Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн 30-нд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу…
Зохиогч: Урлаг
XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэгийг Монголын театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнахаар болжээ. Г.Отгонцэцэг нь 2008-2018 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж, 2018-2019 онд АНУ-ын Миссүри мужийн их сургуульд кино зохиолч, продюсер мэргэжлээр суралцсан. 2022 оноос эргээд УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна. Театрт: Софокл “Эдип” Олны хэсэг К.Людвиг “Гол дүрийн амрагууд” Бүжигчин С.Жаргалсайхан “Нууц амраг чинь болъё” Олны хэсэг Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” Бүжигчин С.Жаргалсайхан “Буцах хаяг” Ундрах Б.Галаарид “Шар тэнгисийн тарчлаан” Олны хэсэг…
XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргалыг Монголын театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнахаар болжээ. М.Тогтохжаргал нь 2008 оноос УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна. Театрт: 2008 Л.Толстой “Алтан түлхүүр” жүжгийн Малевина 2008 А.П.Чехов “Хурим” жүжгийн Ээж 2009 Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл бага хатан 2009 Х.Андерсен “Лусын дагина” жүжгийн Хувирдаг гүнж, хоёрдугаар эгч 2009 Софокл “Эдип хаан” жүжгийн Олны хэсэг 2009 Б.Галаарид “Шар тэнгисийн тарчлаан” Анар 2010 Б.Лхагвасүрэн “Атга нөж” жүжгийн Бөртэ хатны шивэгчин…
XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэнг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнахаар болжээ. Т.Сэргэлэн нь 2016 оноос УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна. Театрт: 2016 онд Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” жүжгийн Олны хэсэг 2017 онд У.Шекспир “Ромео Жульетта” жүжгийн Живанни 2017онд У.Шекспир “Гамлет” жүжгийн Олны хэсэг 2017 онд Ю.Хюго “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Олны хэсэг 2017 онд С.Михалков “Бардам туулай” жүжгийн Олны хэсэг 2017 онд Л.Толстой “Адууны түүх” жүжгийн Азарга 2017 онд Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгийн…
XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Б.Шинэбаярыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнахаар болжээ. Жүжигчин Б.Шинэбаяр нь 2014 оноос УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр, 2025 оноос Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Театрт: У.Шекспир “Ромео, Жульетта” Ромео Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” Нацагдорж С.Михалков “Бардам туулай” Бардам туулай Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” Аравт Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” Элч Д.Равжаа “Саран хөхөө” Хөтлөгч, Дэрмэ түшмэл Д.Намдаг “Оролмаа эх” Олны хэсэг У.Шекспир “Гамлет” Гильденштрен В.Хыго “Парисын Дарь эхийн сүм” Залуу лам Т.Габбе “Үнсгэлжин” Түшмэл С.Драгунсгая…
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярын босгон дээр УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.
Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ой энэ онд тохиож буй. Эл ойд зориулан хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгын ахмад уран бүтээлчид “Урлагийн мастерууд”-ын концертыг толилуулсан юм.
18 дахь удаагийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадам ирэх тавдугаар сарын 16-24-нд болно. Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг тодруулдаг эл наадамд өнөө жил драмын жүжиг, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, нэг хүний жүжгийн төрөлд шилдгүүдийг шалгаруулах аж. Наадамд өрсөлдөх театр, продакшн, уран бүтээлчдийн мэдүүлэг, жүжгийн бичлэгийг ирэх гуравдугаар сарын 15-ныг хүртэл [email protected] хаягаар хүлээн авах юм байна. Түүнчлэн мэдүүлгийн тэмдэглэлийг тухайн уран бүтээлийн найруулагч баталгаажуулж өгөх бөгөөд бичлэгийг Youtube сувагт байршуулж, холбоосыг дээр дурдсан цахим хаягт мэдүүлгийн хамт илгээх, ингэхдээ жүжгийн бичлэгийг нэр дэвшигчдийн ур чадварыг тод харуулж, мэргэжлийн өндөр түвшинд, чанарын шаардлага хангахуйц форматаар хийх…
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа зохион байгуулсан. Энэхүү фестивалийг Монголын соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулснаараа онцлог болж өндөрлөсөн. “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа…
Сурагч ахуйгаасаа дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, өдгөө “Фантастик” продакшнаар овоглож яваа жүжигчин бол Б.Барслхагва. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Хүүхэд байхаасаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж, жүжигчин болох хүсэлд хөтлөгдөж, СУИС-ийг Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн удирдлагад төгсжээ. Б.Барслхагва ажлын гараагаа УДЭТ-аас эхэлж, улмаар “С1”, “ОTV”-д ажиллаж, тэндээсээ өнөөгийн кино урлагт дурлагдын бүгдийнх нь мэдэх “Фантастик” продакшны бүрэлдэхүүнд багтсан юм. Өнөөдрийг хүртэл тэрбээр хүүхэд ахуйдаа тоглосон “Монхорынхон” олон ангит киноноос авахуулаад “Single Ladies”, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Код”, “Маш нууц”, “Том толгойтын романс”, “Хүсэл”, “247 градус”, “Манан зүсэгч”, “Зүрхний хилэн”, “Маш нууц-2: Байтаг Богд”,…