Зохиогч: Урлаг

СУИС-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин Б.Отгонбатын удирдлагад төгссөн залуу жүжигчин Ч.Сэлэнгэ оюутан ахуйгаасаа дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлаг тоглож үзэгчдэд танигдсан. Тухайлбал, “18 нас: Би чамд хайртай”, “Аз жаргал”, “Хайр”, “Бумеранг”, “Girls” цуврал гэхчилэн түүний тоглосон уран бүтээлүүдийг нэрлэж болно. Түүнчлэн УДЭТ-ын бүтээл, У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттад ч тоглоод амжсан. Ихэвчлэн драм төрлийн кинонд гэнэн цайлган, романтик бүсгүйн дүрүүдэд тоглож гараагаа эхэлсэн тэрбээр сүүлийн жилүүдэд өөр өөр төрлийн уран бүтээлүүдэд тоглон өөрийгөө сорьж буй. Тодруулбал, найруулагч Б.Чингүүний АНУ-д бүтээсэн “Six feet” адал явдалт төрлийн кино, найруулагч Б.Баатарын “Этгээд” триллер төрлийн кинонд тоглосон юм. Өнгөрсөн онд гэхэд л жүжигчин Ч.Сэлэнгэ “UBS”…

Read More

“Netflix”-ийн алдарт “Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийн дуу “Billboard” жагсаалтыг тэргүүллээ. Тодруулбал, “Bodybag Zippers” хамтлагийн “Mingle Game Squid Song: Merry-Go-Round” дуу нь АНУ даяар англи, испани хэлээс өөр хэлээр дуулсан шилдэг дуунуудын энэ долоо хоногийн чансааг тэргүүлээд байгаа аж. Харин тус цуврал нээлтээ хийснээсээ хойш хоёр өдрийн дотор дэлхийн 93 оронд үзэлтээрээ тэргүүлээд буй юм. Сонирхуулахад, “Squid Game” цувралын нэгдүгээр бүлэг 21.4 сая ам.доллароор бүтээгдэж, нээлтээ хийснээс хойш хэдхэн сарын дараа 900 сая ам.долларын ашиг олжээ. Харин тус цувралын хоёрдугаар бүлгийг бүтээхэд ойролцоогоор 100 тэрбум вон зарцуулагдсан хэмээн тооцоолж байна.

Read More

“Монголын балетын хөгжил сан”-гийн дэргэдэх Монголын үндэсний балетын сургуулийн 25 сурагч гурван багшийн хамт “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд оролцохоор Японы Токио хотноо очоод байна. “World Ballet Grand Prix Tokyо” нэгдүгээр сарын 21, 22, 23-нд Токио хотын “Митака Сити Холл”-д болох ба “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг олон улсын шүүгчээр оролцоно. ЮНЕСКО-гийн FIBC (Federacion Internationale de Ballet Competitions) болон олон улсын балетын “Шорюү” нэгдэл хамтран уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 39 орны балетчид оролцож байна. Багийн хоёр, гоцлол дөрвөн үзүүлбэртэйгээр уралдааныг зорьсон сурагчид өчигдөр /2025.01.21/ нэгдүгээр шатны шалгаруулалтдаа оролцож, олон улсын сургалтад хамрагдлаа.…

Read More

Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн Женни “Ruby” нэртэй анхны бие даасан студийн цомгоо ирэх гуравдугаар сарын 7-нд гаргахаа албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү цомог нь түүний “YG Entertainment” болон “Interscope Records”-оос гарснаас хойших бие даасан анхны бүтээл юм. “Ruby” цомогт 15 дуу багтсан бөгөөд Childish Gambino, Doechii, Dominic Fike, Dua Lipa, Kali Uchis зэрэг алдартай уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээлүүд багтжээ. Ташрамд сонирхуулахад, Женни шинэ цомгийнхоо эхний дуу болох “Mantra” дуугаа өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нд цацсан бөгөөд эл дуу нь “Billboard Global 200” болон Өмнөд Солонгосын “Circle Digital Chart”-д эхний таван байрт багтсан юм.

