Зохиогч: Урлаг

“Netflix”-ийн шинэхэн төсөл болох “Variety” хэмээх сэтгэлзүйн триллер жанрын цувралд жүжигчин Сун Е Жин болон “Squid Game” цувралаар олонд танигдаад буй дуучин, жүжигчин Жо Юүри нар дүр бүтээхээр болжээ. Харин цувралын найруулагчаар “Mask Girl бүтээлээрээ алдартай найруулагч, зохиолч Ким Ён Хун ажиллах юм. Цувралын үйл явдалд Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагийг үүсгэн байгуулсан энтертайнмент компанийн захирал Саын (Сун Е Жин) болон тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч Сынхи (Жо Юүри) нарын тухай өгүүлэх аж. Сун Е Жиний бүтээж буй дүрийн хувьд зорилгодоо хүрэхийн тулд юуг ч золиослохоос буцахгүй шазруун бүсгүй бол Жо Юүри нь хайртай дуучныгаа үргэлж дагаж, ямар ч үнээр…

Read More

Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Broken Angel”, “Pure love”, “Boro Boro”, “Temptation” зэрэг олон хит дуугаараа дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан иран гаралтай Шведийн алдарт дуучин Arash Монголд ирэх гэж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж буй “Сонос” хөгжмийн фестивалийн зочин уран бүтээлчээр оролцох юм байна. БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан, Иран, Монголын шилдэг 25 артист ирэх сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаас монгол залууст уран бүтээлээ толилуулах аж. Фестивалийн гол зочин болох азербайжан үндэстэй, иран гаралт, Шведийн дуучин, бүжигчин, жүжигчин, найруулагч Arash буюу Араш Лабафаже 1977 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ираны Тегеран хотноо мэндэлсэн байдаг. Түүний өвөг…

Read More

Найруулагч Б.Баатарын бүтээл “Гажуудал” уран сайхны кино Нью-Йорк дахь Азийн кино наадам (The New York Asian Film Festival)-ын үзвэрийн хэсэгт шалгарлаа. АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдах уг кино наадам нь 2025 оны долоодугаар сарын 11-нд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. Тус кино наадам нь Азийн шилдэг уран бүтээлүүдийг олон улсын үзэгчдэд толилуулдгаараа дэлхийд нэр хүндтэй. “Гажуудал” уран сайхны кино нь энэхүү наадмын хүрээнд долоодугаар сарын 22-ны өдөр АНУ-д албан ёсоор нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно.

Read More

“Хөх саран” уран сайхны кино DDish, Looktv, Univision-ээр үзэгчдийн хүртээл болж байна. Драм төрлийн эл киног Ө.Мөнх-Эрдэнэ найруулж, гол дүрд Б.Баяржавхлан, Б.Ариунцэцэг, Б.Ариунчимэг, Ч.Ганбаатар нар тогложээ. “Тоонот” студийн артист, дуучин, жүжигчин Jason буюу Б.Баяржавхлан дунд ангийн сурагч ахуйдаа Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрт “Бөмбөлдэй баатрын домог” хүүхдийн жүжиг үзсэнээр жүжигчин болох хүсэлд хөтлөгджээ. Ингээд 2007 онд КУДС-д элсэж, 2011 онд төгссөн байна. Сургуулиа төгсөнгүүтээ УДЭТ-аас ажлын гараагаа эхэлж, таван жилийн хугацаанд тэрбээр “Тэнгэрийн хүү”, “Үгүйлэгдсэн хайр”, “Гамлет”, “Буруугүй буруутан”, “Уучлаарай, та дугаар андуурч”, “Өчигдөр” жүжигт тогложээ. Мөн “Манекан” жүжигт туслах найруулагчаар ажиллаж байв. Тэрбээр долдугаар ангидаа анхны кинондоо тогложээ. Эл кино…

Read More

БНХАУ-ын Сямэнь хотод зохион байгуулагдсан мэргэжлийн бүжигчдийн олон улсын уралдаанд УДБЭТ-ын балетын жүжигчид амжилттай оролцож, Б.Марал мөнгөн медаль, Б.Ананд хүрэл медаль хүртжээ. Мөн тус уралдаанд УДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шүүгчээр оролцсон байна.

