Сүүлд нэмэгдсэн

UBS телевизийн, тэр дундаа “Universe best songs” наадмын хөтлөгч гэдгээр нь Одко буюу П.Одгэрэлийг хүмүүс андахгүй таних болсон. Тэрбээр бага байхдаа их дотогшоо хүүхэд байсан гэдэг. Тэмдэглэл хөтөлж түүнийгээ хүн харчих вий, уншчих вий гэж бодоод байнга нуудаг нэгэн байжээ. Оюутан байхдаа рок хөгжим их сонирхдог, зураг их зурах дуртай байсан гэнэ.

Сүүлийн үед жүжиглэхээсээ илүү хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж нийгмийн салбарт ажиллах болсон Г.Ундармаа удахгүй үзэгч түмэнтэйгээ уулзах нь ээ.

“Single ladies”, “Тю тю” “Single ladies”-2 зэрэг киногоо үзэгчдийн хүртээл болгож чамгүй өндөр үнэлгээг авсан. “Шинэ үе” продакшнаасаа юуны учир гарсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байдаг. Ямартай ч хамгийн ахлагч, жүжигчин Бооёо олон нийтэд хандаж хэлэхдээ “Манай жүижигчин Г.Ундармаа чөлөө авсан байгаа” гэсэн удаатай. Тэгвэл жүжигчин бүсгүй маань удтал тайзнаа гараагүй явсаар “Х түц” хамтлагийн шинэ шоу тоглолтод тогложээ. Үүнийг нь харсан хүмүүс түүнийг хуучин хамтлагаа орхиж, Х Түц рүү урваж байгаа юм байх гэх таамагийг дэвшүүлээд байна. Удахгүй учиг нь тайлагдах биз ээ.

Маргарет Тетчер нь 1925 оны 10-р сарын 13-нд Английн Грантамд мэндэлжээ. Түүний аав нь хотынхоо зөвлөлийн гишүүн, консерватив үзэлтэй нэгэн байв. Маргарет багаасаа сурлага сайтай охин байсан бөгөөд “Оксфордын их сургууль”-д тэнцэж, “Сомервилле” коллежийн химийн ангид суралцах болов.