Ордуудын наймдугаар сарын зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ сарын эхээр татвар, өр ширтэй холбоотой асуудлууд босож ирнэ. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд сайн анхаарал тавь. Хувийн амьдралд төвөгтэй асуудлууд үе үе гарсаар байх болно. Хайр дурлалын харилцаанд үүссэн нөхцөл байдал ээдрээтэй байж мэднэ. Ажлаа зөнд нь орхихгүй байхыг хичээ. Та ажлаа солих гэж байгаа бол хойшлуулахад гэмгүй. Сайн мэдэхгүй зүйлээр хамаагүй оролдох хэрэггүй. Танд элдэв туршилт зохихгүй. Амьдралын буруу хэв маяг таны эрүүл мэндэд заналхийлж байна. Чөлөөт цаг гарган амарч зугаалах болон спортын ямар нэг төрлөөр хичээллэх сайн үр дүнтэй байх болно. Найз нөхөдтэйгөө уулзаж цаг үеийн гол сэдвээр санал бодлоо…
Зохиогч: Урлаг
Америкийн поп од Жастин Тимберлейк лайм өвчтэй /хачигт бореллиоз/ гэж оношлогдсон тухайгаа пүрэв гарагт шүтэн бишрэгчдэдээ хэлжээ. Дэлхийг тойрон хийсэн аялан тоглолтоо дуусгаад удаагүй байгаа 44 настай, NSYNC хамтлагийн гоцлол дуучин асан тэрбээр Инстаграм хуудсаараа дамжуулан энэ талаараа хуваалцсан байна. “Энэ бол хамгийн хөгжилтэй, хөдөлгөм, биед ачаалал ихтэй, зарим үед хэцүү тоглолт байсан” хэмээн аялан тоглолтынхоо талаар бичжээ. “Бусад зүйлээс гадна би эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарсан бөгөөд лайм өвчтэй гэж оношлогдсон, та бүхний санааг чилээх гэсэндээ бус харин хөшигний ард миний тэмцэж байсан зүйлийн талаар мэдээсэй гэсэндээ үүнийг та бүхэнтэй хуваалцаж байна” хэмээн тэрбээр бичсэн байна. Лайм өвчин нь Хойд Америк, Европ даяар ой модонд амьдардаг хачгаар зөөвөрлөгддөг нянгаас үүсдэг. Бие өвдөх, ядрах,…
“Чингис хаан” үндэсний музей “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-ын үзмэрүүдээ шинэчлэн дэглэжээ. Энэхүү танхим нь Монголын бурхан шашны холбогдолтой хосгүй үнэт үзмэрүүдийн жагсаалтад багтдаг Ногоон Дарь эх, Улаан сахиусны баг, Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт үзмэрүүдийн дээжис, Японы Цүшима, Ики, Такашима арлын эрэг орчмоос Хубилай хааны усан флотын усан онгоц зэрэг шинэ үзмэрээр баяжуулжээ. Мөн улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулан монгол хүний оюун ухаан, бие сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулан дээд амжилт тогтоосон хүмүүсийн эд зүйлсийг дэглэн байрлуулсан байна. Тухайлбал, “Гиннесийн ном”-д мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлсэн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал /Сумо…
Олон улсын хөөмийн зургаадугаар наадам Ховд аймагт эрдэм шинжилгээний бага хурлаар эхэллээ. “Монгол хөөмийн урлаг” сэдэвт тус эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, Тува, БНХАУ-ын ШУӨЗО, Өвөр монголын өөртөө засах орон, Монгол Улсаас 10 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, хөөмийн урын сангийн хөгжил, хөөмий судлал дахь соёлын онол, арга зүйн зарим асуудлын талаар илтгэл танилцууллаа. Ховдынхон хөөмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхээр олон ажлыг санаачилж, хэрэгжүүлж байна. Энэ удаагийн хөөмийн наадам наймдугаар сарын 4-ний өдөр хүртэл тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилж, шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулах юм. Ховд аймагт хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэгч, өвлөн уламжлагч олон бий. Зарим иргэн Чандмань сумыг хөөмийн өлгий нутаг хэмээдэг. Хөөмийг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын…
Америкийн алдарт “Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ онд дахин зохион байгуулах болсныг тэд өөрсдийн Instagram хуудсаар дамжуулан албан ёсоор мэдэгджээ. Дэлхийн загварын салбарын хамгийн их хүлээлттэй шоуны нэг болох энэхүү арга хэмжээ 2019 оноос хойш таван жилийн турш завсарлаад байсан ч өнгөрсөн жил Нью-Йорк хотод сүр дуулиантайгаар эргэн ирж, амжилттай зохион байгуулагдсан билээ. Шоунд Тайра Бэнкс, Адриана Лима, Жижи Хадид, Палома Элсессер, Иман Хаммам, Кэндис Свэйнпол зэрэг үе үеийн шилдэг загвар өмсөгчид оролцож, “Blackpink” хамтлагийн Лиса, Тайла, Шер нар уран бүтээлээ толилуулсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Харин 2025 онд зохион байгуулагдах шинэ шоуны талаар дэлгэрэнгүй мэдээлэл…
