Эртний Ромын Помпей хот галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсний дараа хүмүүс тус хотын балгасанд амьдрахаар эргэн ирж байсныг шинэ баримт харуулжээ. Археологичдын үзэж буйгаар, өөр газарт шинээр амьдралаа эхлүүлж чадаагүй зарим хүн буцаж ирсэн бөгөөд суурьших газар хайж байсан өөр бусад хүмүүс ч мөн тэнд амьдарч байсан байх магадалтай байна. МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтэд өртөн сүйрэхээс өмнө Помпей хотод 20 мянга гаруй хүн амьдардаг байжээ. Галт уулын лаав, үнс нурманд дарагдсан хотыг 16 дугаар зуунд илрүүлсэн юм. Амьд үлдсэн хүмүүс хотын балгас руу буцаж ирсэн гэсэн таамаглал өмнө нь гарч байсан боловч шинэ судалгаагаар батлагдаж буй нь энэ юм гэж археологичид лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. “Шинэ малтлагын ачаар тухайн үеийн нөхцөл байдлын дүр зураг одоо илүү тодорч байна, 79 оноос хойших Помпей нь хот гэхээсээ илүүтэй амьдрахад аюултай, хуаран маягийн балгас болж хувирсан бололтой” гэж археологич Габриэль ярьжээ. Археологичдын хэлснээр, албан бус суурин…
Зохиогч: Урлаг
Диана гүнжийн нэгэн цагт өмсөж байсан цэцгэн хээтэй торгон даашинз “Caring Dress”-ийг саяхан дуудлага худалдаагаар худалдсан байна. Уг даашинз 520 мянган долларын үнэ хүрсэн бөгөөд түүнийг Диана гүнжийн музейн куратор Рене Плант худалдан авсан байна. Ингэснээр даашинз гүнжийн музейн үзмэрийн цуглуулгад нэмэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ. “Caring Dress”-ийг Английн хатан хааны 1988 онд Австралид хийсэн айлчлалын үеэр Диана гүнжид зориулан урласан даашинз. Гүнж энэ даашинзыг олон удаа өмсөж байсан, тэгэхдээ эмнэлэг дээр зохион байгуулсан буяны арга хэмжээнүүдэд оролцохдоо өмссөн гэдгээрээ алдартай аж.
БНСУ-ын алдарт, охидын “T-ara” хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа “Re/verse” тоглолтоо ирэх сарын 12-нд монгол фенүүддээ толилуулах гэнэ. Z үеийнхний шүтээн гэгддэг тус хамтлагийнхан “Roly poly”, “Day by day”, “Cry cry” зэрэг цөөнгүй шилдэг уран бүтээлээрээ энэ өдөр фенүүддээ бэлэг барих аж. Энэхүү тоглолтын тасалбар 100-800 мянган төгрөгийн үнэтэй. Эргэн сануулахад, тэд Монголд 2012 онд тоглолтоо хийснийхээ дараа манай орны говьд “Number nine” дууныхаа клипний зураг авалтыг хийсэн байдаг.
Дэлхийн хэмжээнд үзвэр үйлчилгээ, телевиз, энтертайнмент зэрэг салбарт жил ирэх тусам хүчээ авч буй технологийн дэвшил бол стрийминг үйлчилгээ юм. Олон сувагтай кабелийн телевиз үздэг байсан хэрэглэгч нар сүүлийн 20 орчим жилийн дотор “Netflix”, “Hulu”, “HBO Max” зэрэг стрийминг үйлчилгээний аппликейшны хэрэглэгчид болж хувирсан. Гэвч эдгээр платформуудын дундаас нэг нь ирэх жилээс бүрмөсөн зогсоож, хаахаар болжээ. “Disney” компанийн зүгээс “Hulu” платформыг 2026 онд хааж, өөрсдийн давхар хөгжүүлж буй “Disney+” платформтой нэгтгэхээр болсноо лхагва гараг /2025.08.06/-т зарласан байна. Дээрх мэдэгдлийг “Disney” компанийн гүйцэтгэх захирал Боб Игер, санхүү хариуцсан захирал Хью Жонстон нар компанийн хоёрдугаар улирлын орлогын тайланг танилцуулах үеэрээ мэдэгджээ. Энэхүү зоримог шинэ төлөвлөгөө…
Шизүока хотын Яйзү хотоос тус хотын дунд сургуулийн сурагчдын дунд “Монголын тухай” сэдэвт гар зургийн уралдааныг тавдугаар сард зохион байгуулж, уг гар зургийн уралдаанд шалгарсан эхний 10 сурагчийг Монгол Улсад аялах эрхээр шагнасан. Анх удаа зохион байгуулсан гар зургийн уралдаанд тус хотын сурагчид идэвхтэй оролцон, шалгарсан 10 сурагч наймдугаар сарын 4-9-ний өдрүүдэд Монгол улсад аялж байна. Сурагчид Монголд улсад зочлох үеэрээ нийслэлийн 149 дүгээр сургууль дээр өөрсдийн зурсан зургийн үзэсгэлэнг гаргаж, зургаа тайлбарлан Монгол сурагчидтай нэг өдрийг өнгөрүүлэв. Мөн Монгол бичиг, өв соёлтой танилцах, монгол шагай болон наадгайгаар наадах зэргээр монголын түүх, соёлын талаар мэдлэг мэдээллээ гүнзгийрүүлэн аялж байна.
