Зохиогч: Урлаг

Монголын хип хоп урлагийн томоохон төлөөлөл, гудамжны яруу найргийн эгшиг бас хөг “Опозит” хамтлаг 20 жилийн ойн хүрээндээ  “Болор цом” тоглолтоо хийх гэж буй. Ирэх зургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох эл тоглолтоо угтан тус хамтлаг “Болор цомог” цомгоо 14 дуутайгаар бэлэн болгожээ. Эл цомогт багтсан “Horny”, “Wow”, “Toxyo” зэрэг дуунуудаа өнгөрсөн онд цацаж, сонсогчдод хэдийнээ хүргэсэн. Харин энэ жил “Zugtsandaa bish shuu”, “Hair Gangsta”, “Bolor Tsom” зэрэг дууныхаа клипийг үзэгчдэд хүргээд байна. Эдгээр дуунуудын клипнүүд нь хоорондоо уялдаа холбоотой байхаар зохиолтой гэдгээрээ онцлогтой юм. “Болор цом”  тоглолтын зохион байгуулагчдын зүгээс дараагийн клипийг тоглолтын өмнө сюрприз болгон цацахаа мэдэгдээд…

Read More

69 дэх удаагийн “Eurovision” дууны уралдаан тавдугаар сарын 13-17-нд Швейцарын Базель хотноо  болж, ялагчийг тодрууллаа. 37 орны хамтлаг, дуучид оролцох хагас шигшээ шатнаас 26 орны оролцогчид шувтаргын шатанд тунаж үлдсэн бөгөөд уралдааны эцсийн шатны шалгаруулалт бямба гараг /2025.05.17/-ийн орой явагдсан юм. Энэ жилийн “Eurovision” олон улсын дууны уралдаанд Австрийн контртенор дуучин JJ буюу Йоханнес Питч “Wasted Love” хэмээх поп опера жанрын дуугаараа түрүүллээ. JJ Европ даяарх шүүгчид болон тив, дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн үзэгчдийн саналаар тэргүүлсэн байна. Өдгөө 24 настай контртенор JJ буюу Йоханнес Питч “Миний мөрөөдлийг биелүүлсэн европчууддаа талархал илэрхийлье. Хайр бол дэлхийн хамгийн хүчтэй хүч билээ. Илүү…

Read More

Залуу уран бүтээлчдийн “Маруужин” уран бүтээлийн нэгдэл “Шийдсэн хүн” уран сайхны кино бүтээснээ өнгөрсөн баасан гараг /2025.05.16/-аас үзэгчдэд хүргэж эхэллээ. Киног Б.Амарсанаа найруулж, гол дүрүүдэд Б.Ариунхишиг, Э.Цэрэнпунцаг, Г.Бямбахүү, Б.Нямдэлгэр нар тогложээ.

Read More

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 37 дахь удаагийн “Номын баяр” Төв талбайд болж, шилдгүүдийг тодрууллаа. Энэ жилийн шилдэг номоор сэтгүүлч Р.Оюунжаргалын “The story of a little nomad”, шилдэг хэвлэлийн газраар “Нэпко” хэвлэлийн газар, шилдэг уншигчаар Архангай аймгийн “Ном бол цөм” клуб, шилдэг номын сангаар Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулдаг “Мөнххада” номын сангийн төсөл шалгарлаа. Шилдэг уншигч хүүхдээр: Ахлах анги- Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10а анги, Дунд анги-Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 дүгээр анги, Бага анги-“Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй, Шилдэг уншигч анги-Дархан-Уул аймаг, Дархан сумын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Цайхун” сургуулийн Г.Хулан…

Read More

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр тохиож байна. О.Анужин Хөгжим бүжгийн коллежийг Гавьяат жүжигчин Т.Туулын удирдлагад төгсжээ. Сургуулийн төгссөн 2012 оноос эхлэн ДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлол бүжигчнээр ажиллаж буй тэрбээр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Одетта, Одиллия, “Нойрсож буй гүнж” балетын Аврора, “Щелкунчик” балетын Маша, “Франческо да Римини” балетын Франческо, А.Аданы “Жизель” балетын Жизель, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария,  Л.Минкусийн  “Дон Кихот” балетын Китри, С.Прокофьевийн “Ромео, Жульетта” балетын Жульетта, А.Хачатуряны “Спартак” балетын Фригия, Ф.Херо, льдын “Дэггүй Лиз” балетын Лиз, Ж.Чулууны “Уран хас” балетын Хандармаа, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетын Урангоо гэх…

