Зохиогч: Урлаг

Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд өөр өөрийн хийцээрээ ялгаатай зургаан морин хуур хадгалагдаж байна. Энэ удаад өвөрмөц хийц бүхий хоёр морин хуурыг онцлон танилцуулъя. Хос хуур Нэг царан дээр хоёр хөгжмийг бүтээсэн буюу урдаа морин хуур, ардаа хуучир хөгжимтэй урласан хөгжмийн зэмсэг нь тус музейн онцлох үзмэрийн нэг. Хар морины толгой, амаа ангайж байгаа лууны толгой, их биед алхан хээ, хамар угалз, өлзий утас зэрэг хээг эргэн тойронд будаж хээлсэн 2 татлагатай хуур. Тус бүтээл Дугарын Баньдүү, Чин сүжигт Номун ханы зургаадугаар дүр Галсан-Ёндон нарын хамтын бүтээл бөгөөд XX зууны дунд үед хамаарна. Хөгжмийн урт нь 114 см, 2 кг орчим жинтэй. Царын…

Read More

Хятадын энтертайнмент ертөнцөд чамгүй алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю (Alan Yu) нас барсан гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Энэ жил 37 нас хүрч буй Алан Ютай холбоотой золгүй явдлын талаар тус улсын “News.Az”-д мэдээлснээр Ю Мэнлун буюу Алан Ю нь Бээжин дэх нэгэн барилгаас унаж нас барсан байна. Уг мэдээлэл анх “Weibo” сайт дээр нийтлэгдсэн байх ба блоггер Шиао Ян түүнийг найзуудтайгаа цагийг өнгөрөөж байгаад шөнийн 02:00 цагийн үед унтлагын өрөөндөө орсон гэх ба найзууд нь удалгүй түүний гэрээс явжээ. Талийгаачийн цогцсыг өглөөний 06:00 цагт нохойгоо салхилуулж явсан хүн олж, цагдаад дуудлага өгсөн хэмээн Шиао Ян мэдээлсэн бөгөөд Алан…

Read More

Урлаг судлаач М.Аминаа “Синдром” арт шоугаа гурав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Урлагийн түүхийн лекц, дүрслэх урлаг, балет, хөгжим, дууны болон дижитал урлагийг нэгтгэдэг “Синдром” арт шоу энэ удаад “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр зохион байгуулагдах аж. “Синдром” арт шоу есдүгээр сарын 27-ны 18:00-21:00 хүртэл “Корпорейт” зочид буудлын их танхимд болно. Зохион байгуулагчаар “Анима” дүрслэх урлагийн коллеж, “Машка” арт спейс, хамтран зохион байгуулагчаар МУИС-МХСС, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн Урлаг судлалын “Шар өрөө” клуб ажиллаж байна. Тасалбарыг www.portal.mn-ээс авах боломжтой.

Read More

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Галдан бошигт хааны шүтээний өргөө, хөшөө барилаа. Тус өргөөнд хааны хөрөг, алтан суварга, өөлд угсаатны таван шүтээн (бурхан) бий. Мөн өргөөний гадна талд дундаа ганц эвэртэй тэнгэрийн бух хөлөглөсөн Галдан хаан, Ану хатан хоёрын хөшөө урлажээ. Энэ нь ертөнцийн муу бүхнийг дарж, тэнгэрээс ивээж яваа гэсэн утга илэрхийлж буй. Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат агсны санаачилга, Гандантэгчилэн хийдийн тэргүүн, гэвш П.Баянбат, Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ Ганданпунцоглин хийдийн тэргүүн, бурхан урлаач Б.Соёл-Эрдэнэ болон нутгийн зөвлөл, төрийн байгууллагууд, иргэдийн оролцоо, хандиваар дээрх бүтээн байгуулалтыг хийжээ. Галдан бошигт хааны шүтээний өргөө, хөшөөний нээлт энэ…

Read More

Эмэгтэй боксын анхдагчийн тухай өгүүлэх “Christy” хэмээх намтарчилсан кинонд жүжигчин Сидни Суини домогт боксчин Кристи Мартины дүрийг бүтээж байна. Уг бүтээлийн албан ёсны трэйлер хэдхэн цагийн өмнө цацагдсан бөгөөд найруулагчаар Дэвид Мишод ажиллажээ. Киноны үйл явдалд Кристигийн хэрхэн амжилтад хүрсэн талаар, карьерын оргил мөчүүд болон хувийн амьдралд нь тулгарсан бэрхшээлүүдийг өгүүлэх аж. Харин жүжигчин Сидни Суини энэ дүрийг бүтээхийн тулд биеийн болон сэтгэлзүйн хувьд томоохон өөрчлөлт хийжээ. Тэрээр хэдэн сарын турш мэргэжлийн боксчдын адил бэлтгэл хийж, цохилт, хөл хөдөлгөөн, тэсвэр хатуужлын техникийг сурчээ. Ингэхдээ зөвхөн жүжиглэх бус, үнэхээр рингэнд гарч тэмцэх чадвартай болохын төлөө ажилласан юм. Түүнчлэн Сидни Суини булчин…

