Амтлаг ааруулын хамт олон зууны тэртээх Монголын уудам тал нутаг руу очих цаг хугацааны аялал… “Ааруулыг амтлах мөчилд” хүүхэлдэйн жүжиг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрт тоглох гэж байна. Нүд алдам уудам талдаа хүлэг морь унан амьдарч ирсэн монгол зон олонд эрт дээр үеэс өнөө хүртэл амтархан иддэг байсан ааруул гэх нэгэн цагаан идээ байдаг. Одоогийн Монгол улсын нийслэлд байх Чингис хаан олон улсын нисэх буудал дотор солонгос, монгол гурван хүүхэд уулзаж хамтдаа ааруул идэнгээ 13-р зууны үеийн Монголын хээр талаар аялах болно. Монголын түүхэн дэх хамгийн ухаалаг, зоригтой Хутулун гүнж, Күрёгийн хаан болон Юань гүрний Монгол гүнжийн…
Зохиогч: Урлаг
Зохиолч Л.Жимээ “Тэнгисийн эрэг дээрх 247″ шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацагт зориулж ном бичжээ. Зохиолч хэлэхдээ “Б.Нацагийг сэтгэлзүйч мэргэжлээрээ сургуулиа төгсөж ирээд олон хүнийг сэтгэл эдгэрлийн замд хөтлөн дагуулаасай хэмээн хүсэж, ерөөж, номын гол дүрээ төлөөлүүлж, төсөөлөн бичсэн” хэмээв. Уг номд бага насны траумагаа эмчилж буй нэгэн бүсүй, сэтгэлзүйч залуу хоёрын тухай сонирхолтой байдлаар өгүүлээд зогсохгүй өнөө үед хэрэглэж буй сэтгэл заслын арга техникүүд багтсан уран зохиолын ном гэдгээрээ онцлог ажээ.
Уран бүтээлчдийн хувьд бүтээлээ олон нийтэд хүргэж, түүнээсээ орлого олох нь чухал байдаг билээ. Монголын хөгжмийн салбарт шинэ боломжийг нээхээр “Mongol Music” төслийн хүрээнд шинэлэг стриминг аппликэйшн sonsy-г олон нийтэд танилцууллаа. Энэхүү аппликэйшн нь уран бүтээлчдэд: Өндөр чанартайгаар бүтээлээ түгээх Сонсолт, татан авалтаас шууд орлого олох Орлогоо ил тод хянах боломжийг олгож байна Sonsy-ийн онцлог: Sonsy нь зөвхөн хөгжмийн стриминг үйлчилгээ төдийгүй “Mongol Music” хөгжмийн дистрибюшнтэй хосолсон үйлчилгээг үзүүлдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид нэг гэрээ байгуулаад бүтээлээ зөвхөн Sonsy дээр бус дараах олон сувгаар түгээх боломжтой: Дуудлагын аяны үйлчилгээ: Hitone, UniMusic, SkyMelody, Gtone Караоке платформууд: Voo Karaoke, Sky-Go Karaoke, M-Karaoke Олон…
Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Кино архивын ахмад ажилтан Н.Сугарсүрэнгийн “Кино уран бүтээлчдийн нэрс буюу ТИТР” хэмээх ном хэвлэгдэн гарлаа. Н.Сугарсүрэн нь Монголын кино урлагийн салбарт зориулж, архив, судалгааны чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтан бөгөөд энэхүү бүтээл нь түүний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Кино урлаг бол найруулагч, зохиолч, жүжигчин төдийгүй зураглаач, дууны инженер, зураач, тайз, гэрэлтүүлэгч зэрэг олон мэргэжлийн хүмүүсийн хамтын бүтээл байдгаараа онцлог. Гэвч ард нь үлдсэн эдгээр хөдөлмөрч уран бүтээлчдийн нэрсийг системтэйгээр хадгалж, тэмдэглэн үлдээх ажил дутмаг байсаар ирсэн. Энэхүү номоор дамжуулан зөвхөн алдартай уран бүтээлчдийн төдийгүй кино…
Өмнөд Солонгосын кино урлаг болон к-поп соёлыг хослуулсан “KPop Demon Hunters” анимэйшн богино хугацаанд дэлхий дахиныг байлдан дагуулж байна. “Netflix”-ийн оролцоотой бүтээгдсэн энэ бүтээл анхны долоо хоногтоо л 18-20 сая ам.долларын орлого цуглуулж, олон улсын бокс оффисыг тэргүүлэв. Энэ бол Азийн уран бүтээлийн хувьд ховор том амжилт бөгөөд к-поп -ын хүчийг шинэ түвшинд гаргасан үйл явдал юм. Киноны гол санаа нь к-поп хамтлагийн гишүүд зөвхөн тайзан дээр дуулж, бүжиглэгчид бус, харин чөтгөртэй тэмцэгч баатруудын дүрээр гардагт оршино. Солонгосын домог зүй, орчин үеийн поп соёл, к-поп хөгжмийг холбосон энэ өвөрмөц хослол өсвөр үеийнхнээс эхлээд олон улсын үзэгчдийг татаж чаджээ. АНУ болон…
