Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор баталсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу монголын утга зохиолын хөгжил, шинэчлэл болон ард түмнээ соён гийгүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан бүтээл туурвисан зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагч, шүүмжлэгч болон монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, шашин, гүн ухааны судалгааг хийж нийтийн хүртээл болгосон судлаач гадаадын иргэнд олгодог Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвшихийг урьж байна. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвшиж буй бүтээлийн материалыг 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (103 тоот)-д хүлээн авна. Дэлгэрэнгүй…
Зохиогч: Урлаг
Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ. Гэр бүлийнхнийх нь мэдээлснээр тэрбээр өнөөдөр өглөө нас барсан байдалтайгаар машинаасаа олдсон байна. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард согтуугаар жолоо барин прокурорт шалгагдаж байсан юм. Үүнээс болоод яг одоо гарч буй “The Defects” болон “The Winning Try” цувралуудад жүжигчний тоголсон хэсгийг хасах тал дээр ажиллаж байгаа аж. Жүжигчний нас барах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч саяхан болсон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай мэдээний дараа сэтгэлзүйн байдал нь хурдацтай дордож, сэтгэл гутралд ороод байсан аж.
Урлагийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа эхлэн өнөөг хүртэлх 30 гаруй жилийн хугацаанд хийсэн бүхнээрээ салбартаа чичиргээн үүсгэж, тасралтгүй шинэ босго, стандартыг тогтоосоор ирсэн нэгэн бол Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн анхлагч, “В” продакшны үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Д.Болд. “Камертон” хамтлагийг үүсгэн байгуулснаасаа хойш шил шилээ дарсан супер хит дуунуудаар залуусыг байлдан дагуулж, үргэлжлүүлэн соло уран бүтээлүүдээрээ энтертайнмент салбарт хурцаар гэрэлтсээр буй тэрбээр сүүлийн жилүүдэд “В” продакшн болон “Voice of Mongolia” шоугаар дамжуулан зөвхөн өөрийн уран бүтээлээс гадна залуу уран бүтээлчдийг дэмжих чиглэлд анхаарал хандуулж, мөн Монгол Улсад анхны олон улсын стандартад нийцсэн, А зэрэглэлийн мэргэжлийн дуу бичлэгийн “440Hz records”…
Ховд аймагт дөрвөн төрлөөр зохион байгуулж буй Олон улсын хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодрох ба орой 17:00 цагаас хөөмийн шилдэг үзүүлбэрээр нэгдсэн тоглолт хийнэ. Энэ нь монгол хөөмийн урлагийг сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, билэг авьяастныг алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Хөөмийн зургаадугаар наадам энэ сарын 2-4-ний өдөр Ховд аймгийн төвд өрнөж байгаа ба наадмын эхэнд “Монгол хөөмийн урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Үүний дараа наадмын үндсэн шалгаруулалтыг гоцлол, хамтлаг, хүүхдийн гоцлол, орчин үеийн үзүүлбэр гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулснаар гадаад, дотоодын 70 гаруй хөөмийч авьяас, ур чадвараа сорьж байна. Одоогоор наадмын…
Франц зурагчны нүдээр 1912-1913 оны монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн Улаан гэр галерейд гарч байна. Монгол дахь Францын ЭСЯ-наас зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгээс XX зууны эхэн үеийн монголын түүх, соёлтой танилцах боломжтой. Францын нэрт энх тайвныг эрхэмлэгч, хүмүүнлэг үзэлтэн Альберт Кан дэлхийн уламжлалт соёл, нийгмийн дүр төрхийг түүхэнд үлдээх “Манай гаргийн архив” төслийг санаачлан 1909-1931 онд 60 гаруй оронд гэрэл зурагчдыг илгээжээ. Энэхүү төслийн хүрээнд гэрэл зурагчин Стефан Пассе 1912-1913 онд Монголд ирж, тухайн цаг үеийн нийгмийн байдал, ахуй амьдрал, соёл уламжлалыг гэрэл зурагт буулгасан юм. “Зам жим үгүй улс” хэмээгдэж байсан Монголд 1912, 1913 онд аялах нь аюултай, хүнд аялал агаад Манжийн эзэнт гүрэн нуран…
Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад долоодугаар сарын 28-наас энэ сарын 3-ны өдрүүдэд Болив улсын нийслэл Сукре хотод боллоо. Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч оролцож, программчлах ур чадвараараа хоёр өдөр зургаан бодлого бодож өрсөлдсөн юм. Манай багийн сурагчдаас нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ. Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж Дархан-Уул аймгийн “Монгол-Оюу” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Гантөмөрийн Амарсанаа, Нийслэлийн ерөнхий боловсролын “эрхэт Эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн, Нийслэлийн ерөнхий боловсролын “Нэст Эдукэйшн” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм, Нийслэлийн ерөнхий…
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч , доктор Ж.Баярсайхан Хөвсгөл аймгийн СУАЖЗГ-тай хамтран түүх соёлын үл хөдлөх дурсгалыг илрүүлэх хээрийн хайгуул судалгааг хийлээ. Судалгааг Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тосонцэнгэл сумдын нутаг дэвсгэрт хийсэн байна. Хайгуулын үр дүнд нийт 36 түүх, соёлын үл хөдлөх дурсгал шинээр бүртгэжээ. Тодруулбал 33 ширхэг буган хөшөө, хадны зосон зураг, сийлмэл хадны зураг, агуйн оршуулга зэргийг тус тус шинээр илрүүлсэн байна. Тус дурсгалууд нь Монгол орны археологийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой бөгөөд цаашид тэдгээрийг хамгаалах, бүртгэх, судалгаа шинжилгээ хийх ажлуудыг шат дараатайгаар үргэлжлүүлэхээр хийх юм байна.
