Их Британийн алдарт дөрвөл болох домогт “The Beatles” хамтлагийн гишүүн тус бүрийн намтар түүхийг өгүүлсэн томоохон хэмжээний дөрвөн кино уран бүтээл 2028 онд нэг дор гарахаар болсныг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдсан “CinemaCon” үзэсгэлэн яармагийн үеэр “Sony Pictures” кино компанийн зүгээс албан ёсоор зарлалаа. Бүрэн хэмжээний дөрвөн уран сайхны кино бүхий энэхүү нүсэр төслийг Их Британийн найруулагч Сэм Мендес найруулахаар болсон байна. Түүний хувьд Жеймс Бонд цувралын “Skyfall”, ”Spectre” гэсэн хоёр ангийг найруулснаас гадна 1999 онд “Америк гоо үзэсгэлэн”, 2019 онд дэлгэцнээ гарсан Дэлхийн нэгдүгээр дайны талаар өгүүлдэг “1917” гэх зэрэг чанартай, томоохон уран бүтээлүүдийг найруулж,…
Зохиогч: Урлаг
Гэнэт буун дуу гарав. Гурван өөр мэдүүлэг… Галт зэвсгийн шинжээч Болорын ур чадвар ээдрээт энэ хэргийн учрыг тайлах аж. Сүүлийн үед гэмт хэрэг, триллер төрлийн кино олноор мэндэлж байгаагийн дотор “Ганц үнэн” уран сайхны кино шүүх шинжээчийн ажил мэргэжлийн онцлог, ур чадварыг тодруулан харуулж буйгаараа онцлогтой гэнэ. 2004 онд Монгол Улсад болсон бодит гэмт хэргээс сэдэвлэсэн энэхүү бүтээлийн зохиолыг найруулагч С.Баттулга, С.Сумъяа нар бичиж, ерөнхий найруулагчаар С.Баттулга ажиллажээ. Гол дүрүүдэд жүжигчин С.Болормаа, УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, залуу жүжигчин Н.Нархажид нар тоглосон байна. Галт зэвсгийн шинжээчийн дүгнэлт гарцаагүй үнэн байх ёстой. Шинжлэх ухаан, мэдрэмж, туршлага, ажиглалт, хууль дүрмийн хүрээнд нягтлан гаргасан энэ дүгнэлт олон…
Америкийн “MTV” телевизээс зохион байгуулдаг “MTV Video Music Awards” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолыг “CBS” телевиз анх удаа дамжуулна гэж зохион байгуулагчид пүрэв гарагт мэдэгджээ. Гурван цагийн турш үргэлжлэх шоуг есдүгээр сарын 7-ны ням гарагт Нью-Йорк хотын “UBS арена”-гаас CBS телевиз шууд дамжуулна. Мөн “MTV”-гээр нэгэн зэрэг нэвтрүүлэхээс гадна өнгөрсөн жилийн шоуг цацсан “Paramount+” платформоор мөн үзэх боломжтой. “CBS” суваг нь “Tony Awards”, “American Music Awards” зэрэг олон шагнал гардуулах ёслолыг дамжуулдаг. Түүнчлэн 1973 оноос хойш “Grammy” наадмыг үзэгчдийн хүртээл болгож байгаа боловч 2027 оноос уг ёслолыг “ABC” телевиз дамжуулах ажээ. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн “MTV Video Music Awards” наадмаас Тейлор…
Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинааш “Meeting High” гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэнгээ Токио хотноо “OM system” галерейд дэлгэлээ. Түүний үзэсгэлэн “Залуу хот”, “Тайван хөдөө”, “Хөрөг”, “Миний дуртай зургууд” гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж буй. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжлэх юм. Б.Инжинааш 14 настайдаа Швейцарын хөгжлийн агентлаг, “Хүүхдийг ивээх сан”, “Монголын Урлагийн зөвлөл”-ийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Focus&Kids” гэрэл зургийн төслийн хальсны гэрэл зургийн дугуйланд суралцжээ. Улмаар 2007 онд “Гамма” агентлагийн гэрэл зурагчин болж Монгол, Япон, Орос, Чехэд хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан билээ. Мөн 2016 онд олон улсын гэрэл зургийн “Магнум” агентлагийн тэтгэлгийн төлөө 100-гаад орны мянга гаруй гэрэл зурагчинтай өрсөлдөн шилдэг 15-д багтаж байсан зурагчин…