Майкл Жордан, Коби Брайант нарын зураг бүхий сагсан бөмбөгийн карт өнгөрсөн бямба гарагт болсон дуудлага худалдаагаар 12.932 сая ам.доллараар зарагдсанаар түүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн спортын карт болжээ. Техас муж улсын Даллас хотод “Heritage Auction” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулсан “The 2007-08 Upper Deck Exquisite Collection Dual Logoman” нэртэй картанд хоёр тамирчны зураг, тэдний гарын үсэг, өмсгөлүүдийнх нь дээр байдаг NBA-ийн лого багтжээ. Уг картыг хэн худалдан авсан нь тодорхойгүй байна. “Энэхүү картын эрэлт асар өндөр байсан, учир нь түүн дээр хамгийн шилдэг хоёр тоглогчийн зураг, өмсгөлийн хэсэг, гарын үсэг зэрэг бүх зүйл багтсан байсан” гэж “Heritage”-ийн Спортын дуудлага худалдаа хариуцсан захирал Крис Айви долоодугаар сард мэдэгдэж байв. “Upper Deck” арилжааны картын компаниас 2004-2009 оны хооронд гаргасан “Dual NBA Logo Autographs” цувралд сагсан бөмбөгийн супер оддыг нэг картад хамтад нь гаргасан байдаг.…
“Татар” хамтлаг “Зөв бай” хэмээх шинэ уран бүтээлээ толилууллаа. Энэхүү уран бүтээлд реппер Gangaa-тай хамтарсан бөгөөд дууны хөгжмийн найруулгыг Алагуй Егоров хийж гүйцэтгэсэн бол клипийг Б.Оргилболд найруулжээ.
Монголын уран бүтээлчид ОХУ-ын Томск хотноо жил бүр зохион байгуулдаг “Праздник Топора” олон улсын гар урлалын 16 дахь удаагийн фестивалид амжилттай оролцлоо. Фестивальд Д.Цэрэнбат, Ц.Мөнх-Эрдэнэ хоёрдугаар байр, Х.Алтанхүү, Д.Мөнхбаатар дөрөвдүгээр байр, “Релеф” төрөлд Б.Батцоож гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна. “Праздник Топора” нь модон сийлбэр, төмрийн дархан, керамик болон хэрэглээний урлагийн төрөлд шилдэг бүтээлчдийг шалгаруулдгаараа онцлог. Энэ удаад 17 орны 170 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд Монголын уран бүтээлчид үндэсний урлаг, гар урлалын үнэ цэнийг олон улсад таниулахыг зорьжээ. Тус фестиваль нь олон улсын урчуудын ур чадвар, туршлагыг харилцан солилцох, ардын уламжлалт урлагийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм.
“Blinksoft” компанийн урилгаар дэлхийн алдарт реппер Fat Joe Улаанбаатар хотноо тоглолтоо хийх гэж байна. Бүтэн нэг цагийн турш тайзыг эзэгнэх реппер өнөөдрийг хүртэл АНУ-аас Монголд ирж байсан уран бүтээлчдээс хамгийн томд тооцогдох уран бүтээлч юм. “Zone X” нэртэй энэхүү тоглолт нь 2025 оны есдүгээр сарын 20-нд, Улаанбаатар хот, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Fat Joe өөрийн “Terror Squad” гэх лейбэлээрээ Big Pun, Remy Ma бүр DJ Khaled-г хүртэл гаргаж ирсэн эрхэм юм. Түүний дуунууд “Billboard”-д одоо хүртэл дээгүүр байр эзэлдэг нь “old school”-с “new school” хүртэлх бүх жанрт хөрвөх чадвартай цаг үеээ маш сайн мэдэрдэг хүчтэй уран бүтээлч гэдгийг нь…
“Dior” брэнд хаврын “Dior Kids” цуглуулгынхаа сурталчилгааг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү кампанит ажлыг Жюльетт Абитболь болон Жавой Жейкобс нар гүйцэтгэсэн бол цуглуулга бүтээлч захирал Корделия де Кастелланы удирдлага дор бүтсэн байна. “Diorling” хэмээх цуглуулгын зураг авалтад хүүхэд насны эгэл мөчүүдийг онцолж тодруулбал, сургуулийн нэг өдөр, өглөөний цай, амралт зугаалга, тоглоом зэрэг хүүхдүүдийн өдөр тутмын хийдэг тогтсон зүйлсээр дамжуулан хүүхдийн ертөнцийн дулаан уур амьсгалыг илэрхийлсэн аж. Тус загварууд нь сургуулийн хувцасны хэв маяг болон винтэж хувцаснаас сэдэвлэгдэн бүтээгдсэн бөгөөд сүлжмэл цамц, пальто, хуниастай даашинз зэрэг багтаж өнгөний сонголтод хар хөх, бейж, саарал болон улаан хүрэн өнгөнүүд давамгайлсан байна. Мөн энэхүү зураг…