Read More

“Увидаст лимбэ” дуурийг анх 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Вена хотын “Ауф дер Виден” театрт тоглож байсан түүхтэй. Энэхүү бүтээл нь амьдралынхаа турш нийт 22 дуурь бичсэн суут хөгжмийн зохиолч А.Моцартын хамгийн сүүлийн дуурь гэдгээрээ онцлогтой. Уг дуурийг мэндэлснээс нь хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулж байв. Хоёр бүлэг, 10 үзэгдэлт уг дуурийг найруулагч Г.Эрдэнэбаатар тайзнаа найруулан тавьж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав удирдан, зураачаар П.Баатарсүрэн ажилласан байна. Анхны Зарастрод Н.Төмөр Очир, С.Баянбилэг нар гоцолж байсан бол Шөнийн хатанд ардын жүжигчин Б.Жавзандулам болон дуурийн дуучин С.Энхжил нар гоцолжээ.…

Read More

“Хурд” хамтлагийн 30 жилийн ойдоо зориулан “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэн бүтээсэн “Бүсгүй уран сайхны кино өнгөрсөн пүрэв гараг /2025.01.16/-аас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болж буй. Тус уран бүтээлийн тухай цахим орчин дахь үзэгчдийн сэтгэгдлүүдээс түүвэрлэн хүргэе. Movie review with Victor: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр: Little mom: СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн: Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш:

Read More

Улсын хүүхэлдэйн театрын хамт олон энэ амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 25, 26-нд 11.00 цагаас  Орос ардын үлгэрээс сэдэвлэсэн “Манжин”, 15.00 цагаас Италийн нэрт зохиолч К.Коллодийн “Пиноккио” жүжгүүдээ хүүхэд багачуудад зориулан толилуулах гэж байна. Найруулагч: Г.Гандөш Хөгжмийн найруулга: Э.Базарханд Ерөнхий зураач: Н.Тамир Эрт урьдын цагт тариачин өвгөн эмгэний хамт амьдран суудаг байжээ. Өвгөн амтат ногоо тарьж “Аварга ногоочид”-ын уралдаанд жил бүр оролцдог бөгөөд энэ жилч мөн адил оролцохоор шийдэн маш том ногоо ургуулж байтал будаа тариа, үр үндсээр хооллодог сахилгагүй хулгана тарьсан ногоог нь сүйтгэчихэв. Өвгөн тэмцээнд оролцож чадахгүй болсондоо сэтгэлээр унахыг харсан муур, нохой, мөн зуны амралтаараа өвөөгийндөө ирсэн…

Read More

Улсын хүүхэд, залуучуудын театр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар тоглож, хөшгөө нээсэн. Тэгвэл энэхүү уран бүтээлээ ирэх хоёрдугаар сарын 14-нд 19.00 цагаас буюу гэгээн хайрын баярын өдөрт зориулан дахин ганцхан удаа тоглох гэж байна. 1984 онд Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр, найруулагч И.Нямгаваа нар нэгэн “бөмбөг тэсэлсэн” нь “Хайрыг хайрла” жүжиг байлаа. Тухайн үед Улсын хүүхэд, залуучуудын театрын захиалгаар Д.Батбаяр эл жүжгийн зохиолоо бичиж, залуу уран бүтээлчид түүнийг нь амилуулснаар үзэгчдийн хөлд дарагдаж байсан түүх бий. “Хайрыг хайрла” уянгын драмын жүжигт гэр…

Read More

ЭМГЭНЭЛ Монголын театрын урлагийн ахмад зүтгэлтэн, найруулагч, Ардын жүжигчин Батмөнхийн Мушка 2025 оны нэгдүгээр сарын 17-нд таалал төгсөж, театрын урлаг хийгээд үзэгч олонд нөхөж баршгүй гарз учирлаа. Монголын театрын амьд түүх, нөмөр түшиг болсон найруулагч Батмөнхийн Мушка нь 1929 онд Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг, Норовлин уулын зүүн бэлд мэндэлжээ. Тэрбээр 1939-1940 онд Ардын түр сургуульд элсэн орж улмаар 1940-1942 онд Ар Жаргалант Норовлин сумын бага сургууль, 1942-1945 онд Өндөрхааны бүрэн бус дунд сургуулийг дүүргээд урлагийн авьяас билэг, хүсэл тэмүүллээ даган Улаанбаатар хотыг зорьжээ. Б.Мушка нь 1945-1947 онд Улаанбаатар хотод уран сайхны сургуульд суралцаж төгсөөд алдарт “Бөмбөгөр ногоон” театраас ажил…

Read More