АНУ-ын загвар, соёл урлагийн хэвлэл “Complex”-оос “XXI зууны хамгийн стиль сайтай 25 од” буюу “The 25 Best Dressed Celebrities of the 21st Century” чансаа гаргалаа. БНСУ-ын дуучин G-Dragon Ази тивээс ганцаараа энэхүү жагсаалтад багтсан байна. Тэрбээр 16 дугаар байрт орсон бөгөөд “ганган” оддын жагсаалтыг Канье Уэст тэргүүлжээ. Жагсаалтыг бүрэн эхээр нь ЭНД-ээс харах боломжтой. “Complex” сэтгүүл дээр “Өнөөдөр том загварын агентлаг болгон өөрийн төлөөлөгч болох к-поп одтой болжээ. Гэхдээ загварын ертөнцтэй холбоотой хүн бүхэн G-Dragon стандартыг тогтоодог гэдгийг мэднэ. Замналаа эхлээд хориод жил болж байгаа ч тэрбээр солонгос попын стилийг өөрчилж, хил хязгаарыг давсан хэвээр байна. G-Dragon 2016 онд “Chanel”…
Зохиогч: Урлаг
Christie’s дуудлага худалдааны төв өчигдөр /2025.11.19/ үдээс хойш дэлхийн анхны тооцоолох машин гэгддэг төхөөрөмжийг Парис хотод үнэ хаялцуулах зарах гэж байснаа цуцалжээ. Парис хотын шүүх энэхүү төхөөрөмжид экспортын хориг тавьсан тул эзэн нь дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргасныг тус төв тайлбарласан байна. “La Pascaline” гэж нэрлэдэг уг механик тооцоолуурыг 1642 онд Францын математикч Блэйз Паскаль зохион бүтээж байжээ. Ийм төхөөрөмж нийт есөн ширхэг байдгийн ихэнх нь музейд хадгалагддаг бөгөөд хувь хүний гар дээр байдаг цорын ганц хувилбарыг нь зарах гэж байсан юм. Christie’s төв үүнийг “дуудлага худалдаанд орсон шинжлэх ухааны хамгийн чухал дурсгал”, “хүний оюуны ажлыг машинаар орлуулах анхны оролдлого” гэж…
Бүтээлийг нь ойлгох, хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран төрөл бүрийн туршилтуудыг зоригтой хийж ирсэн, ховорхон уран бүтээлчдийн нэг болон уран бүтээлч Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нээс ирэх сарын 4-ний өдөр хүртэл Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд 17:00 цагт дэлгэгдэх юм. Г.Мөнхболор нь үе тэнгийн бусад залуу уран бүтээлчдийн адил 90-д оны шилжилтийн эмх замбараагүй үед бага насаа өнгөрүүлсэн юм. Мөнхболорын задгай бичилттэй, зөнгөөр хэрнээ шийдмэг туурвисан бүтээлүүд нь аливаа арга барил, чиглэл, гүйцэтгэлийн хойноос хөөхөөс илүүтэй, түүний өөрийнх нь дотоод ертөнц дэх аялал, баригдмал…
Өмнөд Солонгосын жүжигчин Пак Ми Сун үсээ хусуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтлэн, хорт хавдартай тэмцэж байсан болохоо зарлалаа. Тэрбээр саяхан оролцсон “You Quiz on the Block” нэвтрүүлгийнхээ үеэр хөхний хорт хавдартай тэмцэж байсан болохоо мэдэгдсэн тэрбээр “Би яг л Италид суралцаж, Миланд бизнес эхлүүлсэн дизайнер шиг санагдаж байна. Миний хэв маяг одоо үсээ дагаад өөрчлөгдсөн. Би өмнө нь маш эмэгтэйлэг хувцасладаг байсан бол одоо стилиэ өөрчилсөн. Эмчилгээ хийлгээд 10 сар өнгөрсөн ч эвгүй, танил бус мэдрэмж төрсөөр л байна. Хүмүүс яагаад хиймэл үс зүүж болохгүй гэж гэж бодож байж магадгүй. Хими эмчилгээнд ороход үс маань 100 хувь бүгд унана…
“After School” хамтлагийн гишүүн дуучин, жүжигчин Нанагийн гэрт зэвсэгтэй этгээд халдаж, дээрэмдэхийг завджээ. Уг хэрэг өнгөрөгч бямба гараг /2025.11.15/-т гарсан бөгөөд гэмт этгээд дуучин бүсгүйн гэрт нэвтэрч, түүнийг Нана болон түүний ээж саатуулан, цагдаа нарт хүлээлгэн өгчээ. Нанагийн харьяа агентлаг болох Sublime-аас өгсөн албан ёсны мэдэгдэлд “Цагдаа нар одоогоор мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул бид одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 30 орчим насны эрэгтэй энэ сарын 15-ны өглөөний 06:00 цагийн орчимд Нанагийн гэрт зэвсэгтэй халдаж, Нана болон түүний ээжээс мөнгө нэхэмжилсэн. Тэд багагүй тэмцэлдсний эцэст халдагчийг дарж, тэр даруй цагдаад мэдэгдсэн ба цагдаа нар сэжигтнийг хэргийн…
46 дахь удаагийн “Blue Dragon Film Awards” шагнал гардуулах ёслол БНСУ-д өчигдөр /2025.11.19/ боллоо. Уламжлал ёсоор ёслол арваннэгдүгээр сард болдог бөгөөд Өмнөд Солонгосын кино ертөнцийн шилдгүүд цугладаг юм. Энэ жилийн шилдэг киногоор найруулагч Пак Чан Укийн “No Other Choice” уран бүтээл тодорсон байна.
