Зохиогч: Урлаг

Кинонд сонирхолтой LookTV хэрэглэгчдийн анхааралд. Аялал зугаалгын цаг дуусахаас өмнө амжиж агаарт гарангаа гайхалтай үдшийг өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл энэ зуны хамгийн шилдэг кино эвент болох “Look Movie Night” эвентэд заавал оролцох ёстой таван шалтгааныг тайлбарлая. Том дэлгэцээр хамтдаа кино үзэж, адреналинаа өсгөцгөөе Киног утгаар нь мэдэрч үздэг хүмүүст зориулан энэхүү эвент нь хамгийн том дэлгэц, хамгийн чанартай дуугаралтыг амлах болно. Мэдээж задгай агаарт байвал энэ бүхэн төгс зохицол биш гэж үү? Тэгвэл Look Movie Night эвент нь хотын төвөөс холгүй газарт байрлах цэвэр агаар, цэвэрхэн орчинд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Кино ертөнцийн тухай панелистуудтай сонирхолтой яриа өрнүүлцгээе…

Read More

OI энтертайнмент, VOO-тэй хамтран “No Rules” олон ангит киног 2021 онд бүтээсэн нь нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, эхний ангиасаа л шуугиан тарьсан. Эл кинонд хууль, дүрэм журамтай боловч хууль сахиулах хүчнийхэн мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдэг, гэмт хэргийн бүлэглэлүүд хүчирхэгжсэн Эрдэс хот болон хилс хэргээр баривчлагдсан Хүлэгийн эсрэг талд хар тамхи, хориотой наймаа, авлигын мафи байх бөгөөд үнэн, шударга ёсны төлөөх тэмцэл хурцаар өрнөж, дүрэмтэй хэрнээ дүрэмгүй Эрдэс хотын гэмт бүлэглэлийн эсрэг мөрдөгч Хангай, хэлмэгдсэн Хүлэг нар хамтран тэмцэж буйг өгүүлдэг. Түүнчлэн тус уран бүтээлийнхээ дараагийн бүлгийг “No Rules-2: New world” хэмээн нэрлэж, 2023 онд толилуулсан. Эл бүлэгт…

Read More

Сүүлийн үед БНХАУ-д насанд хүрэгчдийн зориулалттай соск хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж, олон нийтийн сүлжээнд халуун сэдэв болоод байна. Хятадын “Sina Weibo” цахим сүлжээнд энэ талаарх хаштагтай контентыг 68 сая гаруй удаа үзэж, хэлэлцүүлэг өрнөжээ. Хятадын “Taobao” цахим худалдааны платформ дээрх хамгийн эрэлттэй насанд хүрэгчдийн соск нь нэгж нь 15.90 юань (2.20 ам.доллар) үнэтэй бөгөөд 10,000-аас дээш ширхэг борлогджээ. Үнэ нь 8.90-85.90 юань хооронд хэлбэлздэг. Эдгээр соскны урт нь 4.5 см бөгөөд 6 сар хүрээгүй нярайд хэрэглэдэг 2.5 см-ийн соскноос илүү урт байна. Соск хэрэглэх нь янз бүрийн ашиг тустай гэж зарим хэрэглэгчид үзэж байна. Тэдгээрийн зарим нь тамхи татах, хэт…

Read More

Ойд умбах буюу япон хэлээр шинрин-ёкү хэмээх дадал нь бясалгалын нэг төрөл бөгөөд байгальд өөрийгөө бүрэн умбуулж, мэдрэхүйн бүх эрхтнээрээ холбогдохыг зорьдог арга юм. Хэдэн арван жилийн өмнө үүссэн энэхүү арга нь байгальд цагийг өнгөрөөж, стрессийг бууруулж, төвлөрлийг сайжруулдаг гэх судалгаанд үндэслэдэг. Сүүлийн үед уг дадал нийгмийн сүлжээгээр хурдацтай түгж, ой, ногоон байгууламжид аялж буй хүмүүс өөрийн сэтгэгдлээ хуваалцаж байна. TikTok-д #forestbathing гэсэн хаштагтай 45 мянга гаруй бичлэг нийтлэгдэж, оролцогчид сэтгэцийн эрүүл мэндэд эерэг өөрчлөлт мэдэрснээ хэлжээ. “Энэ бол тайвширч, байгальтай бүх мэдрэхүйгээрээ холбогдох, тухайн мөчид орших тухай юм” хэмээн АНУ-ын Умард Каролина мужид анхны баталгаат ойд умбах замыг байгуулсан, “Pinnacle…

Read More

82 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам энэ жил наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 6-ны өдрүүдэд уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр ёслол төгөлдөр зохион байгуулагдах юм. Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Америкийн найруулагч Александр Пэйн тэргүүлэх бол Германы найруулагч Вернер Херцогт “The Golden Lion” буюу “Алтан арслан” шагналыг гардуулахаар болжээ. Харин наадмын нээлтийг найруулагч Паоло Соррентиногийн “La Grazia” кино нээнэ. Father Mother Sister Brother Найруулагч: Жим Жармуш Нью-Йорк, Парис, Дублин хотуудад тархан амьдардаг нэгэн гэр бүлийн гурван гишүүдийн түүхийг өгүүлнэ. Ах, эгч, дүү гурав эх орондоо эргэн ирж, сэтгэлийн хоосрол, өв залгамжлал, хайрын тухай гүн гүнзгий асуултуудтай нүүр тулах болно.…