Өмнөд Солонгосын орчин үеийн кино урлагийг дэлхийн тавцанд хөтөлсөн найруулагч На Хон Жины “Hope” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино 2026 оны зун нээлтээ хийхээр товлогджээ. Тэрээр “The Wailing, The Chaser”, “The Yellow Sea” тэргүүтэй триллер, сэтгэл зүйн айдас, нийгмийн гүн гүнзгий зөрчлийг харуулсан бүтээлүүдээрээ танигдсан бөгөөд энэ удаад олон улсын хэмжээний жүжигчдийн бүрэлдэхүүнтэй шинэхэн бүтээлээр эргэн ирж буй нь дэлхий даяарх кино сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тодруулбал, “Hope” киноны гол дүрүүдэд “X-Men”, “Shame”, “Steve Jobs” зэрэг киногоор алдартай Майкл Фассбендер, “The Danish Girl”, “Tomb Raider” киноны од Алисиа Викандер, мөн залуу жүжигчид болох Тэйлор Рассел, Камерон Бриттон нар тогложээ.…
Булган аймаг аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор айраг үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж түгээн дэлгэрүүлж буй ард иргэд, малчид адуучдыг хамруулан “Айраг фестиваль”-ийг тав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Фестиваль Булган аймгийн төвөөс 20-25 км зайд Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр сумын хил залгаа нутаг болох Өрмийн нуур, Дондогийн булаг залгаа орчимд болох юм байна. Фестивалийн үеэр хүчит бөхийн барилдаан, даага соёолон морьдын уралдаан, Дэмбээ сайн уу, Айраг хэн сайх уух вэ?, шагай харваа, сээр цохих, хамгийн их саамтай гүү шалгаруулах зэрэг тэмцээн, наадгайг зохион байгуулахаар болсон аж.
Домогт дуучин Майкл Жексон алдарт “сарны алхалт”-аа тайзан дээр хийх үедээ өмсөж байсан болор чимэглэл бүхий цагаан оймс долоодугаар сарын 30-нд болсон дуудлага худалдаагаар 6.2 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ. Францын “Maison Ivoire Nîmes” ордноос Ним хотод зохион байгуулсан дуудлага худалдаагаар уг оймсыг 2.5 мянган еврогоос эхлэн дуудсан байна. Попын хаан энэхүү оймсыг “HIStory World Tour” аялан тоглолтынхоо үеэр 1997 оны зургаадугаар сарын 27-нд Ниццад хотод тоглолт хийхдээ өмсөж байжээ. Тэрбээр “Billie Jean”, “Beat It” дуунуудаа дуулахдаа алдарт “сарны алхалт”-аа хийх үеэр энэхүү оймс нь үзэгчдэд тод харагдаж байв. Тоглолтын дараа тайзны техникчид “Шарль Эрманн” цэнгэлдэх хүрээлэнд тайзны тоног төхөөрөмжүүдийг буулгаж…
Netflix-д зургаадугаар сарын 20-нд гарснаасаа хойш дэлхийг байлдан дагуулаад байгаа “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино маш олон рекорд тогтоогоод байгаа. Тус киноны дуу Billboard Hot 100 чансааг тэргүүлж, Spotify-д дээгүүр бичигдэж байна. Тиймээс Netflix компани энэ амжилтад дөрөөлөн, тус хүүхэлдэйн киногоор бүрэн хэмжээний кино хийхээр болжээ. Мөн мюзикл, олон ангит цуврал кино хийх төсөл ч яригдаж байгаа гэнэ.
Английн алдарт “Black Sabbath” хамтлагийн гоцлол дуучин, “Харанхуйн хунтайж” гэгддэг Оззи Осборны дурсгалыг хүндэтгэхээр Бирмингем хотод лхагва гараг /2025.07.30/-т олон мянган хүн цугларчээ. Оззи Осборны шарилыг тээвэрлэсэн машин түүний төрж өссөн, 1968 онд “Black Sabbath” хамтлаг байгуулагдсан хотын олон хүн цугласан гудамжуудаар явж өнгөрсөн байна. Тэрбээр долоодугаар сарын 22-ны өдөр 76 насандаа таалал төгссөн бөгөөд сүүлчийн тоглолтоо хийснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа нас баржээ. Хэдэн жилийн өмнө Паркинсоны өвчнөөр оношлогдсоноос хойш түүний биеийн байдал тааруу байжээ. Оззи Осборн өөрийг нь оршуулах ёслол уй гашуу дүүрэн арга хэмжээ бус харин баяр мэт байгаасай гэж хүсэж байгаагаа хэлж байв. Тэгвэл цугласан…