Зохиогч: Урлаг

Хип хопын домог болсон реппер Eminem “Everybody’s Looking At Me” нэртэй цоо шинэхэн дуугаа стриминг платформуудаар албан ёсоор цацлаа. Тус бүтээлийг алдарт Dr. Dre продюсерлосон бөгөөд 2002 онд Eminem “Funkmaster Flex”-ийн шоунд хийсэн freestyle хэсгээр эхэлдэг аж. Иймд олон нийт болон түүний шүтэн бишрэгчид уг дууг нь анх “The Eminem Show” цомогт багтах байсан бололтой хэмээн таамаглаж эхэлжээ. Мөн энэхүү дуу нь Eminem-ийн карьер болон уран бүтээлийн замналыг харуулсан “STANS” нэртэй баримтат киноны албан ёсны soundtrack-д багтжээ. Найруулагч Стивен Лекартын хийсэн энэхүү кинонд Eminem-ийн урлагийн ертөнцөд үзүүлсэн нөлөөг шүтэн бишрэгчдийн өнцгөөс харуулж буйгаараа онцлог аж.

Read More

82 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам Италийн Лидо арал дээр наймдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадмуудын нэгд тооцогддог Венецийн наадамд Холливуудын оддын гялалзсан төрхүүд цуглаж, шинэхэн кино бүтээлүүдийнхээ нээлтийг угтан улаан хивсний ёслол дээр хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн кино наадмын үеэр найруулагч Гильермо дель Торогийн “Frankenstein”, Кэтрин Бигелоугийн “A House of Dynamite”, Йоргос Лантимосын найм дахь бүтээл болох “Bugonia”, Жим Жармушийн “Father Mother Sister Brother”, Ноа Баумбахын “Jay Kelly” зэрэг бүтээлүүд нээлтээ хийх юм. Ингээд Венецийн кино наадмын улаан хивсний шилдэг төрхүүдтэй танилцацгаая. 

Read More

Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан ойгоо “Зүрх асна” супер шоу тоглолтоороо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэлээ.

Read More

ОХУ-ын Эзэн хааны балетын театр дэлхийг тойрох аялан тоглолтоо Монгол Улсаар үргэлжлүүлж байна. Тодруулбал, тус театрынхан 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр, удирдаач В.Крицковын хамт Монгол Улсад анх удаа П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээ толилуулах юм. “Хунт нуур” балетыг ирэх есдүгээр сарын 12-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох бөгөөд балетмейстер, уран сайхны удирдагчаар Гедиминас Леонович Таранта, удирдаачаар В.Крицков, ерөнхий зохион байгуулагчаар “WCM Mongolia” ажиллаж байна.

Read More

Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын хөгжмийн уралдааны Азийн шигшээ шатанд бяцхан хөгжимчин Г.Гансүлд гранпри буюу шилдгийн шилдэг шагналын эзэн болжээ. Тэрбээр “Children B” насны ангилалд өрсөлдөн, Францын алдарт хөгжмийн зохиолч Эдуар Лалогийн “Symphonie Espagnole”-ийн эхний хэсгийг толилуулсан байна. “Brahms” олон улсын хөгжмийн уралдаан нь дэлхийн олон орны авьяаслаг хүүхэд, залуусын ур чадвар, хөгжмийн боловсролын түвшинг сорьдог нэр хүндтэй уралдаан аж.

Read More

Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч О.Сундуй, БНСУ-ын зураач Ли Ерин нарын хамтарсан “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” зурагт ном солонгос хэлээр хэвлэгдэн нийтийн хүртээл боллоо. Энэхүү номын агуулгаар “Чингис хаан” үндэсний музейн тавдугаар давхарт дижитал интерактив проекц байрлуулсан бөгөөд хүүхдүүд өөрсдийн гараар хадны зураг зурж, сканердуулан зурсан дүрүүд интерактив проекц дээр хөдөлгөөнтэй болж гарч ирдэг. Түүнийг нь шууд дэлгэц дээр амилуулан харж, үлгэр туульсын ертөнцөд нэвтрэн орж, гайхалтай аяллыг өөрийн бие, билиг оюунаар мэдрэх боломжийг хүүхэд, багачууддаа олгон бэлэг барьж байна. Хүүхэд, багачууд тус музейд өөрсдийн танин мэдэрсэн зүйлээ зурж, гайхамшиг хадны зургийн ертөнцөөр хамтдаа аялж, өв соёлоо танин мэдэж,…

Read More

“Nomadia” пикчерс болон “Ai” продакшны хамтын бүтээл “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болох гэж байна. Эл уран бүтээлийн зохиолыг Э.Алдар бичин, найруулж, гол дүрүүдэд С.Ариунбямба, У.Уянга, М.Төгөлдөр нар тогложээ. “Тэг цэг үйлдэл” киног ирэх аравдугаар сард үзэгчдийн хүртээл болгож аж. Хэний ч төсөөлөмгүй цоо шинэ харах өнцөг, цоо шинэ дүр төрх тун удахгүй…

Read More

Уран бүтээлч Ж.Мөнхжаргал, А.Баярмагнай нар “Цаг уурын тойм” хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлчдийн байгаль, нийгэм, хувь хүний сэтгэлзүйн өөрчлөлт, цаг хугацааны урсгал дунд үүсэх “уур амьсгал”-ыг өөр өөрийн өвөрмөц хэлээр илэрхийлсэн 20 орчим бүтээлүүд дэлгэгдэж буй. Үзэсгэлэн наймдугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Read More

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Google” компанитай хамтран залуучуудын дижитал ур чадварыг дэмжих зорилготой “Grow with Google Mongolia” олон улсын хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр 350 залуучуудад 3 сарын турш амжилттай хэрэгжүүлж өндөрлөлөө. “Grow with Google Mongolia” хөтөлбөр нь олон улсын түвшний 6 чиглэлийн сургалтыг салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн багш нараар ахлуулан бататгах хичээлүүдийг зааж, манай улсын хөдөлмөрийн зах зээл болон дотоодын хүний нөөцийн ур чадварын хэрэгцээ шаардлагатай уялдсан хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд энэ жилийн хөтөлбөрийн онцлог нь бүх мэргэжлийн сургалтууд хиймэл оюуныг ашиглах агуулгаар баяжуулсан явдал юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд…

Read More

Казахстан Улсын Шимкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн гурван насны ангилалд нийт 25 тамирчин оролцож байгаа. Тэгвэл өнөөдөр тус тэмцээний гар бууны 50 метрийн дасгалд ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт үзүүллээ. ОУХМ Энхтайваны Даваахүүг түүхэн амжилт үзүүлсэн буудлагыг хийж байхад түүнтэй хамт түүний төрсөн ах, спортын мастер Энхтайваны Бадамгарав оролцсон нь өмнөх олон амжилтуудын түүхийг давтсан үйл явдал болжээ. Түүх сөхвөл, Монголын Буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар…

Read More