Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 12. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгйн баруун хойд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар хүчтэй, халуун хуурай салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

1. Өөрийнхөө яриаг дуу хураагуур дээр бичиж аваад сонсох Өөрийнхөө яриаг сонсох нь эхэндээ эвгүй санагдаж болох ч байнга сонсоод ирэхээр дасна. Эхлээд англиар сайн ярьдаг хүмүүсийн яриаг сонсоод, дараа нь өөрийнхөө ярьж байгааг дуу хураагуур дээр бичиж ав. Тэгээд зөрүүтэй зүйл болон алдаж байгаа үгс байвал тэдгээрийг засах гэж оролд. Энэ аргыг хэрэглэхэд SoundCloud аппликешн хамгийн тохиромжтой.

Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум өнөөдөр Улаанбаатар хотноо болов. Уг арга хэмжээг Монгол Улсын гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Оросын телевиз радиогийн улсын компани (РГТРК) хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-аас 17, Монголын талаас 45 сэтгүүлч төлөөлөгчөөр оролцжээ.

Жүжигчин Мэган Фоксын шүтэн бишрэгчдийн тоо эрс багасаж мэдэх гэнэ. Тун удахгүй гурван хүүхдийн ээж болох гэж байгаа жүжигчин эмэгтэй цаашид илэн далангуй хэсгүүдэд тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Цагтаа Холливудын секс бэлгэдэл байсан Мэган удахгүй өсөж том болох гэж байгаа хүүхдүүдийнхээ сэтгэлийг ийм байдлаар хамгаалахыг хүссэн байна.