Алдарт жүжигчин Дастин Ли Хоффман өнөөдөр 88 нас хүрч байна. Тэрбээр 1937 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 8-нд АНУ-ын Лос-Анжелес хотод мэндэлжээ. Тайз, дэлгэцийн жүжигчин, найруулагч, дуу оруулагч, продюсер Дастин Хоффман 1955 онд дунд сургуулиа амжилттай төгсөөд Санта-Моника хотын коллежид хөгжимчин болохоор элсэн оржээ. Дараа нь Хоффман сургуулиа орхиж Лос-Анджелес хотын консерваторид жазк хөгжмийн ангид орсон байна. Хоёр жилийн дараа залуу Хофман хөгжмөөс илүү жүжиглэх сонирхолтой гэдгээ ойлгож “Pasadena Playhouse” хэмээх театрын сургуульд орж, жүжиглэх урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болжээ. Дэлгэцийн уран бүтээлийн гараагаа тэрбээр 1967 онд “The Graduate” киногоор эхэлж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл 100 орчим уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглож, мөн…
“Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын түр үзэсгэлэнгийн танхимд “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг өнөөдөр /2025.08.08/ нээж, Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хааныг бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан тухай өгүүлэх хангал тахилын эд, эдлэлийн зураг болон судар бичгийг дэлгэн урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор үзмэрүүдийг дэлгэн үзэгчдийн хүртээл болголоо. “Чингис хаан” үндэсний музей, “Талын язгууртан” сан, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран дэлгэж буй тус үзэсгэлэнд “Чингис хаан” үндэсний музейн 28 дэсийн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 29 ширхэг XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс багтжээ.…
“NBCUniversal Studio Group”-ийн харьяа “Universal International Studios”-ийн нэгж “NBCUniversal Formats” Монголын “Central TV” телевизтэй хамтран дэлхийн хамгийн алдартай late-night шоу болох “The Tonight Show”-г албан ёсны лицензтэйгээр Монгол Улсад хүргэх болсноо мэдэгдлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь “The Tonight Show” форматын түүхэнд анх удаа АНУ-аас гадуур албан ёсоор хийгдэж буй олон улсын хувилбар бөгөөд тус шоуг Ази тивд анх удаа Монгол Улсад хүргэх гэж буйгаараа онцлог юм. Тус шоу нь шинэ өнгө төрх, шинэлэг найруулгаар Монголын үзэгчдийн соёл, үнэт зүйлсэд нийцсэн контент болон хүрэх бөгөөд хөтлөгчөөр Г.Анхбаяр ажиллахаар болжээ. Тэрбээр “The Voice of Mongolia”, “Mongolia’s Got Talent”, “The Masked Singer Mongolia”,…
Хибла Герзмавагийн нэрэмжит дуурийн дуучид болон төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааны шагналтнуудын гала тоглолт есдүгээр сарын 19-нд болно. Эл тоглолтын гол уран бүтээлчид нь дуурийн дуучин Э.Анхбаяр болон Казахстаны Абай нэрэмжит Улсын дуурь, бүжгийн академик театрын гоцлол дуучин Дамир Садуахасов, ОХУ-ын Большой театрын тайзнаа уригдан дуулж байсан Армен Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Элен Егиазарян тэргүүтэй шилдгүүд байх юм. Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Анхбаяр нь УДБЭТ-ын тайзнаас үзэгчидтэй үндэсний бахархалт бүтээл Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Боорчи, мөн Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Марчелло, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизегийн “Кармен” дуурийн…
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах аймгийн Нэгдсэн музейн барилга нь дэлхийд хоёр, Ази тивд ганцхан байдаг музейн зориулалтаар барьсан барилга гэдгээрээ онцлогтой. Тус музейг виртуал технологиор шинэчилж, өчигдөр /2025.08.07/ хүлээлгэн өглөө. Музей нь орчин үеийн нөхцөл, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж виртуал музей болсноор сонирхогчид газар дээр нь ирж үзэхээс гадна зайнаас үзэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Виртуал технологиор дамжуулан Шивээ хиагт, ардын хувьсгалын үйл явдал, тухайн үеийн “цайны зам”-ын гол дамжин өнгөрөх бүс байсан “Маймаачин” хотын түүхэн үйл явдал зэргийг тухайн цаг үед нь очсон мэт бодит мэдрэмжийг авах юм. Мөн энэхүү ажил нь орчин цагийн шинэлэг технологиор дамжуулан хүүхэд залуучуудад…
