Зохиогч: Урлаг

Нэг ангийн хүүхдүүд учир битүүлгээр алга болж байгаа тухай өгүүлэх “Weapons” аймшгийн кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 42.5 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ. “Энэ бол аймшгийн киноны хувьд гайхалтай нээлт юм” гэж “Franchise Entertainment Research” фирмийн шинжээч Дэвид А.Гросс жүжигчин Жулиа Гарнер, Жош Бролин нарын тоглосон уг киноны талаар хэлсэн байна. Жагсаалтын хоёрдугаар байрт “Disney” компанийн бүтээл “Freakier Friday” кино 29 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна. 2003 онд үзэгчдийн хүртээл болсон “Freaky Friday” киноны үргэлжлэлд Линдсей Лохан, Жэйми Ли Кертис нар өөрсдийн дүрд дахин тогложээ. “Энэ бол гайхалтай нээлт байлаа. Амралтын өдрүүдийн урьдчилсан үзүүлэлт нь…

Read More

Олон улсын судлаачдаас бүрдэх баг 2000 жилийн турш Сибирийн мөнх цэвдэгт хадгалагдсан цогцсоос шивээснийх нь дүрсийг сэргээсэн байна. Тодруулбал, төмөр зэвсгийн үед амьдарч байсан эмэгтэйн шивээсийг технологийн тусламжтай сэргээсэн талаарх өгүүлэл “Antiquity” сэтгүүлд өнгөрсөн лхагва гараг /2025.08.06/-т нийтлэгдсэн нь олны анхаарал татаад буй. Түүнчлэн шарилын 3D загварыг бүтээхийн тулд өндөр нарийвчлалтай хэт улаан туяа ашигласан бөгөөд тус муммиг Төв Азийн Алтайн нуруунаас олжээ. Энэ нь олон мянган жилийн өмнө тус бүс нутагт амьдарч байсан Пазырык хэмээх нүүдэлчдийн нэг байсныг баттай тогтоосон аж. Эл эмэгтэйн шарилтай цуг есөн морь тэрэг, хэд хэдэн гоёл чимэглэлийн хивс олдсон гэнэ. ХБНГУ-ын Макс Планкийн геоантропологийн хүрээлэнгийн…

Read More

Тэд наймдугаар сарын 8-нд дебют хийснээс хойшхи уг өдрөө албан ёсоор тэмдэглэлээ. Тэмдэглэлт үйл явдлын хүрээнд YG Entertainment нь “Jump” дууны клипний зураг авалтын үеэрх гайхалтай хөшигний арын зургуудыг дэлгэн үзүүлж, хамтлагийн удаан хүлээгдсэн эргэн ирэлтийн уур амьсгалыг дахин мэдрүүлэв. Мөн хамтлагийн бүх дөрвөн гишүүн өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан бүлэг зургаа хуваалцаж, есөн жилийн ойн баяраа хамтдаа тэмдэглэсэн байна. Түүнчлэн “Blackpink” наймдугаар сарын 15-16-нд Лондонгийн Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр товлосон байгаа бөгөөд энэ нь к-попын эмэгтэй хамтлагуудаас анх удаа энэ тайзан дээр гарах болж байна. Мөн “Blackpink” “Pink Venom” дуугаа нэг тэрбум удаа үзүүлснээр дэлхий дахинд ноёрхлоо дахин баталлаа.…

Read More

Манай сурагчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 2-9-нд болсон Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпидаас  хос медаль хүртэв. Тус олимпиадад 61 улсын 284 сурагч оролцож, хоёр өдрийн туршид машин сургалт, хиймэл оюуны зургаан бодлогыг бодож оюун ухаанаа уралдуулан өрсөлдөв. Манай улсаас хоёр багийн найман сурагч оролцсоноос нийлбэр оноогоор сурагч Ү.Эрхэс тусгай байрт шалгарсан бол Ч.Ирмүүн, С.Хангэрэл нар хүрэл медалийн болзол хангасан байна. Оролцогчид дан ганц бодлого бодохоос гадна олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож амьдралд тулгардаг асуудлуудыг хэрхэн шийддэг талаар мэдлэгтэй болсон. Түүнчлэн олимпиадын тооцооллын дэд бүтэц буюу GPU-г хэрхэн үр бүтээлтэй ашиглах нь тэдний ур чадварыг ихээхэн сорьж байсныг онцлов.…

Read More

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ойн хүрээнд зориулсан “Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнгөрсөн баасаг гараг /2025.08.08/-т нээлээ. Уг үзэсгэлэнг “Шадар түшээ соёлын элч” сангийн санаачилгаар “Коруна” Монгол-Чех хэл, соёлын төв хамтран зохион байгуулж буй юм.  Үзэсгэлэнд хоёр орны харилцааны түүх болон уг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн төлөөлөл, Элчин сайд нар, ахмад дипломатууд, ЭСЯ-ны хамт олон болон эрхмүүдийн гавьяа зүтгэлийг ховор гэрэл зураг болон түүхэн баримтуудаар бүрдүүлэн харуулжээ. “Шадар түшээ соёлын элч” сангийн тэргүүн П.Батцогт, “Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн, төр нийгмийн зүтгэлтэн, бидний аав…

