Сөртийн хөшөө чулууд нь Ховд аймгийн Ховд сумын төвөөс баруун урагш зургаан километрийн зайд, далайн түвшнээс дээш 2048 метрийн өндөрт байрладаг. Тус дурсгалт газарт найман хөшөө чулуу бий. Сөрт хэмээх газар байрлах тус хөшөө чулууд нь МЭӨ VI-VIII зууны үед холбогдоно. Тус хөшөөг саарал болон хар саарал өнгийн боржин чулуугаар хийжээ. Хөшөөг баруун зүгээс зүүн тийш чиглэлтэй нэг шугамд зэрэгцүүлэн босгосон байна. Хөшөө тус бүрийн гадна талд 1.5×1.5 метр хэмжээтэй дөрвөлжин чулуун хүрээ татсан бөгөөд түүний голд хөшөө чулууг газарт суулгасан байна. Уг хөшөө нь нутгийн өвөрмөц содон тогтоц бүхий түүх, соёлын чухал дурсгалт газарт багтдаг. Хөшөө чулуудыг 1961, 1988…
Зохиогч: Урлаг
Энэ сарын 2-нд Өмнөд Солонгосын дуучин Dayoung-ийн “What’s a girl to do” дууны клипний албан ёсны тизер YouTube сувгаар цацагдлаа. Анхааралтай үзсэн фенүүд бичлэгт Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шайло Жоли гарч байгааг анзаарсан байна. Хэдийгээр Шайло 1-2 секунд л гарсан ч үзэгчид түүнийг ээжийнхээ залуу төрхийг яг хуулсан байгааг гайхан хүлээж авчээ. БНСУ-ын “Starship Entertainment” агентлагаас “Бид АНУ-д нээлттэй сонго шалгаруулалт явуулсан. Шайло финалын шатанд шалгарч сонгогдсон. Зураг авалт дууссаны дараа ч түүнийг алдартай жүжигчдийн охин гэж огт гадарлаагүй. Саяхан санамсаргүй мэдлээ” гэж мэдэгдсэн байна. Шайло энэ жил 19 настай. Тэр төрөхөөсөө өмнө л хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж,…
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, тэргүүн хатагтай Брижит Макрон нар БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойн хүрээнд болсон тус айлчлалын албан ёсны үйл ажиллагааны дараа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён хүндэт зочдоо Чхонвадэ ордонд зоогт урьжээ. Зоогийг алдарт тогооч Сон Чон Вон зохион байгуулсан бөгөөд тэрээр солонгос, европ хоолоор “Мишлен” од авсан цорын ганц солонгос тогооч юм. Хоолны дараа Ерөнхийлөгч И Жэ Мён зочдодоо бэлэг гардууллаа. Ерөнхийлөгч Эммануэль Макронд Кожон хаанаас Францын ерөнхийлөгчид 1886 онд илгээж байсан түүхэн бэлгийг дүрсэлсэн гар урлалын бүтээл гардуулсан бол Тэргүүн хатагтайд BTS, “Stray Kids” хамтлаг, дуучин G-Dragon…
“BTS” хамтлагийн гишүүн “V” буюу Ким Тэ Хюн солонгос уран бүтээлчдийн дундаас хамгийн богино хугацаанд хамгийн олон “ТикТок” дагагчтай болж, дээд амжилт тогтоов. Тэрбээр гуравдугаар сарын 13-ны өдөр “ТикТок” хаягаа нээсэн бөгөөд эхний өдөртөө л дагагчийнх нь тоо нэг сая давсан. Улмаар дөрөвдүгээр сарын 1 гэхэд 10 сая дагагчтай болжээ. Тэрбээр гуравдугаар сарын 24-ний өдөр “ТикТок”-тоо анхны бичлэгээ оруулсан. “J-Hope”, “Jungkook” тэр гурвын “Bunny Girl Hoodtrap” бүжиж буй бичлэг цаг хүрэхгүй хугацаанд нэг сая үзэлт авч, хагас өдөрт хоёр сая хүрчээ. Тухайн үед хамтлагийн гишүүн “Jungkook” “ТикТок”-доо цэвэрлэгээ хийж, гуравхан хаягийг л дагадаг болсон. Тэдгээр нь хамтлагийн албан ёсны хаяг…
Олон улсын кино зах зээл энэ хаврын улирал идэвхжиж эхэлсний дундаас хамгийн их хүлээлттэй байсан “Super Mario Galaxy Movie” нээлтээ хийсэн долоо хоногтоо бокс оффисын рекордуудыг эвдэж эхэллээ. Марио кино нээлт нь үзэгчид дан ганц шинэ түүх биш өнгөрсөн цагийн дурсамж агуулсан танил дүрүүд дэлгэцнээ харахыг илүүд үзэж буйг бодит орлогоор баталсан хэрэг болж байна. “Universal Pictures”-ийн бүтээсэн уг кино АНУ-д тав хоногийн хугацаанд 190.1 сая, амралтын 3 хоногт 130.9 сая ам.долларын орлого олж улаан өндөгний баярын үеийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэгээр бүртгэгдсэн байна. Энэ нь зөвхөн АНУ-д бус олон улсын хэмжээнд ч хүчтэй эрэлт байгааг илтгэж байна.…