Read More

Оросын холбооны улсын Москва хотод болсон И.О.Дунаевскийн нэрэмжит XV дугаар удаагийн Олон улсын дуулаачдын уралдаанд Монгол улсын үндэсний урлагийн их театрын дуучин Б.Бямбадорж амжилттай оролцож хоёр төрөлд тэргүүн байр эзэлж, мөн шүүгчдийн нэрэмжит шагнал хүртжээ. Олон улсын хөгжмийн “Solveig” төвөөс Москвагийн хөгжмийн зохиолчдын эвлэл, Оросын хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэмжлэг дор явагдаж буй энэхүү олон улсын XV дахь удаагийн наадамд ОХУ, Австри, Беларусь, Испани, БНХАУ, Армени, Казахстан, Монгол зэрэг улсаас 302 дуучид хагас финалд оролцсон байна.

Read More

УДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурийг толилууллаа. “Ламбугайн нулимс” дуурь нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгээр, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн цомнолоор бүтээгдсэн Төрийн шагналт Халтарын Билэгжаргалын дуурь билээ. Тус дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд Монгол улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх удирдан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Төмөрхуягийн тайзаар амилсан байна. XIX зууны Монголын бодит амьдралаас сэдэвлэн зохиогдсон энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм. Энэ удаа  гурван бүлэг, зургаан үзэгдэлт “Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын түүхэн…

Read More

Олон улсын музейн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхийн 130 орчим орны 57000 гаруй музей “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. “Чингис хаан” үндэсний музейгээс энэ өдрийг тохиолдуулан олон талт арга хэмжээ зохион байгуулсаны нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдэвт уран илтгэлийн уралдаан юм. Энэхүү уралдаанд нийслэл, орон нутгаас нийт 62 сурагч оролцож, илтгэлээ ирүүлснээс нэгдүгээр шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулан, хоёрдугаар шатанд шалгарсан сурагчид хүрэлцэн ирж илтгэлээ өнгөрөгч ням гараг (2025.0518)-т танилцуулав. Уралдааны шүүгчээр “Чингис хаан”…

Read More

78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь “Монгол кино төсөл танилцуулах” буюу “Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг тавдугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Польш Хятад, Япон, Франц, Канад, Америк, БНСУ, Герман, Англи, Австрали, Нидерланд, Филиппин, зэрэг улс орны 50 продюсер оролцсон бөгөөд Монгол Улсын дөрвөн уран бүтээлч өөрсдийн төслөө танилцуулав. Арга хэмжээний эхний хэсэгт уран бүтээлч тус бүр өөрийн төслийн товч агуулгыг танилцуулсан бол дараагийн хэсэгт уран бүтээлчид олон улсын продюсеруудтай тойргоор уулзаж тодорхой мэдээлэл өгч чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.…

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Танд атаархагчдын явуулга энэ үед гай удах ч, бүү бууж өг. Олон хүний сэтгэлд эерэг өв үлдээхээр үйл ажиллагаа зохион байгуул. Хамт олон болон удирдлагатайгаа харьцаагаа сайжруулах боломжийг бүү алд. Үл ойлголцол, хэрүүл маргаан зөрчил тэмцэл үүсвэл чухал бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг түр хойшлуул. Удахгүй бүх зүйл хэвдээ орно. Хамаг нөөц бололцоо мөн өөрийгөө ч дэмий зовоох зүйлд бүү цаг зарцуул. Үр ашиггүй маргаан ярилцлагаас зайлсхий. Хайр сэтгэлээ харилцаа хурцадвал түүнийг шалгах хугацааг өөртөө олго. Өөрийн авьяас чадварыг бүхий л түвшинд гаргавал олны өмнө гялалзаж, бусдын сонирхлыг татах болно. Орлого нэмэгдэх…

Read More