Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Харанга”-ын Лхагваад гавьяат цол олгох уу
Оддын амьдрал

“Харанга”-ын Лхагваад гавьяат цол олгох уу

Урлаг Урлаг15/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
307338_340980346010866_2041166495_n9204182762013-07-15-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Харанга” хамтлагийн гоцлол дуучин, СТА Х.Лхагвасүрэнгийн “Морин хуур, Толин хул” хэмээх бие даасан тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө.Түүний тоглолт фэнүүдэд нь маш их таалагдсан бололтой. Үзэгчид танхимаас гарч явахдаа өөр хоорондоо “Лхагваад Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгох цаг болчихож” хэмээн ярьж байв.“Морин хуур, Толин хул” тоглолтыг үзсэн УИХ-ын дарга З.Энхболд “Twitter” хуудсандаа “Лхагваа зөвхөн “Толин хул”-аараа гэхэд л гавьяат авах ёстой. Гэтэл цаана нь арван гавьяатын зиндааны сайхан дуунуудтай” гэжээ.

   Х.Лхагвасүрэн энэ сарын 11-нд Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэхэд морьтой орж ирж “Толин хул” дуугаараа үзэгчдийг баясгасан. Энэ нь баяр наадмын нээлтийн арга хэмжээний нэгэн чимэг байсан гэлтэй.Хар тамхи хэрэглэсэн, худалдаалсан хэргээр 2008 онд шүүхээс долоон жилийн ял сонссон тэрбээр жил орчим хугацааг төмөр торны цаана өнгөрүүлснээр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган түүнд өршөөл үзүүлсэн юм.Х.Лхагвасүрэн үүнээс хойш уран бүтээлдээ онцгой анхаарч гаргасан дуунууд нь хит болж чадсан билээ. Сайн муу хосолсон ч ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн түүнд гавьяат цол олгох цаг нь болчихсон гэдэгтээ маргах хүн цөөн бололтой.


Эх сурвалж: www.TIME.mn
Т.Арьяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026
Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX-XX зууны үеийн тэмээний таваг хатгагч багаж хадгалагдаж байна

30/03/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.