“Lego” компани спортын сэдэвтэй тоглоомын цуглуулгаа өргөжүүлж, Лионель Месси, Криштиану Роналду, Килиан Мбаппе, Винисиус Жуниор зэрэг дэлхийн хөл бөмбөгийн оддын дүр бүхий шинэ цуглуулга гаргажээ. Энэхүү шинэ цуглуулгыг АНУ, Канад, Мексик улсуудад болох 2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) зориулан гаргасан бөгөөд жижиг дүрсүүд болон хананд өлгөх зориулалттай том хэмжээний 3D загваруудаас бүрдэж байгаа ажээ. Шинэ цуглуулгад Винисиус Жуниор, Килиан Мбаппе, Лионель Месси, Криштиану Роналду нартай холбогдолтой багцууд багтжээ. Нийт долоон төрлийн багц гаргаснаас хөлбөмбөгчдийн нэрийнх нь үсгэн дүрслэл бүхий үндсэн дөрвөн багц нь 29 ам.доллар, харин Роналду, Месси нарын үзүүлэнгийн загварууд нь тус бүр 79 ам.долларын…
МУЭ-ийн гишүүн, “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн, “Шинэ өглөө” нэгдлийн тэргүүн Н.Ринчин-Очир “Тэнгэрийн хэл” бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнд монгол зургийн уламжлалт арга, хэлбэрийг орчин үеийн хэллэгт хөрвүүлж, хүн ба байгалийн салшгүй холбоог дүрслэлийн хэлээр хүүрнэсэн 30 гаруй бүтээл дэлгэж буй юм. Түүний бүтээлүүдийг дараах гурван агуулгад хувааж болно. Хөдөлгөөн ба орон зай: Хөдөлгөөний эрчим, орон зайг харуулсан бүтээлүүд багтана. Үл үзэгдэх оршихуй: Илүү дотогшоо чиглэсэн, сүнслэг ертөнцийн тухай өгүүлнэ. Домог ба түүхэн хэлхээ: Уламжлалт монгол зургийн элементүүд орчин үеийн хэлбэрт шилжиж буй бүтээлүүд багтана. Өнөөдрийн хэт хурдтай, технологижсон ертөнцөд улс үндэстэн бүр өөрийн…
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, сурган хүмүүжүүлэгч багш Ж.Чулууны нэрэмжит Олон улсын XII уралдааны нээлтийн ёслол,сугалаа сугалах үйл ажиллагаа 2026 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Консерваторын Концертын их танхимд ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уралдаанд 360 гаруй оролцогч төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрбасс хөгжмийн төрлөөр авьяас чадвараа сорин оролцож байна. Энэхүү уралдааны зорилго нь мэргэжлийн хөгжмийн урлагт дурлан тэмүүлж буй залуу авьяастнуудыг дэмжин хөгжүүлэх, тэдний ур чадвар, бүтээлч сэтгэлгээг олон улсын түвшинд сорин үнэлэх, соёлын харилцааг өргөжүүлэх, улмаар хөгжмийн урлагийн залгамж халааг бэлтгэхэд оршиж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаанд уралдаанд…
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдоржийн бүтээл “Тусгаар тогтнол” шүлгийг нийслэлийн “Оюуны Ундраа” ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Хэнтий аймгийн 18 сум, дөрвөн тосгоны нийт 3333 сурагч Д.Сүхбаатарын талбайд өнгөосөн баасан гараг /2026.04.03/-т зэрэг уншлаа. Энэхүү хөтөлбөр 10 дахь жилийнхээ ойтой золгож буйгаараа онцлог бөгөөд хүүхэд залууст эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, утга учрыг ойлгуулах эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм. Тус хөтөлбөрийг 2027 онд албан ёсоор нээж, хэрэгжүүлэх эрхийн шилжин явах цомыг Дорнод аймгийн ИТХ-ын дарга Т.Цолмонд албан ёсоор гардууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургууль, Хэнтий аймгийн…
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэр дэх Хэрлэн барс хотын туурь нь Төв Азид цор ганц үлдсэн Киданы үеийн түүхэн дурсгал юм. МЭ-ий есдүгээр зууны үед хүчирхэгжиж байсан киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийн нэрийдсэн домогтой. 1953 онд хийсэн эртний судлалын хайгуулаар Хэрлэн барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илрүүлж, судлаачид тусгайлан дугаарлаж, нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг “Барс хот-1” гэж бичиж тэмдэглэх болжээ. “Барс хот-1”-ийн их хэрмийн хэмжээ нь хааш хаашаа 1600-1800 м, зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м юм. Хэрмийн дотор…
