Зохиогч: Урлаг

Австралийн Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд цахим сүлжээ ашиглахад хориг тавих шинэ журамд YouTube-ийг багтаахаар шийдвэрлэлээ. Alphabet-ийн эзэмшилд байдаг YouTube нь Facebook, Instagram, Snapchat, TikTok, X зэрэг томоохон платформуудын адил хориглох журамд хамаарах бөгөөд уг хууль энэ оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ хэмээн тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна. Ийнхүү Австралид 16-аас доош насны хүүхдүүд бүх төрлийн томоохон нийгмийн цахим сүлжээг ашиглах боломжгүй болж байгаа юм. Шинэ хуульд зааснаар цахим сүлжээний компаниуд 16-аас доош насны хүүхдүүдийн бүртгэл үүсгэхээс сэргийлэх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд 50 сая австрали доллар (ойролцоогоор 32 сая ам.доллар)-ын торгууль ногдуулах аж. Тус улсын Засгийн газрын мэдээлснээр,…

Read More

БНСУ-ын урлагийн одууд төрсөн өдрөө буяны ажил хийж тэмдэглэх нь түгээмэл байдаг. Тэгвэл “Stray Kids”-ын Чанбин энэ уламжлалыг үргэлжлүүлж, төрсөн өдрөөрөө Сөүл дэхь Samsung-ийн эрүүл мэндийн төвд 100 сая вон бэлэглэжээ /72,000 орчим ам.доллар/. Түүний хандивласан мөнгө санхүүгийн боломж хомс, сэтгэцийн өөрчлөлттэй өсвөр, бага насны хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа болон нөхөн сэргээх хөтөлбөрт зориулагдах юм байна. Тэрбээр энэ үедээ гаргасан мэдэгдэлдээ шүтэн бишрэгч, дэмжигчдэдээ хандаж, “Төрсөн өдрөөрөө та бүхний хайрыг хариулж, хүүхдүүдэд бага ч гэсэн итгэл найдвар өгөх боломж олгосонд гүнээ талархаж байна” гэж бичжээ. Хандивыг хүлээж авсан эрүүл мэндийн төв талархалдаа “Чанбины сайхан сэтгэл, 100 сая вон залуу өвчтөнүүд болон…

Read More

Чилийн Патагония бүс нутгаас үлэг гүрвэлийн үед амьдарч байсан хулгана шиг хэмжээтэй бяцхан хөхтөн амьтны чулуужсан үлдэгдэл олджээ. “Yeutherium pressor” гэдэг нэртэй уг амьтан 30-40 грамм жинтэй бөгөөд 74 сая жилийн өмнө Цэрдийн галавын үед амьдарч байжээ. Ингэснээр тухайн цаг үед амьдарч байсан, Өмнөд Америкийн энэ бүс нутгаас олдсон хамгийн жижиг хөхтөн амьтан энэ болж байна. Чилийн их сургууль болон Чилийн эртний хөхтөн амьтдын судалгааны төвийн судлаачдын багийг ахалсан Ханс Пушелийн хэлснээр, уг олдвор нь араа шүдтэй эрүүний жижиг хэсэг болон өөр хоёр араа шүдний ёзоор юм. Энэхүү нээлтийн талаар энэ сард Их Британийн шинжлэх ухааны “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд нийтэлжээ. Судлаачид Сантьяго хотоос өмнө зүгт 3000 км-ийн зайд орших Чилийн Магалланес мужийн Рио де Лас-Чайнасын…

Read More

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нэгдүгээр шатны шалгаруулалтыг нийслэлийн хэмжээнд энэ наймдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 41 дүгээр тогтоол, Соёлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр дүүргүүдийн Засаг даргын тамгын газартай хамтран Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн биет бус өвийг өвлөн уламжлагчийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг 2025 оны наймдугаар сарын 11-ний өдөр Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд зохион байгуулагдаж 162 өвлөн уламжлагч соёлын долоон ай савын хүрээнд 70 гаруй өвөөр оролцлоо.

Read More

Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A south facing window) богино хэмжээний киноны дэлхийн нээлт энэ сарын 10-нд болов.   78 дахь удаагийн Локарно Кино Наадмын Pardi di Domani-Concorso Corti d’Autore (Leopards of Tomorrow-Short Film Competition) буюу Богино хэмжээний киноны уралдаант хэсэгт Монгол Улсаас анх удаа сонгогдсон тус кино ийнхүү нээлтээ хийв. Нээлтэд киноны гол дүрийн жүжигчин М.Аззаяа, М.Алтаншагай болон Франц талын продюсер Катя Хазак нар оролцон бүтээлээ танилцуулсан юм.    “Урагшаа харсан цонх” киног Хонгконгийн Asian Film Awards Academy-ийн дэргэдэх International Film Camp хөтөлбөр болон Францын Үндэсний Кино Урлагийг Дэмжих Сан, Арте Франц зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Гуру Медиа болон Аврора Филмс хамтран…