Read More

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулна. Энэхүү фестивалийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт…

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Зарим хүмүүс таагүй зан гаргаж магадгүй. Үүнийг тайвнаар хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Эрсдэлтэй байдал танд алдагдал авч ирнэ. Үйл явдлыг өнгөц харахад бүтэмжтэй мэт харагдах ч сэтгэл дундуур үр дүн гарч магадгүй. Санаандгүй газраас дэмжлэг ирнэ. Харин ашиг авчрахгүй ажилд оролцох хэрэггүй. Ихэвчлэн санхүүгийн асуудлаас улбаатай гэр бүлийн асуудалтай зууралдаж магадгүй. Эрч хүч дүүрэн байх тул гэр бүлийнхээ амьдралыг сайжруулах боломж гаргахыг хичээ. Орон байрныхаа нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авахад тааламжтай. Эртнээс мөрөөдсөн хүслээ биелүүлэх боломж олгох гэнэтийн таатай мэдээ авна. Эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүх зүйлээс татгалз. Ялангуяа…

Read More

Английн нэрт зохиолч Ж.Р.Р.Толкины “Хоббит” зохиолын анхны ховор хувь дуудлага худалдаагаар 43 мянган фунт стерлингээр /57 мянган ам.доллар/ зарагджээ. Английн баруун өмнөд нутгийн нэгэн байрыг суллах үеэр олдсон энэхүү ном нь Английн зохиолчийн 1937 онд хэвлүүлсэн уран зөгнөлт зохиолын 1500 эх хувийн нэг байжээ. Бристоль хотын нэгэн байшингийн номын шүүгээнээс уг номыг олсон “Auctioneum” дуудлага худалдааны ордны мэдээлснээр, тэдгээр хувиас зөвхөн хэдхэн зуу нь л өдийг хүртэл хадгалагдаж үлдсэн гэж үздэг ажээ. Дуудлага худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон хүмүүс уг номын үнийг шинжээчдийн урьдчилан тооцоолж байснаас дөрөв дахин өсгөсөн байна. “Auctioneum”-ын ховор номын мэргэжилтэн Кэйтлин Райли хэлэхдээ, энэ бол маш онцгой номын хувьд гайхалтай үр дүн гэлээ.…

Read More

Анх 2015 онд үзэгчдийн хүртээл болж, олон улсын хэмжээнд томоохон амжилт олсон Холливүүдийн “The Intern” киноны Солонгос хувилбар хийгдэхээр болсон билээ. Киноны эх хувилбарын гол дүрүүдийг Роберт Де Ниро болон Энн Хэтэуэй нар бүтээсэн ба үйл явдалд 30-аад насны амжилттай яваа гүйцэтгэх захирал бүсгүй болон 70 настай дадлагажигч хоёрын хооронд үүсэх халуун дулаан, хөгжилтэй, ухаарал төрүүлэм түүхийг өгүүлдэг. Тэгвэл уг бүтээлийн Солонгос хувилбарт жүжигчин Чой Мин Шиг болон Хан Су Хи нар тоглохоор болсон талаар БНСУ-ын Кино урлагийн зөвлөл албан ёсоор мэдэгджээ. Тодруулбал “Oldboy”, “I Saw The Devil”, “Exhuma” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээрээ танигдсан Өмнөд Солонгосын домогт жүжигчин Чой Мин Шиг…

Read More

Үндэсний урлагийн их театр (ҮУИТ)- ынхан гадаад, дотоодын жуулчдад зориулсан “Land of the sky” тоглолтоо өдөр бүр 18.00 цагт толилуулж байна. Зохион байгуулагчид “Үндэсний урлагийн энэ зуны хамгийн том тоглолт болж буй тул үзэгч таныг цаг хугацаа, соёлын хил хязгаарыг давсан дэлхийд хосгүй, энэхүү аялалдаа урьж байна. “Land of the sky” түүх, соёл, уламжлалыг өргөн хүрээнд хамгийн тансаг, хамгийн өвөрмөцөөр харуулсан жуулчны тоглолт гэдгээрээ онцлогтой. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан төрлүүд болон монголчуудын ахуй амьдралыг өгүүлэх ардын аман зохиол, байгаль хүмүүний гүн холбоог шингээсэн хөгжим, бүжиг, уртын дуу, нүүдэлчдийн соёлын үнэт өвийг амьд урлагийн тайзан дээрээс нүдээр үзэж,…

Read More