Сүүлд нэмэгдсэн

“Миний буурал ээж” дуугаараа алтан үеийн сайхан дууг дахин амилуулж, өөр өнгө аясаар сонсогч олныхоо сонорыг мялаасан бол “Хайрламаар” дуу нь цоглог хэмнэл, клипний зураг авалт өвөрмөц болж үзэгч түмнийг байлдан дагуулсан авьяаслаг дууч залуу. Тэгвэл энэ удаад түүний шинэ клип мөн л өвөрмөц болжээ. Ингээд дуучин Г.Дэлгэрцогтын “Учралын намар” уран бүтээлийг толилуулж байна.

Монголын хошин урлагийн Х ТҮЦ Продакшны “Бид амьдралд хайртай” шоу тоглолт саяхан нээлтээ хийж байсныг манай сайтын хамт олон та бүхэндээ цаг алдалгүй уламжилж байсан билээ. Тэгвэл эхэлсэн зүйл дуусдагийн жамаар хаалтын тоглолтын тухай мэдээг та бүхэндээ дуулгаж байна.

“Хатариш” дуугаараа залууст танигдсан дуучин Мино буюу Номинг танихгүй хүн тун ховор. Идэвхитэй цахим хуудсаа хөтөлдөг дуучин, жүжигчин бүсгүй сүүлийн үед иогоор хичээллэж байгаа бөгөөд мөн гар урлалыг сонирхож эхэлжээ.

Их Британийн эрдэмтэд дотно харилцаа хүмүүсийг таргалуулах юм уу эс бөгөөс илүүдэл жинтэй болгодог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тус улсын 1000 орчим хосын дунд явуулсан судалгаа илүүдэл жингийн хэмжээ дунджаар хоёр килограмм байдаг гэдгийг харуулав. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь нэгэн зэрэг хоёр хүчин зүйлтэй холбоотой гэнэ. Нэгд, хүмүүс өөртөө анхаарал тавихаа больдог, хоёрт, тэдний амьдралын хэв маяг болон хоолны дэглэмд өөрчлөлт гардаг байна.

“Формула 1”-ийн уралдаанч Льюс Хэмилтон найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Америкийн дараагийн топ модель” шоуны оролцогч, алаг тарлан үхэр гэх нэрээр алдаршаад буй Венни Харловтай үерхэх болсон байна. Хос өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан талаар “GQ” шагнал гардуулах ёслолд оролцжээ.