Зохиогч: Урлаг

Өмнөд Солонгост хүчтэй салхи, хуурайшилтаас үүдэлтэй ойн түймэр дэгдэж, олон арван хүний ​​амь насыг авч одсон ойн түймрийн гамшгийг арилгахаар тэмцэж байгаа энэ үед К-поп уран бүтээлчид хувь нэмрээ оруулж байна. Солонгосын гамшгаас хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр, “BTS” хамтлагийн дуучин Жон Жонгүг түймрийн гамшгийг арилгахад туслах зорилгоор тэрбум вон (681,500 ам.доллар) хандивласан байна. Энэхүү хандивыг түймэрт орон гэргүй болсон хүмүүст туслах, хүнд хэцүү нөхцөлд олон хоног ажиллаж буй гал сөнөөгчдийг дэмжихэд зориулах юм. Жонгүг “Энэ мөнгө ядарч туйлдсан, хүнд хэцүү үеийг даван туулсан хүмүүст өчүүхэн ч гэсэн тус болно гэж найдаж байна” гэжээ. “BigBang” хамтлагийн ахлагч G-Dragon мөн түймрийн гамшгийг арилгахад…

Read More

Урлагийн олон төрлийг хөгжүүлж, урлагийн сургуулиудын оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тайз, дэлгэцийн урлагийн хөгжлийн чиг хандлагаас суралцах, туршлага солилцох зорилгоор Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургууль хамтран зохион байгуулсан уг наадамд ОХУ, БНХАУ, Вьетнам, Бангладеш, Италийн театр урлагийн сургууль, Их Засаг олон улсын их сургууль, СИТИ их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль болон СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд оролцож,…

Read More

Засгийн газрын тогтоолоор Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарчээ. Энэ хүрээнд “Чингис хаан” үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран “Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвил, судалгааны арга зүй” сэдвээр Оросын Холбооны Улсын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сурун Ханда Сыртыпова олон нийтэд зориулсан сонирхолтой, үнэ төлбөргүй лекц уншлаа. Тэрбээр “Өндөр гэгээн Занабазарыг 2500 жилийн түүхэн дэх бурхан шашны уран бүтээлчдийн дундаас ялгардаг төдийгүй дахин давтагдашгүй загвар хийц гаргасан байдгаараа онцлогтой. Түүний бүтээл туурвилыг судлахад иж бүрэн арга зүй хамгийн чухал. Арга зүйн…

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ долоо хоногт бие даан хийж болох зүйлсээрээ оролдох нь өлзийтэй. Бусдын тусламжид найдаад амжилт олохгүй. Хурц мэдрэмжээсээ болоод уран бүтээлч чадвар сайтай байх болно. Гадаад төрх сэтгэл татам байх тул урлагийн салбарт амжилтад хүрэх боломжтой байна. Бусдад хэт шүүмжлэмтгий, шаардлага өндөртэй хандана. Мэддэг чаддаг зүйл дээрээ зоригтой шийдвэр гарга. Нөхцөл байдал, орчин тойрны өөрчлөлтөд зохицох чадвараа байнга батлан харуулж байх шаардлагатайг од эрхэс танд сануулж байна. Эрүүл мэнддээ анхаарвал зохино. Эрүүл мэндээ хамгаалахад тодорхой мөнгө зарцуул. Хүнс хоолныхоо чанарыг анхаарч, хэт их идэх хэрэггүй. Архи болоод хийжүүлсэн ундааны хэрэглээгээ багасга. Долоо…

Read More

“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгохоор зэхээд байгаа юм. Үүний эхлэл болгож Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгээ Тусгаар тогтнолын ордны Их танхимд толилуулж буй. Тэгвэл эл уран бүтэээлийн хаалтын тоглолтууд эхэллээ. Тодруулбал, “Амьдрахуй” жүжгийг ирэх дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл дөрөвхөн удаа тоглоод хаах юм. Ташрамд дурдахад, “Амьдрахуй” постдрамын жүжиг нь өнгөрсөн онд нийт 15 мянган үзэгчид хүрч, театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн ураг бүтээл юм. Энэхүү уран бүтээлийг ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотын…

Read More

“Орфей” театрын уран бүтээлчид Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгээ өнгөрсөн пүрэв гараг /2025.03.27/-аас Тусгаар тогтнолын ордны Их танхимд 19.00 цагаас үзэгчдийн хүртээл болгож буй. Тус уран бүтээлийн тухай цахим орчин дахь үзэгчдийн сэтгэгдлүүдээс түүвэрлэн хүргэе. Найруулагч П.Дэлгэрбаяр: Ub.life сайт, “Гэрэгэ” сэтгүүлийн ерөнхий редактор, нийтлэлч Б.Энхцэцэг: “Interview” сэтгүүлийн ерөнхий редактор, зохиолч Б.Алтианхуяг: “Сорогдогийн Жаргалсайхан” сангийн тэргүүн, продюсер Ж.Билгүүн: Эргэлт.мн сайтын сэтгүүлч Д.Бямбасүрэн: “Mushi 24/7” контентын санаачлагч, жүжигчин Б.Мөнхдэлгэр: Сэтгүүлч Ш.Даваадорж: “Тагтаа” хэвлэлийн газрын захирал, зохиолч, орчуулагч Б.Баясгалан:

Read More

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2025.03.27/ УДБЭТ-т боллоо. “Мөнгөн мод-2024” наадамд 167 уран бүтээлч өрсөлдсөнөөс судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардууллаа. “Мөнгөн мод-2024” наадмын…

Read More

“Орфей” театр Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгээ Тусгаар тогтголын ордны их танхимд өдөр бүр тоглож байна. Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин Д.Баттөмөр, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, бусад дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Б.Нармандах, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, жүжигчин М.Мөнхбат, Д.Мөнхтөмөр, Г.Мөнхжаргал, Б.Оюунбаатар, Б.Должинсүрэн, бяцхан жүжигчин Т.Түвшин-Амгалан нар тоглож буй.

Read More

Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн авьяас чадварыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.03.27/ УДБЭТ-т боллоо. “Мөнгөн мод-2024” наадмын хүрээнд судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг…

Read More

Хошин урлагийн шилдэг жүжигчдийг бүрэлдэхүүндээ багтаадаг “Маск” продакшныг өдгөө мэдэхгүй хүн үгүй. Тус хамт олон 2006 оны наймдугаар сарын 7-нд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тайз, дэлгэцийн уран бүтээлүүдээр үзэгчдийн сонор, мэлмийг мялаасаар ирсэн юм. Дэлгэцийн уран бүтээлийн тухайд “Хайр, харуусал”, “Өөрийгөө тоодоггүй хүн”, “Баярлалаа, ээж ээ”, “Соёлын довтолгоо” гэх зэрэг уран сайхны кино,контентыг үзэгчдэд хүргэж байсан бол тайзнаас үзэгчидтэй хамгийн сүүлд өнгөрсөн жил “Масктай Монгол” шоу тоглолтоор уулзсан. Харин яг одоо “Инээдээр гоёсон Монгол” тоглолтоо толилуулж байна. “Инээдээр гоёсон Монгол” шоу тоглолтыг өдөр бүр 19.00 цагаас МҮЭСТО-ны тайзнаа тоглож байна.

Read More