Read More

“Egshin artger” урлангаас хүүхдийн унших дур сонирхлыг хөглөж, мэдлэгийн хүрээг тэлэх, сэтгэхүйг нь хөгжүүлэх зорилготой “Мэдлэгийн арал” нэртэй уран зохиол, танин мэдэхүйн шинэ цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Уншиж, бичих сонирхолтой, адал явдал, мэдлэгт дурлагч 6-12 насны хүүхдүүд болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан энэхүү хөтөлбөрийн танилцуулах өдөрлөг энэ сарын 10, 12-нд “Egshin аrtger” урлангийн байранд зохиогдох нь. Энэ бол зөвхөн номын хөтөлбөр биш, таны хүүхэд номоор дамжуулан уран зохиол, шинжлэх ухаан, түүх, соёл, байгаль ертөнцийн олон содон сонин зүйлстэй танилцаж, өөрийгөө нээн илэрхийлэх чадвараа хөгжүүлэх гайхалтай аяллын эхлэл байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Хүүхэд…

Read More

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сан, ССАЖЗЯ, СУИС-иас хамтран хэрэгжүүлж буй “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслөөс Увс аймгийн Улаангом сумд энэ сарын 16-17-нд “Монгол бий биелгээ” наадам зохион байгуулах нь. Наадмын гол зорилго нь өвлөн уламжлагчдыг өвлөн суралцагчидтай холбох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн соёлын биет бус өвийг сурталчлан таниулах аж. “Монгол бий биелгээ”-д оролцогчдыг хоёр ангилалд өрсөлдүүлэх юм байна. Эхний уралдааныг дээрх төсөлд хамрагдсан хүмүүсийн дунд зохион байгуулах бол удаахыг нь өвлөн уламжлагчдын дунд явуулахаар төлөвлөжээ. Ангилал тус бүрд эхний дөрвөн байрын эздийг тодруулж, 500 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр урамшуулах гэнэ.

Read More

Өнөөдөр /2025.08.11/ “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан, сэтгэл хөдлөм “Dream” гэх дууныхаа богино хэмжээний киног тун удахгүй толилуулна гэдгээ зарлалаа. Японы жүжигчин, модель Кентаро Сакагүчитэй хамт тоглосон энэхүү бүтээл нь наймдугаар сарын 13-ны 23:00 цагт буюу монголын цагаар наймдугаар сарын 14-ний 11:00 цагт нээлтээ хийхээр товлогджээ. Тэрбээр уг богино хэмжээний киноны тухай сошиал хуудастаа нийтлэхдээ “Тун удахгүй та бүхнийх болох сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй түүх” гэж бичжээ. View this post on Instagram A post shared by LISA (@lalalalisa_m) Одоогоор Лиза хамтлагийнхаа бусад гишүүдийн хамт “Deadline” дэлхийн аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд тэдний дараагийн тоглолт…

Read More

Механик зөөгчөөс эхлээд Альберт Эйнштейний дүртэй буюу хүний хуулбар гээд төрөл бүрийн робот зардаг шинэ худалдааны төвийг Бээжинд нээжээ. “Robot Mall” дэлгүүрт 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах бөгөөд энэ нь тус улсад анхдагчдын нэг болж байгаа юм. Энэ нь яг л автомашины дилерийн төв шиг буюу борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ зэрэг иж бүрэн үйлчилгээг санал болгодог. Хятад улс эдийн засгийн өсөлт саарч, хүн ам хөгширч буй зэрэг сорилтуудыг даван туулахын тулд робот техник болон хиймэл оюун ухааны салбарт ихээхэн хөрөнгө оруулсаар байна. “Роботуудыг мянга мянган өрхөд нэвтрүүлэхийн тулд зөвхөн робот үйлдвэрлэгч компаниудад найдах хангалтгүй” гэж дэлгүүрийн захирал Ван Ифань Ройтерст ярьжээ.…

Read More

Яруу найрагч, зохиолч П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийн нээлтийг хийхээр товложээ. Тус номыг “Хар муур” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй pocketbooks цувралын хоёр дахь дэвтэр болгон хэвлэсэн байна. Номын нээлтийн үеэр зохиолчтой мөр зэрэгцэн туурвиж байсан найз нөхөд, дүү нар, шавь нар нь цуглан түүнийг дурсаж, яруу найргийн уншлага зохион байгуулах байна. Номын нээлт энэ сарын 16-нд Улсын их дэлгүүрийн долоон давхарт 17:00 цагаас болох юм.

Read More