Зохиогч: Урлаг

Урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, таашаан сонирхохыг дэмжих зорилгоор Дэлхийн дүрслэх урлагийн өдрийг тэмдэглэж байх шийдвэрийг 2019 онд болсон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаас гаргажээ. Урлаг нь дэлхийн бүх ард түмний бүтээлч байдал, инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, мэдлэгээ хуваалцах, харилцан яриа өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь урлагт үргэлж байсаар ирсэн давуу шинж чанарууд бөгөөд уран бүтээлчид ба урлагийн эрх чөлөөг сурталчилж, хамгаалдаг орчныг хөхиүлэн дэмжсээр байвал эдгээр шинж чанар цаашид хадгалагдсаар байх болно. Урлагийг хөгжүүлэх нь эрх чөлөөтэй, амар амгалан ертөнцийг цогцлоох арга замыг улам бүр өргөжүүлж байна. Жил бүрийн…

Read More

Италийн нэрт зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи 1452 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд Флоренциос холгүй Винчи гэдэг хотод төржээ. Эцэг нь Пьеро гэх баян нотариатч байсан бол эх  Катерина нь энгийн тариачин хүн байсан гэдэг. Амьдралынхаа эхний жилүүдэд Леонардо ээжтэйгээ амьдарч байв. Учир нь түүний эцэг алдартай баян бүсгүйтэй гэрлэсэн боловч энэ гэрлэлт нь үр хүүхэд “олоогүй” тул  Пьеро гурван настай хүүгээ авч салжээ. Эхээсээ салсан Леонардо хожмоо алдартай зураач болохдоо бүхэл амьдралынхаа турш өөрийнхөө бүтээлд ээжийнхээ дүр төрхийг бүтээхийг оролддог байсан юм. Сонирхолтой нь, зуун дамнасан алдартан маань яг албан ёсны овоггүй байсан…

Read More

Унгар улсын үндэсний театрын “MITEM 12” олон улсын театрын наадамд “Тэнгэрийн хүү” жүжгээр оролцох болсон талаар өчигдөр /2025.04.14/ УДЭТ-аас мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд УДЭТ-ын захирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар, УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар оролцлоо. Унгар улсын Будапешт хотод зохион байгуулагдах “МИТЕМ” буюу Мадач олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр оролцоно. Театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой…

Read More

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-нд болно. Гүйлтийн бүртгэл энэ сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжилж байна. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд: 1.5 км-т 5.000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5.000 төгрөг) 5 км-т 10.000 төгрөг 10 км-т 50.000 төгрөг 21 км-т 70.000 төгрөг 42 км-т 90.000 төгрөг байна. Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог учир энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа…

Read More

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан, мөн Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор монголын циркийн уран бүтээлчид Төв талбайд дөрөв хоногийн турш циркийн үзүүлбэр үзүүлнэ. Тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Төв талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулах юм. Тус арга хэмжээнд Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч оролцоно.

Read More

Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд усан будгийн уран бүтээлчдийн нэгдсэн “Өчигдөр, өнөөдөр” үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд өнөө цагт усан будгийн төрлөөр бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийн бүтээлүүд болон Уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй шилдэг бүтээлүүдийг дэлгэж буй юм. “Өчигдөр, өнөөдөр” үзэсгэлэн энэ дөрөвдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Read More

УДБЭТ-аас романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг, Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг ирэх сард үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тодруулбал, ирэх сарын 10, 11-нд алдарт “Жизель”-ийг тайзнаа амилуулах бөгөөд энэхүү бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцохоороо онцлогтой. Бүжгэн жүжгийн гол дүр Жизелийг “Большой” театрын тэргүүн гоцлооч Анастасия Сташкевич амилуулах бол ханхүү Альбертын дүрд  тэргүүн гоцлооч Клим Ефимов тоглох аж. болжээ. Клим Ефимов нь ОХУ-ын Москва хотод балетчдын гэр бүлд төрсөн удам залгасан уран бүтээлч юм. Тэрбээр 2010 онд Москвагийн бүжгийн академийг Илья Кузнецовын удирдлагад төгсөж, Большой театртаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд П.И.Чайковскийн “Щелкунчик”, И.Стравинскийн “Драгоценности”, Ц.Пунийн “Эсмеральда”,…

Read More

Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн хугацаат цэргийн алба хаагчид амралтын өдрүүдийг үзвэр үйлчилгээ үзэх, өөрийгөө хөгжүүлэх болон спортоор хичээллэж өнгөрүүлдэг. Өнгөрсөн амралтын өдөр удаа Зэвсэгт хүчний “Жанжин” штаб, “Мөрөөдлийн театр” хамтран “Samsara: Тэртээх хоёр зүрх” драмын жүжгийг Улаанбаатар цэргийн хүрээний түрүүч, байлдагч нарт үзүүллээ. “Мөрөөдлийн театр”-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд урлагийг хүн бүрд хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат цэргийн алба хаагчдад “Samsara: Тэртээх хоёр зүрх” драмын жүжгээ ийн толилуулсан юм.

Read More

Үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбаа “Миний ертөнц” бие даасан тоглолтоо ирэх тавдугаар сарын 11-нд хийх гэж байна. Тэрбээр эл тоглолтынхоо талаар “Бүжиг бол биеэр илэрхийлэгдэх урлагийн гайхамшиг. Бүжиг бол цаг хугацаа, хөдөлгөөн, хөгжил баясал, аз жаргал, гуниг харуусал дотор орших илэрхийлэл бөгөөд хүн бүр өөрийн авьяас, үзэл бодлоо биеийн хэлэмжээр таниулах боломжтой хүчирхэг урлагийн төрөл юм. Нэг зүрхтэй хамт олны минь сэтгэл зүрх, хөдөлмөр бүхэл бүтэн ертөнцийг илэрхийлэх болно” гэжээ. Ташрамд дурдахад, М.Бямбаа 2004 онд Хөгжим бүжгийн коллеж төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл Үндэсний урлагийн их театраар овоглож буй. Түүнийг бүжгийн урлагт дурлагсад “Нарны домог”-ийн Алунгоо, “Монголын их хатдын туульс”-ын…

Read More

“Монгол” телевизийн бэлтгэн хүргэдэг “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, өөрийн авьяас, ур чадвараа гайхуулахын зэрэгцээ үзэгчдийн хайрыг хамгийн их татаж буй оролцогч бол жүжигчин Т.Энэрэл. Жүжигчин Т.Энэрэл СУИС-ийг 2010 онд төгссөнөөсөө хойш Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглосон. Ингэхдээ театрын анхны дүрээрээ буюу “Миний чин зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийнхээ дүрээр “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорч байлаа. Нэрт жүжигчин Б.Дашдаваа агсны ач охин тэрбээр оюутан ахуйдаа “Амилсан хайр”, “Хайрын бэлэг” гэхчилэн дэлгэцийн уран бүтээлд тоглож, үргэлжлүүлэн МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө”, “Боловсрол” телевизийн “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар” олон ангит, мөн “Админ Зэт”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Алтан судал”,…

Read More