Зохиогч: Урлаг

Хөгжилтэй, сонирхолтой контентууд үзэгчдэд хүргэдэг “Medq” медиа агентлагийг өдгөө залуус андахгүй. Эл агентлагийн жүжигчин Г.Анарыг онцлон танилцуулъя. Г.Анар СУИС-ийг 2016 онд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н..Наранбаатарын удирдлагад хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгсжээ. 19-хөн настайдаа жүжигчний мэргэжил эзэмшсэн тэрбээр уран бүтээлийн гараагаа “Оюутны байр” ситком цувралын хөгжилтэй, хэрсүү охины дүрд тоглон эхлүүлсэн байна. Улмаар “Medq” медиа агентлагийг үүсгэн байгуулалцаж, хамгийн анх “Согтуу найз охины 10 төрөл” нэртэй контентоо үзэгчдэд хүргэсэн нь тухайн үедээ цахим орчинд хамгийн олон үзэлттэй бичлэгүүдийн нэг болж байв. Өнөөдрийг хүртэл “Medq” медиа агентлаг 400 гаруй богино хэмжээний контент, “Атаман охин” олон ангит кино, “Зүүдний кафе”,…

Read More

УДБЭТ-ын уран бүтээлчид сурагчдын амралтад зориулан Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг ирэх амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 12-нд 17.00 цагаас, 13-нд 15.00 цагаас толилуулах гэж байна. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурь нь анх тайзнаа 1961 онд тоглогдсон. Тус дуурь нийт гурван удаа шинэчлэгдсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 онд МУУГЗ Л.Эрдэнэбулган дахин шинэчилэн найруулсан. “Хөхөө Намжил” дуурь нь Монголын өв соёлоо, уламжлан дээдлэх ёс заншлаа үр хойчдоо таниулан сурталчилсан үндэсний бүтээл юм. “Хөхөө намжил” дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ард түмний авъяас билэг ширгэшгүй ундрага, аман зохиол ялангуяа үлгэр, туульс,…

Read More

“Habibi”, “Yag enchee”, “Gund” зэрэг уран бүтээлээрээ орчин үеийн хөгжим сонирхогчдод хэдийн танигдсан дуучин, жүжигчин AM-C буюу Г.Энх-Амар энэ хаврыг “Халуун бороо” кинотойгоор угтаж байна. Тодруулбал, “Милл” кино компани Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киног бүтээжээ. Эл киноны гол дүрд Г.Энх-Амар Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, нарын жүжигчидтэй хамтран тогложээ. Г.Энх-Амар нь уран бүтээлийн гараагаа “25 дугаар суваг” телевизийн “Making the band” реалити нэвтрүүлэгт оролцож, “Mixx” хамтлагт элссэнээр эхэлсэн юм. Тэрбээр 2016 онд дебют сингл “Habibi” дуугаа уран бүтээлч Siente-тэй хамтран гаргаж, 2018 онд дебют цомог “Jene Sequa” цомгоо долоон дуутайгаар гаргасан юм. Түүнээс…

Read More

“Miss World-Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар Б.Эрдэнэсувд шалгарлаа. Тэрбээр эх орноо төлөөлөн “Miss World” буюу Дэлхийн миссийн 72 дахь удаагийн тэмцээнд оролцохоор болжээ. Б.Эрдэнэсувд нь МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн Эрх зүй хос хөтөлбөрийн суралцагч юм. Энэ удаагийн Дэлхийн миссийн тэмцээн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Теленгана хотод 2025 оны тавдугаар сарын 7-31-ний хооронд болно.

Read More

Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, цугласан түмэн олондоо ардын сайхан дуу, хуураа эгшиглүүлэх “Хүрээ хөг” шашин, урлагийн дууллыг 2025 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 19:00 цагаас “АСА арена”-д зохион байгуулах гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү гайхалтай шашин урлагийн дууллын тасалбар тун цөөхөн үлдсэн байна. Тодруулбал нэг давхрын суудлууд бүгд зарагдаж дуусчээ. Харин хоёр давхарын тасалбарууд дуусах дөөж байгаа гэдгийг “EventX”-ийн хамт олон хэлж байна. “Хүрээ хөг” шашин урлагийн дууллын шашны номыг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, МУСГЗ, Доктор Ч.Дамбажав тэргүүтэй лам нар унших бол, ардын сайхан дуу хуурыг…

Read More

Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд олон үндэстний амтат хоолыг мастер тогоочдын бэлтгэснээр төрөлх амт, жорынх нь дагуу амтлах боломжтой. Жишээлбэл, Узбекистан үндэстний алдарт…

Read More

“Disney”-ийн уран бүтээл болох “Snow White” кино дэлхийн хэмжээнд 115 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна хэмээн салбарын шинжээчид дурдлаа. Тус киноны нийт орлого одоогийн байдлаар 225 сая ам.доллар хүрсэн бөгөөд “Snow White” бүтсэн нийт зардал 410 сая ам.доллар болжээ. Энэ оны гуравдугаар сарын 21-нд үзэгчдэд хүрсэн тус киноны нээлтийн орлого 43 сая ам.доллар байсан нь “Disney”-ийн классик анимэйшнийг амилуулсан бусад кинотой харьцуулахад бага үзүүлэлт юм. “Snow White”-ийн найруулагчаар “(500) Days of Summer”-ын Марк Уэбб, продюсераар “Wicked”-ийн Марк Платт, хөгжмийн зохиолчдоор Оскарын шагналт Пасек ба Пол нар ажилласан. Мөн “Barbie” киноны зохиолч Грета Гервиг зохиол дээр оролцон ажиллажээ.

Read More

Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо Каннын олон улсын кино наадам 78 дахь удаагаа 2025 оны тавдугаар сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын дэргэдэх “Marche Du Film” кино маркетын хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс хоёр дахь удаагаа “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголын кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан кино төслүүдийг хөгжүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой. “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээний үеэр танилцуулагдах дөрвөн кино төслийг нээлттэйгээр сонгон шалгаруулна. Тавигдах шаардлага: 1. Кино төсөл нь төрөл…

Read More

Үй хуа-гийн алдарт “Амьдрахуй” тууж яруу найрагч М.Батбаярын орчуулгаар монгол уншигчдад хүрсэн бол “Орфей” театрын найруулагч М.Батболдын шийдлээр тайзны  бүтээл болон үзэгчдэд хүрч байна. Уран зохиолын орчуулгаа жүжгийн зохиол болгон хөрвүүлэх ажлыг орчуулагч М.Батбаяр хариуцжээ. Хүн гээч бодгаль амьдарч, оршин буй нийгэм, цаг үеийнхээ бүтээл агаад тэр үзэл  суртлын хүрээнээс хаашаа ч гажиж давахгүй яг л жаазтай зураг адил. “Амьдрахуй” туужийн гол дүр залуу ноён Фу Гүй нэгэн насны амьдралд ахадсан зовлон зүдгүүр туулах ч амьдрах нь хүн болсны утга учир болохыг үзүүлдэг гайхалтай бүтээл. “Орфей” театрын ээлжит нэг тэсрэлт найруулагч М.Батболдын шийдлээр амилсан Фу Гүй-д Гавьяат жүжигчин Д.Баттөмөр буюу…

Read More

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина. Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой  “Тусгаар тогтнол” шүлгийг унших арга хэмжээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхлүүлнэ.

Read More