Сүүлд нэмэгдсэн
Монголдоо цорын ганцад тооцогдох язгуур урлагийн “Алтай” хамтлагийн тоглолт энэ сарын 22-нд буюу ирэх бүтэн сайн өдрийн 18.00 цагт УДЭТ-д болох гэж байгаа бөгөөд билетийг ч мөн Улсын Драмын Эрдмийн Театрын кассаар борлуулж байгаа юм. Харин билет авах гэсэн зарим иргэд УДЭТ-ыг андуурч Улсын Дуур Бүжгийн театрт очоод буй асуудал гарчээ.
“Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс” энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 3-ны өдөр болох юм. Тус наадамд кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм байна.
Дундговь аймгийн малчин Батсайханых хоёр мянган оны өвөл отроор нүүж Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас хойш гарч нэгэн эзэнгүй өвөлжөөнд буусан байна. Тэр жил цас ихтэй байсан болохоор явуулын айлд дулаан өвөлжөө олдсонд баярлан тэр дороо л төвхнөөд авсан аж. Ойр хавьд нь айл байсан бөгөөд тэд нь болохоор уулын энгэр нөмөр бараадан өвөлжиж байхыг хараад яагаад энэ өвөлжөөнд буугаагүй юм бол хэмээн гайхаж байсан гэнэ. Батсайханых сэрүүн голдуу унтаад сурчихсан болохоор гэрийнхээ өрхийг бараг тэгшилж хонодоггүй байжээ. Төдөлгүй ес эхлэн, хүйтний эрч чангарч эхлэхэд Батсайханых өрхөө тэгшилж хонохоос өөр замгүй болсон байна.
Оросын “Алёнка” шоколадыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Орос алчуур зангидсан том цэнхэр нүдтэй бяцхан охины зурагтай энэ шоколадыг хүн бүр амтархан иддэг ч энэ зургийн эзний тухай бодож эргэцүүлсэн нь хэд билээ.
Намайг анх харьцангуйн онолыг дэвшүүлж байхад тун цөөхөн хүн ойлгож байсан юм. Одоо хүн төрөлхтөнд хэлэх гэж буй энэ зүйлийг маань ч бас хүлээж авахгүй үл ойлголцол, мухар сүжигтэй нүүр тулна гэдгийг би сайн мэдэж байна. Тиймээс миний доор тайлбарлах гэж буй зүйлийг нийгэм, олон нийт ойлгож хүлээн авах чадамжтай болтол хэдэн жил, магадгүй хэдэн арван хадгалахыг хүсч байна.Бүхнийг захирч, бусад бүх үзэгдэл юмсаас илүүтэйгээр орчлонт ертөнцийг хөдөлгөж байдаг ч бид одоо болтол нээж олж чадаагүй нэг хүч бий. Энэ хүч нь туйлын их чадалтай бөгөөд одоогоор шинжлэх ухаан тохирох, тогтсон тодорхойлолт гарган хэлж чадаагүй л байна. Энэ нийтлэг хүч бол ХАЙР юм. Эрдэмтэн судлаачид бүх ертөнцийн нэгдмэл онолыг хайж байхдаа хамгийн үлэмж их чадалтай, тэгсэн хэрнээ үл харагдах энэ хүчийг мартчихжээ…
Монголдоо цорын ганцад тооцогдох язгуур урлагийн “Алтай” хамтлагийн тоглолт болоход ердөө хоёр хоног үлдлээ. Тус хамтлагийнхан өнгөрсөн өдүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, тойром бүжиг бүжих арга хэмжээ зохиож, уламжлалт соёл, үндэсний урлагийг хойч үедээ таниулан сурталчилсан юм. Энэ үеэр “Алтай” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэвээс зарим зүйлийг тодрууллаа.
Удахгүй тохиох гэж буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейгээс хүүхэд багачууддаа зориулан ээлжит бэлгээ барих гэж байна. 2016 оны 05-р сарын 31, 06-р сарын 01-нд 0-16 насны хүүхдүүд болон хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдийг үнэ төлбөргүй музей үзүүлэхээр боллоо.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
