Хажуу өрөө царайчилж
Хамаг мөнгөө барахгүй
Ханилгаа муутай хүмүүстэй
Хамт байх гэж зовохгүй
Ангилал: Бие биелгээ
Ийм бүсгүйтэй танилцлаа гэж
Эхнэртээн битгий хэлээрэй
Энгэртээ тэвэрч энхрийлэн аргадлаа ч
Элгэнд нь сэв үлдчихдэг юм, хөөрхий
Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
Бүх юм түр зуурынх
Далай шиг хөх судалтай
Бүслүүр эмжээртэй бодлынхоо гүн
Данхтай цайнд живсэн
Бяцалж нүдсэн ургамал шиг өчүүхэн
Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу.
Уйтгарт дарагдаад унтаж орхисон
Урд уулын манант зүүдэнд
Унгирал дотроо хөглөрөн сэрчигнэх
Улиасны шарангуй навчсын
Галзуу мэт амьдрахсан гэж
Гайгүй сайн хүмүүс ярих юм
Улсын жишгээр мөрөөрөө явахыг
Уйтгартай, хэвийн гэх юм
Эртнээс мөрөөддөг байсан бүхнээрээ ганцхан чамайг л сольё
Эгэлгүй их нам гүм минь
Эмзэглэл гомдол бүхнээ улан дороо гишигчээд
Эгээ л надад зохихгүй тэр бардам занг өөртөө шингээе
Дэлхий дүүрэн инээмсгэлсэн төрх минь хүртэл чинийх байх
Дэндүү гоёмсог ухаарлын охь нь хүртэл чинийх байх
Нар хоргодож ивэлсэн сэтгэл минь хүртэл чинийх байх
Нэрхэд шорвог байдаг нулимс минь хүртэл чинийх
Сэрүү унахын цагаар таныгаа л үгүйлэх юм аав минь
Сэтгэлийн учиг зангидаж нулимсаа залгилах юм хүү чинь
Сайхан сэтгэлийн тань үзүүрээс дэлбээлж ургасан цэцэг юм болохоороо
Сэмхэн ирээд үнэрлэхийг тань хүлээж нойроо хулжаан хүлээлээ, таныгаа