Read More

“The Life of a Showgirl” гэдэг нэртэй шинэ цомгоо гаргах гэж байгаа тухайгаа Америкийн поп од Тейлор Свифт өнөөдөр /2025.08.12/ мэдэгдлээ. Цомгийнхоо пянз, хуурцаг, CD-г ирэх аравдугаар сарын 13-наас өмнө Америк дахь шүтэн бишрэгчдийнхээ гарт хүргэнэ гэдгээ тэрбээр хэлсэн байна. Тейлор Свифт өнгөрсөн онд “The Tortured Poets Department” цомгоороо сонсогчдодоо бэлэг барьсан юм. Хоёр жилийн хугацаанд таван тивийг дамнан 2.2 тэрбум ам.долларын орлого олсноор бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой аялан тоглолт болсон “Eras”-ын үеэр уг цомог гарсан юм. Тейлор Свифт “Грэмми” хөгжмийн наадмаас 14 шагнал хүртсэний дөрөв нь “Оны шилдэг цомог” шагнал юм. Түүний “The Tortured Poets Department” цомог…

Read More

Петунья хэмээх дуудлагатай англи-франц булдогийн эрлийз нохой 2025 оны “Дэлхийн хамгийн царай муутай нохой” тэмцээний ялагч боллоо. Хоёр настай Петунья болон эзэн Шеннон Найман нар энэ сарын 8-нд АНУ-ын Калифорни мужийн Санта Роза хотод болсон Сонома мужийн наадмын үеэр тэмцээний тэргүүн байрыг эзэлж, 5000 ам.долларын шагнал хүртжээ. Мөн бэлэн мөнгөний шагналаас гадна, тэмцээний ивээн тэтгэгчдийн нэг болох Mug Root Beer брэндийн хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэх лаазны зурагт багтаж, 8-р сарын 11-нд NBC-ийн “TODAY” шоунд оролцох юм байна. “Тэр өөрийгөө маш сайн мэдэрдэг. Олны анхаарлын төвд орж, хайр энхрийлэл хүртэж, хүмүүс эрхлүүлэхэд тэр үнэхээр дуртай” гэж эзэн нь ярьжээ. Анх Петуньяг Лас…

Read More

Австралийн Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд цахим сүлжээ ашиглахад хориг тавих шинэ журамд YouTube-ийг багтаахаар шийдвэрлэлээ. Alphabet-ийн эзэмшилд байдаг YouTube нь Facebook, Instagram, Snapchat, TikTok, X зэрэг томоохон платформуудын адил хориглох журамд хамаарах бөгөөд уг хууль энэ оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ хэмээн тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна. Ийнхүү Австралид 16-аас доош насны хүүхдүүд бүх төрлийн томоохон нийгмийн цахим сүлжээг ашиглах боломжгүй болж байгаа юм. Шинэ хуульд зааснаар цахим сүлжээний компаниуд 16-аас доош насны хүүхдүүдийн бүртгэл үүсгэхээс сэргийлэх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд 50 сая австрали доллар (ойролцоогоор 32 сая ам.доллар)-ын торгууль ногдуулах аж. Тус улсын Засгийн газрын мэдээлснээр,…

Read More

БНСУ-ын урлагийн одууд төрсөн өдрөө буяны ажил хийж тэмдэглэх нь түгээмэл байдаг. Тэгвэл “Stray Kids”-ын Чанбин энэ уламжлалыг үргэлжлүүлж, төрсөн өдрөөрөө Сөүл дэхь Samsung-ийн эрүүл мэндийн төвд 100 сая вон бэлэглэжээ /72,000 орчим ам.доллар/. Түүний хандивласан мөнгө санхүүгийн боломж хомс, сэтгэцийн өөрчлөлттэй өсвөр, бага насны хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа болон нөхөн сэргээх хөтөлбөрт зориулагдах юм байна. Тэрбээр энэ үедээ гаргасан мэдэгдэлдээ шүтэн бишрэгч, дэмжигчдэдээ хандаж, “Төрсөн өдрөөрөө та бүхний хайрыг хариулж, хүүхдүүдэд бага ч гэсэн итгэл найдвар өгөх боломж олгосонд гүнээ талархаж байна” гэж бичжээ. Хандивыг хүлээж авсан эрүүл мэндийн төв талархалдаа “Чанбины сайхан сэтгэл, 100 сая вон залуу өвчтөнүүд болон…

Read More

Чилийн Патагония бүс нутгаас үлэг гүрвэлийн үед амьдарч байсан хулгана шиг хэмжээтэй бяцхан хөхтөн амьтны чулуужсан үлдэгдэл олджээ. “Yeutherium pressor” гэдэг нэртэй уг амьтан 30-40 грамм жинтэй бөгөөд 74 сая жилийн өмнө Цэрдийн галавын үед амьдарч байжээ. Ингэснээр тухайн цаг үед амьдарч байсан, Өмнөд Америкийн энэ бүс нутгаас олдсон хамгийн жижиг хөхтөн амьтан энэ болж байна. Чилийн их сургууль болон Чилийн эртний хөхтөн амьтдын судалгааны төвийн судлаачдын багийг ахалсан Ханс Пушелийн хэлснээр, уг олдвор нь араа шүдтэй эрүүний жижиг хэсэг болон өөр хоёр араа шүдний ёзоор юм. Энэхүү нээлтийн талаар энэ сард Их Британийн шинжлэх ухааны “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд нийтэлжээ. Судлаачид Сантьяго хотоос өмнө зүгт 3000 км-ийн зайд орших Чилийн Магалланес мужийн Рио де Лас-Чайнасын…

Read More