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатарын найруулга “Тамгагүй төр” жүжиг “Монгол хаан” нэрээр дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглодог театруудын театруудын тайзнаа тавигдсаар буй. Тэгвэл тус “Монгол хаан” жүжгийн англи хэлээрх комикийг “Econte” компанийн уран бүтээлчид зураг дүрслэлийг урлан, эмхэтгэн гаргасан бөгөөд бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард эх монгол хэлээрээ хэвлэн гаргаж байв. Харин энэ удаа тус номын испани хэлээрх хэвлэлийг Испанийн “Amok Ediciones Publishing” хэвлэлийн газар орчуулан гаргаж, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Испанийн бүх номын дэлгүүрүүдээр болон Латин Америкийн 18 орны номын дэлгүүрүүдэд худалдаалж эхэлжээ. Ташрамд, Мадрид хотноо төвтэй “Amok Ediciones Publishing” хэвлэлийн газар нь 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Азийн шилдэг уран зохиол, комик номуудын испани хэл дээрх хувилбарыг…
Инээмсэглэл, алиа хошин зангаараа бүх хүний сэтгэлийг татсан тулааны урлагийн мастер, жүжигчин, найруулагч, дуучин, каскадёр Жеки Чан өнөөдөр 71 нас хүрч байна. Түүний амьдрал, уран бүтээлийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. Ядуу хүү Түүний гэр бүл маш ядуу байжээ. Аав нь Консерватив намын тагнуул байсан тул баригдахгүйн тулд Хятадаас Хонконг руу зугтжээ. Хамаг хөрөнгөө хаяад ганц чемодантай яаран, зугтсан гэдэг. Хонконгод тэд ажил олдвол хийж, арай ядан байрныхаа мөнгийг төлж байв. Удалгүй тэд Австралид шилжиж, Жеки хүүхэд насаа ногоон тивд өнгөрөөжээ. Эцэг эх нь хүүгээ том болсны дараа Хонконгод буцаж ирэн, Чан Хятадын театрын академийн Бээжингийн дуурийн сургуульд арван жил суралцсан…
Оросын Холбооны Улсын алдарт дуучин Алсу Монголд тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, Алсу бүрэн хэмжээний тоглолтоо ирэх тавдугаар сарын 17-нд “АСА арена”-д зохион байгуулах болсныг “DD еntertainment” зарлаад байна. Монголчууд түүнийг “Зимний сон”, “Иногда”, “Весна”, “Небо”, “Осень” зэрэг олон хит дуугаар нь мэдэх билээ.
УДБЭТ-ын уран бүтээлчид Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг толилуулахаар болжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 12-ны 17:00, 13-ны 15:00 цагаас болох юм байна. Тус дуурийн гол дүр Хөхөө Намжилын дүрийг дуучин Б.Батжаргал бүтээнэ. “Хөхөө Намжил” дуурийг морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэн бүтээсэн бөгөөд ард түмний авьяас билэг ширгэшгүй ундрага, аман зохиол ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан юм. Дуурийн үйл явдал ноёнтойгоо үзэл бодол таараагүй учир залуу Намжилыг алс Алтай нутагт хугацаагүй цэргийн албанд явуулж буйгаар эхэлнэ. Эх нутгаа санасан Намжил уянгалаг хоолойгоороо гайхагдаж “Хөхөө Намжил” алдарыг хүртжээ. Түүний дуулахыг Алтайн…
Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ үед ашигтай худалдан авалт хийх боломж гарна. Танил нөхдөөс сайхан санал ирэх магадлалтай. Амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Шинэ ажил цөөнгүй өөрчлөлт шаардана. Таны өөртөө итгэлгүй байдал шинэ ажил хэрэгт муугаар нөлөөлж мэднэ. Хоцрогдсон үзэл бодлоо таягдан хая. Бусдын санаа бодлыг хүндэл. Олон зүйлийг өөрийнхөө төлөө гэж хийх үзэл бодлоосоо татгалзах хэрэгтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Хувийн хэрэгцээ, сайн сайхан байдлыг бүрдүүлэх гэхээс илүү олон хүмүүсийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх нь шинэ боломж бий…
“Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй. Тухайлбал, энэ сард, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол ирэх сард Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэнэ. Харин ирэх намар Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам жүжгээ дахин хүргэх…