Энэ сарын 13-нд нээлтээ хийсэн “Call of Duty” цувралын “Black Ops 7” хувилбарын “Solo Mode” буюу ганцаарчилсан горим тоглогчдоос шүүмжлэл хүртлээ. “AI companion” буюу зохиомол хамтрагч тус горимд байхгүй тул бүх даалгаврыг ганцаараа гүйцэтгэх шаардлагатай болжээ. Ингэснээр тоглолтын явц нэг хэвийн, тактикийн сонголт хязгаарлагдаж байгаа талаар хэрэглэгчид онцолжээ. Түүнчлэн кампанит горимд хяналтын цэггүй тул тоглогч нэг удаагийн тоглолтоор бүх хэсгийг дуусгах шаардлагатай. Видео тоглоомын мэдээ мэдээллийн томоохон сайт болох IGN уг горимд 10-аас 6 оноо өгч, “Онлайн горимд илүү тохирсон бүтэцтэй, ганцаарчилсан горимыг сүүлд нөхөж хийсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн дүгнэсэн байна. Эдгээр шүүмжлэлийг харгалзан үзвэл “Black Ops 7”-ийн ганцаарчилсан…
“Netflix” компани АНУ-ын Филадельфи хотноо анхны “Netflix House”-г нээж, оюуны өмчид суурилсан бизнесийн стратегиа шинэ түвшинд гаргалаа. Энэхүү төв нь хэрэглэгчдэд кино, цуврал контентын ертөнцийг бодитоор мэдрүүлэхийн зэрэгцээ интерактив байдлаар оролцох боломжийг олгож байна. Ингэснээр компани стриминг үйлчилгээний зах зээлээс улам тэлж байна гэж шинжээчид дүгнэв. “Netflix” 2020 оноос хойш дэлхийн 300 гаруй хотод хэрэглэгчийн бодит туршлагыг шинэ шатанд хүргэх арга хэмжээ зохион байгуулж, зах зээлийн зан төлөв, брэндийн нөлөөллийг бодитоор хэмжих туршлага хуримтлуулсан байна. “Netflix”-ийн удирдлага үзэгчийг хэрэглэгч бус, харин “оролцогч” болгох нь зайлшгүй алхам гэдгийг онцолж, энэ удаагийн өргөтгөл нь тэдний сонирхлыг улам өдөөх хэрэгсэл болно гэдгийг дурдав.…
Монголчуудын бахархал, тусгаар тогтнол, түүхийн алтан хуудас болсон хоёр чухал өдөр энэ сард тохиож байна. Үндэсний бахархалт сарыг тохиолдуулан Чингис хааны түүхэн гавьяаг хүндэтгэн дурсах зорилготой урлаг, соёлын олон арга хэмжээ болж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” үндэсний дуурийг маргааш “Монгол бахархлын өдөр”-өөр дахин тоглохоор болжээ. Уг дуурийг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд тоглосон юм. Энэхүү дуурьд Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох,…
“Титаник” хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг Их Британид дуудлага худалдаанд тавьсан байна. Уг зорчигч нь Эрнест Томлин гэдэг 21 настай, гуравдугаар ангиллын тасалгааны зорчигч бөгөөд тэрбээр Роуз хэмээх бүсгүйд сэтгэл алдарч шаналж байгаа тухайгаа бичсэн байжээ. Захидлыг “Henry Aldridge & Son” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулна гэж “The New York Post” сонинд мэдээлсэн байна. 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд Английн Саутгемптон хотын боомтоос хөдөлсөн “Титаник” хөлөг онгоцонд суусан тэрбээр хэдэн цагийн дараа гэр бүлийнхэндээ таван хуудас захидал бичжээ. Энэ захидлыг Ирландын Куинстаун хотын нэгэн боомтоос шуудангаар илгээсэн байна. Томлин захидалдаа Роуз гэдэг эмэгтэйд дурлан шаналж байгаа тухайгаа бичжээ. “Хайрт ээж минь……
