл сонирхолтой охид хөвгүүдийг дэмжиж, хамтран ажиллах эрхэм зорилгод нэгдэн “Andra Model Management” хэмээх агентлагийг байгуулаад хэдийнэ ажилдаа оржээ. Тус агентлагийн үүсгэн байгуулагч нь Мисс Х.Бадамгэрэл бөгөөд өдгөө ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Загвар өмсөгч С.Төгс ажиллаж байгаа гэнэ.

Х.Бадамгэрэлийн хувьд залуу хүний хийж бүтээж болох олон салбаруудад хүч үзэж, чамгүй амжилт гаргаж яваа авъяаслаг нэгэн бөгөөд Мисс Монголиа 2009 оны Тэргүүн мисс, Монголын шилдэг 100 залууг-н нэг , Шилдэг оюутан, Шилдэг залуу алтан медалт, Гоёл 2010 шилдэг эмэгтэй загвар өмсөгч, MODART Vision Top Model 2011. Монголын дизайнеруудын холбооны 1-р зэрэглэлийн загвар өмсөгч юм.

 Загвар өмсөгч С.Төгс нь Mersedes Benz Berlin Fashion week -ийн 3 дахь өдрийн Face, Anja Cockel London брэндийн Face, Hole Magazine cover, Looky Lookycampaigne germany-ийн Face-ээр шалгарч хэдийнэ дэлхийн загварийн тайзнаа эх орныхоо нэрийг мандуулж яваа нэгэн билээ.

Ийнхүү байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч өөрийнхөө давуу талыг хөгжүүлж үеийнхэндээ болон аав ээж, ах эгчийнхээ бахархал нь болохын зэрэгцээ, загварын ертөнцөд хөл тавих хүсэл ирмэлзэлтэй охид хөвгүүдэд зориулсан олон төрлийн давуу тал бүхий сургалтуудаа явуулж эхэлсэн байна. Түүнчлэн суралцагчдынхаа урлагийн боловсролд анхаарал хандуулж СУИС-аас мэргэжлийн багш нарыг урьж хичээл заалгаж уулзалт зохион байгуулж байгаа гэнэ.

Та бүхэн төгс бүсгүйчүүдийн хамтрал болсон “Andra Model Management” агентлагийн албан ёсны “Facebook” хуудсаар энд дарж зочлоорой.



www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026
Оддын амьдрал Урлаг

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026

Өнөөдөр Холливудын жүжигчин Анн Хэтэуэйн төрсөн өдөр

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.