Read More

Өнөөдөр BTS хамтлагийн Kim Namjoon буюу RM өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрбээр Илсанд 1994 оны есдүгээр сарын 12-нд төрсөн юм. RM төрсөн өдрөө тохиолдуулан, БНСУ-ын хоёр том эмнэлэгт тус бүр 100 сая воны хандив өргөлөө. Сөүлийн “Асан” эмнэлэг, Корё их сургуулийн анагаахын төв энэхүү өгөөмөр хандивыг хүлээн авчээ. Дуучин залуу “Би төрсөн өдрөөрөө ямар нэг сайн үйлс хийхийг хүссэн. Миний хандив яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай ч санхүүгийн хүндрэлтэй өвчтөнүүдэд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна. Анагаах ухаан, эмнэлгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах нь миний хувьд их чухал” гэж ярьсан байна. “Асан” эмнэлгээс RM-ийн хандивыг эмзэг бүлгийн…

Read More

УДЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүд буюу есдүгээр сарын 13, 14-нд Ц.Балдоржийн “Хайрын виз” жүжгээ тоглох гэж байна. Жүжгийн гол дүрүүдэд жүжигчин Т.Сэргэлэн, П.Мягмарсүрэн, Ц.Жаргалсайхан, Т.Анхзул нар тоглоно. Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрт мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч…

Read More

Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж буй төвөд хэлээрх эртний гар бичмэл, судар номнуудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ. Тодруулбал, “Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж буй эртний Төвөд гар бичмэлүүд, модон бараар барласан ном судрыг каталогжуулан цахимжуулах” төслийн үр дүнд 4383 баринтаг номыг тоон хэлбэрт шилжүүлэн вэб сайтад тавихад бэлдэн, 1 сая 437 818 хуудас номыг хуулж, 77544 гарчиг ном, модон барын хэвлэлийг бүртгэн каталогжуулжээ. Эдгээр нь уламжлалт мэдлэг, зан үйл, туульс, судар болон монголын соёлын өвийн бусад хэлбэрийг агуулснаараа онцлогтой. Ийнхүү Үндэсний номын сангийн соёлын өвийг хадгалж хамгаалснаас гадна Гандантэгчинлэн хийд дэх сургууль, Хархоринд байрлах Эрдэнэ Зуу хийд…

Read More

“Дурлалаар бороо нь ордог Дуугарч амжилгүй хацар минь нордог Сэм сэмхэн биедээ дөхье Сэрүүн цагаар тэвчсэнээ нөхье” гээд энэ дууг хаа нэгтээ эгшиглэхэд мэдэхгүй хүн үгүй. Мөн, “Бусдын хайрыг хүндэл   Хайртай гэсэн сэтгэлийг нь   Битгий гомдоо…   Бусдын хайрыг хүндэл   Бусдаас хайрыг хүртэхэд гэмгүй учир үүндээ л  Бусдын хайрыг хүндэл  Түүний хайрыг хүндэлсэн бол шал ондоо…” гээд дуулахад ч цөм даган аялна. Энэ бол “Татар”. Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлж, дуу болоод амьдралдаа “Нэг шат” ахиж, “Ардын багш”-аа магтан дуулж, хүн хүнээрээ байхыг сануулна. Эсрэг нэг өдөр тэд мөн “Чамдаа зориулья” хэмээн хэн нэгэнд дуу зориулж, нулимс дуслуулан хайрлана. Тэд бас хамтдаа…

Read More

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өргөн дэлгэр, ёслол өчигдөр /2025.09.11/ боллоо. Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга А.Баяр болон албаны хүмүүс оролцлоо. Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын тогтоолоор дархан цаазат уул, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж байгаа билээ. Богдхан уул нь Төв аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсэрт оршдог, Хэнтийн нурууны ай савд багтдаг түүхэн тахилгат, дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. Хэнтийн нурууны ай савд…

Read More