Read More

ОХУ-ын Москва хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Идол” олон улсын циркийн жүжигчдийн фестивальд Монгол Улсаас оролцсон уран бүтээлчид мөнгөн цом хүртлээ. Москва хотын “Большой Москвич цирк”-т болж өндөрлөсөн энэхүү фестивальд дэлхийн 20 гаруй орны 190 гаруй циркчид ур чадвараа сорин өрсөлджээ. Манай улсаас Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн жүжигчид оролцож “Мөнгөн Идол” шагналын эзэн болсон байна. “Идол” фестивалийг анх 2013 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд дэлхийн шилдэг циркийн үзүүлбэрүүдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй уралдаан юм. Фестиваль мэргэжлийн, хэвлэл мэдээллийн болон үзэгчдийн санал, шүүгчдийн гэх гурван ангиллаар шилдгүүдийг шалгаруулдгаараа онцлогтой. Энэ жилийн уралдаанд оролцогчид “орчин үеийн цирк”, “акробатик”,…

Read More

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор автомашины үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн түүхийг өгүүлэх ховор автомашинууд багтсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа. Тухайлбал: 1932 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 1.5 тонн даацтай “Полу” ачааны автомашин, 936 оноос маршал Чойбалсангийн албан хэрэгцээнд ашиглаж байсан “ГАЗ-М1”, “ЗИС-5”, 1945-1950 онуудад Монголын Улсын зам тээвэр, ажүйлдвэрт хэрэглэж байсан, улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүнд даацын ачааны автомашин ЗИС-5 1950-д оноос ХАА-д атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөн, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, саятны…

Read More

Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотод зохион байгуулсан олон улсын математикийн 66 дугаар олимпиад /2025.07.19/ хаалтаа хийж, шагналаа гардууллаа. Энэхүү олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг алт,  гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээв. Энэ жил Монгол Улсын багийн бүх сурагч медалийн болзол хангаж амжилтын буухиа үргэлжилж, багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажилласан байна. Ташрамд дурдахад, Олон улсын математикийн 67 дугаар олимпиад 2026 оны долоодугаар сарын 10-20-нд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулах аж.

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ долоо хоногт эрсдэлтэй үйл ажиллагаанд мөнгө зарцуулах юм бол тайван амьдарч чадахгүйд хүрнэ. Энэ үед түргэн баяжих гэж горьдсоны хэрэггүй. Зөв шударга хөдөлмөрөөр орлого олох хангалттай боломж байна. Олсон мөнгөө мэдлэг боловсролоо сайжруулах эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэгт зарцуулбал үр дүнтэй. Олон хүмүүс шинэ харилцаа үүсгэн мэдлэгээ арвижуулах болно. Харин шинэ танилтай болох нь танд хуучин харилцаандаа эргэлзэх байдал бий болгоно. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Ойр дотнын найз нөхөд үнэтэй зөвлөгөө өгөх болно. Гэхдээ бусдын магтаалд хэт итгэвэл та мэдрэмжээ алдана гэдгийг сана. Дотоод сэтгэлээ сонсох мөргөл үйлдэж, оюун…

Read More

77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол ирэх есдүгээр сарын 14-ний өдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдана. Өнөө жилийн ёслолын арга хэмжээг комедиан Нэйт Баргатзе хөтлөхөөр болсон байна. Телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Эмми” шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг өнгөрсөн мягмар гараг /2025.07.15/-т жүжигчин Харви Гуиллен, Бренда Сонг нар танилцуулсан байна. Apple TV+ платформын шинжлэх ухааны уран зөгнөлт “Severance” цуврал энэ жилийн “Эмми” шагнал гардуулах ёслолын хамгийн олон төрөлд буюу 27 төрөлд нэр дэвшсэн байна. Түүнчлэн HBO Max сувгийн “The Penguin” цуврал 24 төрөлд нэр дэвшиж, “Severance”цувралын араас хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээр тодорлоо. Мөн HBO Max-ын “The White…

Read More