Сүүлд нэмэгдсэн

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Эмэгтэй хүний биеийн хэмжээ болон дур булаам байдал хоорондоо шууд шүтэлцээтэй хэмээн ШотландынАбердины их сургуулийн эрдэмтэд нотолж байна. Ингэхдээ тэд шууд тоо дурдаж байгаа юм. Эрчүүд 22,8-аас 24,8 хүртэл биеийн массын индекстэй эмэгтэйчүүдийг ямагт бишрэх болно гэжээ. Энгийнээр хэлбэл, энэ нь 165 сантиметр өндөр, 65 килограмм жинтэй бүсгүйчүүдийг хэлж байгаа юм. Харин энэ харьцаа нь загвар өмсөгчдийнхөөс огт өөр юм. Гэвч эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг хамгаалж байна. Олон туршилтад эрчүүд чухамхүү биеийн ийм үзүүлэлт бүхийэмэгтэйчүүдийг сонгодог байжээ.

Хошин урлагийн жүжигчин Хүрэлээг танихгүй хүн ховор. Түүний охин Х.Намуунаа жүжигчин, загвар өмсөгч биш. Гэхдээ авьяас бий. Энэ хоёр салбарын төлөөлөл болсон эмэгтэй гээд хэлчихэж болохоор. Учир нь түүнд гоолиг бие, багахан ааваас өвлөгдсөн жүжиглэх авьяас байгаа гэдэг.

31 настай Америкийн иргэн Кайл Джонс, 91 настай хөгшин эмэгтэй Марджори Мак Култай хайрын романс үүсгэсэн нь дэлхий нийтийг цочирдуулаад байна. Тэд 60 насны зөрүүтэй ч хамтран амьдраад таван жил болжээ. Тэд анх Пенсильванийн номын дэлгүүрт танилцаж түүнээс хойш романтик хайрыг үүсгэж, бие мах бодийн хувьд ч байнгын харьцаатай байх болжээ. Өөрөөр хэлбэл идэвхитэй бэлгийн харьцаатай байх болсон гэнэ.

Монгол Улсын иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болоод зургаан жил болжээ. Таны 1072 хувьцаа өнөөдөр дэлхийн зах зээлд хэд орчмоор “үнэлэгдэж” байгааг та мэдэх үү. Тавантолгойн орд маань 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдгийг дэлхийн томоохон шинжээчид албан ёсоор батлаад буй. Үүний 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. 1,8 тэрбум тонн нь коксжих нүүрс. Эрчим хүчний нүүрст тонн нь 15 ам.доллараар үнэлэгдэж байгаа учраас 4,6 тэрбум тонн нөөц нь 69 тэрбум доллар болно гэсэн үг. Харин коксжих нүүрс нь тонн нь 50 ам.доллараар үнэлэгдэж, 1,8 тэрбум тонн нь 90 орчим тэрбум ам.доллар болж буй юм. Эдгээр мөнгөн дүнг нийлүүлээд төгрөгт шилжүүлбэл өнөөдөр 318 их наяд төгрөг болно.