Ордуудын наймдугаар сарын зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ сарын эхээр татвар, өр ширтэй холбоотой асуудлууд босож ирнэ. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд сайн анхаарал тавь. Хувийн амьдралд төвөгтэй асуудлууд үе үе гарсаар байх болно. Хайр дурлалын харилцаанд үүссэн нөхцөл байдал ээдрээтэй байж мэднэ. Ажлаа зөнд нь орхихгүй байхыг хичээ. Та ажлаа солих гэж байгаа бол хойшлуулахад гэмгүй. Сайн мэдэхгүй зүйлээр хамаагүй оролдох хэрэггүй. Танд элдэв туршилт зохихгүй. Амьдралын буруу хэв маяг таны эрүүл мэндэд заналхийлж байна. Чөлөөт цаг гарган амарч зугаалах болон спортын ямар нэг төрлөөр хичээллэх сайн үр дүнтэй байх болно. Найз нөхөдтэйгөө уулзаж цаг үеийн гол сэдвээр санал бодлоо…
Америкийн поп од Жастин Тимберлейк лайм өвчтэй /хачигт бореллиоз/ гэж оношлогдсон тухайгаа пүрэв гарагт шүтэн бишрэгчдэдээ хэлжээ. Дэлхийг тойрон хийсэн аялан тоглолтоо дуусгаад удаагүй байгаа 44 настай, NSYNC хамтлагийн гоцлол дуучин асан тэрбээр Инстаграм хуудсаараа дамжуулан энэ талаараа хуваалцсан байна. “Энэ бол хамгийн хөгжилтэй, хөдөлгөм, биед ачаалал ихтэй, зарим үед хэцүү тоглолт байсан” хэмээн аялан тоглолтынхоо талаар бичжээ. “Бусад зүйлээс гадна би эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарсан бөгөөд лайм өвчтэй гэж оношлогдсон, та бүхний санааг чилээх гэсэндээ бус харин хөшигний ард миний тэмцэж байсан зүйлийн талаар мэдээсэй гэсэндээ үүнийг та бүхэнтэй хуваалцаж байна” хэмээн тэрбээр бичсэн байна. Лайм өвчин нь Хойд Америк, Европ даяар ой модонд амьдардаг хачгаар зөөвөрлөгддөг нянгаас үүсдэг. Бие өвдөх, ядрах,…
“Чингис хаан” үндэсний музей “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-ын үзмэрүүдээ шинэчлэн дэглэжээ. Энэхүү танхим нь Монголын бурхан шашны холбогдолтой хосгүй үнэт үзмэрүүдийн жагсаалтад багтдаг Ногоон Дарь эх, Улаан сахиусны баг, Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт үзмэрүүдийн дээжис, Японы Цүшима, Ики, Такашима арлын эрэг орчмоос Хубилай хааны усан флотын усан онгоц зэрэг шинэ үзмэрээр баяжуулжээ. Мөн улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулан монгол хүний оюун ухаан, бие сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулан дээд амжилт тогтоосон хүмүүсийн эд зүйлсийг дэглэн байрлуулсан байна. Тухайлбал, “Гиннесийн ном”-д мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлсэн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал /Сумо…
