Сүүлд нэмэгдсэн

“Хустай нуруун” дахь байгалийн үзэсгэлэнт дархан цаазат газраар аяласан уран бүтээлчдийн тэмдэглэлээс уран зураг сонирхогч та бүхэнд хүргэх гэж байна. Үзэсгэлэн наймдугаар сарын нэгний өдөр нээлтээ хийж наймдугаар сарын есны өдөр хүртэл үргэжилнэ. Уран зураг сонирхогч хүн бүхнийг урьж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 22. Ангараг гараг. Шийдэм одтой, Долоон улаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

“Монгол Реппер” дуугаар хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулж, олонд танигдсан реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өчигдөр хуримаа хийлээ. Түүний хуриманд дотны найз нөхөд нь болон урлаг соёлын алдартай дуучид оролцжээ.

Өнөө жилийн баяр наадмын их насны морьдын уралдааны айргийн тавд Завхан аймгийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан юм. Тэрээр зээрд морийг нь унаж хурдлуулсан унаач хүүхдээ хоёр өрөө байраар шагнасан билээ. Ингээд түүний зээрд моринд “Их хурд 7” уралдаанд оролцох урилга өгчээ.